МЭДЭЭ НЭМЭХ  

Жүжигчин Б.Амарсайханы тоглосон "Марко Поло” киноны нээлтээс хийсэн сурвалжлага.

  • 346 уншсан
  • 0
  • 2014/12/08

Жүжигчин Б.Амарсайхан Холливудын кинонд Монгол улсаас тоглосон анхны хүн билээ. Дэлхийн 34 орны жүжигчид тоглосон “Марко Поло” 10 ангитай кинонд тэрбээр Ариг бөх дүрийг бүтээсэн юм.

Жүжигчин Б.Амарсайхан эхнэрийн хамт Холливуудыг зорин киноныхоо нээлтэд оролцсон юм. Тэрбээр үндэснийхээ дээл хувцасаа өмсөн улаан хивсэн дээгүүр алхаж Монгол түмнийхээ баяр бахдалыг төрүүлээд авсан. . Нийт 90 сая ам.долларын өртгөөр бүтсэн энэхүү түүхэн кино энэ сарын 12-ноос дэлхий нийтийн хүртээл болох бөгөөд нээлтийн ёслолд Холливудын алдартай жүжигчид оролцсон юм. Мөн Young Guns, Hidalgo зэрэг Холливудын олон кино зохиолыг бичсэн John Fusco, “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангийг найруулж байгаа Joachim Ronning, Espen Sandberg зэрэг нэрт найруулагчид оролцжээ.Киноны зураг авалтыг Италын Венец, Малайз, Казакстан зэрэг улсад хийсэн бөгөөд 3-4 сар үргэлжилсэн байна.

Ингээд та бүхэндээ Нью-Йорк хотноо болсон Америкийн алдарт “Netflix” компаны бүтээл “Марко Поло” телевизийн 10 ангит киноны нээлтээс хийсэн сурвалжлагыг та бүхэндээ хүргэж байна.

Эх сурвалж: http://www.3dkinonuud.tk/index.php?newsid=161
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Жүжигчин Б.Амарсайханы тоглосон "Марко Поло” киноны нээлтээс хийсэн сурвалжлага.
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох