МЭДЭЭ НЭМЭХ  

Элсэн цөлийн мангас - Олгой хорхой

  • 60,178 уншсан
  • 66
  • 2014/12/09

«…Холоос харахад энэ амьтанд хөл, сарвуу, нүд, ам гэх юм байхгүй. Метр орчим урттай, бүдүүн хиам, эсвэл чихсэн олгойг санагдуулна. Сүүл толгой нь ч ялгагдахгүй. Ягаавтар элсэн дээр мушгиралдаж буй энэ сонин амьтныг харахад яагаад ч юм, дотор хүйт оргих ажээ». Энэ бол алдарт эрдэмтэн, говь судлаач, зохиолч Иван Ефремов элсэн цөлийн нууцлаг амьтны тухай бичсэн «Олгой-хорхой» өгүүллэгийн хэсэг.

Тухайн үед нь зөгнөлт зохиол мэтээр хүлээн авч байсан боловч Их Говийн гүнд эл нууцлаг амьтан амьдардаг гэдэгт монголчууд, тэр дундаа говийнхон эргэлздэггүй билээ.

Нүдээр үзсэн хүмүүсийн яриагаар энэ амьтан үнэхээр олгойтой төстэй, улаан хүрэн өнгөтэй, 50 см -1,5 метр хүртэл урттай байдаг гэнэ. Бие нь 2 талдаа мухар тул толгой сүүлийг нь ялгахад нэн бэрх, шүд буюу нүд гэх юм харагдахгүй ч, биенийх нь 2 үзүүрт жижиг өргөс маягийн ургацагнууд байдаг гэнэ. Гэхдээ олгой хорхой онц аюултай тул хүрч барих бүү хэл ойртох ч боломжгүй. Энэ амьтан зайнаас алах чадвартай. Чухам яаж хөнөөдөг нь одоо хүртэл ойлгомжгүй. 1-рт: энэ мангас маш хүчтэй хороор шүршдэг байх, 2-рт: хүчтэй цахилгаан цэнэг ялгаруулдаг байх гэсэн 2 таамаглал бий. Бүр хоёуланг ч хэрэглэдэг байх гэж зарим судлаачид үздэг. Цөлийн амьдралд дасан зохицсон тэмээ мэтийн том амьтныг агшин зуур хөнөөдгийг бодоход олгой хорхойн өмнө хүнээс эхлээд бусад ямар ч амьтан хүч мөхөсдөх ажээ.

Олгой хорхой зуны хамгийн халуун 6-7-р сард ил гарч ан хийдэг. Бусад үед элсэн дор ичээндээ орно. Ичээний хугацаа ихтэйгээс хүмүүс нэг их олж хардаггүй байж болох юм. Чухам юугаар яаж хооллодог нь ч тодорхойгүй.

Алга болсон хайгуулын анги

Нэрт эрдэмтэн, жуулчин Николай Михайлович Пржевальский 19-р зууны 2-р хагаст Европчуудад олгой хорхойн тухай анх дуулгажээ. Дараа нь америкийн палеонтологич Рой Эндрюс «Эртний хүний мөрөөр» номондоо олгой хорхойн тухай нилээд тодорхой бичсэн юм. Тэрээр 1922 онд Америкийн сайн тоноглогдсон хайгуулын ангийг толгойлон Монголд 3 жил ажиллахдаа говь цөлийг нилээд нухацтай судалсан байна. Тэр үед Ерөнхий сайд байсан Жалханз хутагт Дамдинбазар түүнд олгой хорхой барьж ирэх даалгавар өгч байжээ. Ерөнхий сайд болон түүний хамтран зүтгэгчид олгой хорхойг хараагүй ч, байгаа гэдэгт нь итгэдэг байсан гэнэ. Гэвч Эндрюс олгой хорхойтой тааралдаагүй юм. Харин нутгийн ардуудаас олон тооны баримт цуглуулж бүхэл бүтэн ном бичих материалтай болжээ.

Харин америкийн өөр нэг эрдэмтэн А. Нисбет энэ нууцлаг амьтныг заавал барих зорилго тавьжээ. Тэрээр 1954 онд Монголын засгийн газраас зөвшөөрөл авч чадсан байна. Ингээд 2 жип машинтай цөл рүү гараад сураггүй алга болжээ. Монголын засгийн газраас томилсон эрлийн баг америкчуудыг говийн хамгийн зэлүүд бүсэд амь алдсан хэвтэхийг олжээ. Тэдний 5 нь дүүрэн шатахуунтай бүрэн бүтэн машиныхаа дэргэд, зургаа дахь нь арай зайтай амиа алдсан байлаа.  Биенд нь хүйтэн болон галт зэвсгийн ямар ч шарх байсангүй, хоол хүнс, ундны усны нөөц хангалттай байжээ. Цогцоснууд удаан хугацаагаар наранд хэвтсэн учир үхлийн шалтгааныг тогтоох боломжгүй болсон байв. Эрдэмтдийн үхэл юунаас болов? Хэрэв тэд өвчнөөр юм уу, өөр шалтгаанаар амь алдсан бол захиа, зурвас үлдээмээр юм. Тэд санамсаргүй байж байгаад, гэнэт үхэлд өртсөн гэмээр харагдаж байсан гэнэ. Нисбетийн багийнхан үнэхээр олгой хорхойг илрүүлээд золиос нь болсон юм болов уу?

Олгой хорхойг олох, судлах зорилгоор 1990-ээд оны эхээр, мөн 1996 онд чехүүд, 2003 онд америкчууд нэр хүндтэй эрдэмтдээс бүрдсэн хайгуулын ангийг тус тус зохион байгуулсан байна. Эдгээр эрдэмтэд олгой хорхойтой тааралдаагүй ч, олж авсан мэдээллээ нарийвчлан шинжилж үзээд олгой хорхой нь шинжлэх ухаанд мэдэгдээгүй үлдсэн бодит амьтан байна гэсэн дүгнэлтэнд бие биеэсээ хамааралгүйгээр хүрчээ.


Дэлхийн бусад эрдэмтэд ямар бодолтой байна?

Тэд нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй байна. Зарим нь үлгэр домгийн амьтан гэж үздэг. Харин зарим нь энэ хачирхалтай, онц аюултай хорхой оршин байж болох үндэслэлийг янз бүрээр тайлбарласаар байна. Жишээ нь, амьтан судлаач Жон Л. Клаудси-Томпсон: олгой-хорхой бол золиосоо үлэмж хүчтэй хороор “харвадаг” могойн төрөл гэж үзэж байна. Харин Францын криптозоологч Мишель Райналь болон Чехийн эрдэмтэн Ярослав Марес нар хувьслын явцад хөл, сарвуугүй болсон хэвлээр явагчид Монголын говьд амьдарсаар байна гэжээ. Манай нэрт эрдэмтэн, зохиолч, амьтан судлаач Дондогийн Цэвэгмид гуай элсний олгой хорхой 2 төрөл бий гэж үзэж байжээ.  

Эрт орой хэзээ нэгэн цагт амьд эсвэл үхсэн олгой хорхой эрдэмтдийн гарт орсон үед л энэ бүхний учир тайлагдах байх даа. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Элсэн цөлийн мангас - Олгой хорхой
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

66 Сэтгэгдэл


  • zochin 2015/12/15
    Урьд нь 2 3н ч удаа экспедиц ирж монголын говьд олгой хорхойг хайсан байдаг.Оргүй зүйлийг монголчууд зохиож ярихгүй байхаа. Хөдөөгийн жирийн л малчин хүмүүс шдээ.

    1 0 Хариу бичих
  • Mongolia 2015/12/14
    Үнэн байх магадлалтайл юм байна шд. Олон эрдэмтэн судлаачид онол дэвшүүлсэн байна

    0 0 Хариу бичих
  • Ээгий 2015/12/14
    Хүмүүсийн тархи яагаад ийм жижигхэн юм бэ? Огт байгаагүй зүйл байсан бол домог ч бай юу ч бай яригдахгүй байх байсан. Та нарыг төрөөгүй байсан бол өөрсдийн чинь талаар 1 ч зүйл яригдаагүй биз дээ. Нэг худлаа учраа мэдэхгүй байж шүүмжилчих гээд. Ядаж эхлээд судалгаа баримтыг сонирх. Энэ амьтан үнэхээр байдаг болоод л олон орны судлаачид сонирхсон. Тэд энэ тэнэгтээд байгаа хүмүүсээс илүү ухаантай гэдэгт 100% итгэлтэй байна

    4 0 Хариу бичих
  • Зочин 2015/12/14
    ULGER YRIAD BGAAM UU WAHAHAH 21 ZUUN SHUU DEEE

    1 7 Хариу бичих
  • Hha 2015/12/14
    Ene commentuud zugeer l tataajiin

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/09/16
    Ene commentud nere tataahnee hha

    0 1 Хариу бичих
  • gobi 2015/07/11
    bi gowiin xvn. ene xudlaa shvv olgoi xorxoi gej nomhon bvdvvn mogoig xelj baigaa ym. xowordson amitan, ymarch xor baixgui

    3 3 Хариу бичих
  • Yu 2015/07/11
    Jungaag orj irvvl idehgeed hil orchmoor baidag yum shdee

    2 1 Хариу бичих
  • duluu 2015/07/11
    yaasan goy medeelel vee mundag bn bayrlla

    3 0 Хариу бичих
  • zochin 2015/07/10
    shaal hudlaa

    0 3 Хариу бичих
  • Зочин 2015/07/10
    Olgoi horhoi yaraltai hyamd zarna.Avah hyntei sain yarina.

    6 1 Хариу бичих
  • CHirbe Khorchi 2015/05/23
    luunii zulzagch gj yriltsdag

    0 0 Хариу бичих
  • Batjaa Da 2015/04/18
    Олгой хорхойг мэдэхгүй, говийнхон их л ярьдаг. Харин хүн хорхой гэж манай нутагт байдаг, үзсэн харсан хүн олон байдаг. Нисдэг далавчтай, толгой, мөртэй, тэрүүгээрээ хүнтэй их төстэй, би бол царцаатай төстэй юм уу гэж боддог юм. Газар хаваж явж чаддаг, зам мөр дээр нь 5 литрийн данхтай цай тавьчихад данхыг дальбагануулаад л доогуур нь гараад явдаг гэж сонссон. Манай нутаг гэдэг нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум.

    4 2 Хариу бичих
  • Geo Ray 2015/04/17
    тархиаа угаалгаад говьд очих амьдрах хүнгүй болохнээ

    2 5 Хариу бичих
  • Зочин 2015/02/16
    Хороор харваад тийм олон хүнийг нэг дор сөнөөх бололцоогүй. Тэхээр энд химийн хүчтэй урвал л явагддаг байж болно. Түүний шүршсэн хор нь орчны агаарт маш хурдан тарж амьд амьтны амьсгааг боогдуулж хөнөөдөг байж болох юм.

    6 0 Хариу бичих
    • Зочин 2015/12/14
      Цэгмид гуайн бичсэн номонд "...говьд нэг айл эсгийгээ хийж байтал гэрийн ойрхон олгой хорхой тааралдаж гэнэ. тэгээд айлын хүмүүс айгаад хорхойн дээр нойтон эсгийн 5 нугалаад тавьж гэнэ. тэгээд 3 хоногийн дараа үзэхэд хамгийн дээд талын эсгий нь аяганы хэмжээтэй газар шарлачихсан байхаар нь модоор хатгатал өмрөөд уначихсан. тэгээд эсгийгээ сөхөж үзэхэд доошлох тусам шарласан хэмжээ нь томорсоор хамгийн доод талын эсгий нь бүхлээрээ шарлачихсан, гар хүрэхээр өмөрч унаад байсан. харин хорхой нь өөрөө хагараад хальс нь үлдсэн" гэж бичсэн байдаг. тэгэхээр хүчтэй хор хэрэглэдэг байх боломжтой гэж таамаглал дэвшүүлсэн байдаг.

    • Зочин 2015/07/11
      amisgaliig boogduullaa ghd shuud vheh gsn bolomj bhgvi, yadahnee l hooloigoo daraad hvn chin bas arga zam bodnonshdee, ene hoorond ih hugatsaa bii, bas hvniih сөнөөх bolomjgvi, hvn bol techniq bish shvv dee

    • Зочин 2015/07/10
      zaa chi yugaa meddiin

  • srj 2015/01/23
    холоос хороо цацдаг гэнэ хэр холоос цацдаг юм бол тэрийг нь мэдээд авбал ангуучлах юмсан бариад авуулч баяжина даа

    2 2 Хариу бичих
    • Зочин 2015/07/11
      Harsan tohioldold buugaar shvvren shanaga boltol ni shvrsh kshh xxa, sniper ch yumu

  • hehe 2015/01/16
    Zulzagiig n haarsiin bna ut shig, ali ch talruugaa yawdag tolgoi svvl n medegdehgvi bas tugsgulduu urgus shig hatguurtai. 4-5cm urttai haha

    4 0 Хариу бичих
    • Зочин 2015/12/15
      chigiin ulaan hhha

    • Зочин 2015/02/22
      chiigiin ulaan harsin bish uu?

    • Зочин 2015/01/23
      Shaa

  • Зочин 2015/01/07
    Олгой хорхой гэдэг чинв нэг зүйлийн могой шүү дээ

    1 0 Хариу бичих
  • maz 2015/01/06
    neg domogt chinggis khaanii bunhang hamgaalj bdag hort amitan gej duulsiin. bn

    6 1 Хариу бичих
    • Зочин 2015/11/05
      nadah chin mongolin tsol deh mangas gedeg kinon der gardag americ erdemtni helsen ug bhin

    • Зочин 2015/07/11
      Xxa, chingis haanii bunhan gowid bdg bhnuu

    • Зочин 2015/03/26
      хаанаас уншсын бол хэлж өгөөч

  • friza 2015/01/04
    Ene tuhai kino bdgaas uzehed ene bas delhii niitiin anhaarald bdag taalagdashgui nuutsiig aguulsan zuil boloh ni todorhoi

    2 0 Хариу бичих
    • omg 2015/02/02
      hobbit svvlin angi dr gardag shdee uulin ot gd xaxa

  • am-damjsan-ug 2014/12/27
    negen tsagt ene ih baylagiig uhaj duusah ued ene horhoi garch irne gej bichsen bdag gesen

    7 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/27
    яанаа тэмээ унагалаа гэнүү энэ аын ха ха хүн унагана ч гэнүү тэгээд тийм аймар юм бол хүн чинь буудаад л ална шдээ

    0 9 Хариу бичих
  • kkkkk 2014/12/17
    saihan shaahiim daaaaaaa

    1 4 Хариу бичих
  • Зочин 2014/12/10
    таамаглал шүү дээ. яг байгаа байхгүй нь тодорхойгүй байхад юунд нэг нэгнийгээ үгүйсгэх гэж ингэтлээ хичээнэ вэ

    2 0 Хариу бичих
  • Olgoi-horhoi 2014/12/10
    ene horhoi ugaasaa bdag bhaa . mongoliin tsold bdag gdgt itgedeg

    4 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/10
    монгол нутагт минь нэгч гэсэн домгын ч гэсэн амьтан байж л байг л дээ хүмүүсээ

    14 1 Хариу бичих
  • Зочин 2014/12/10
    Delhii deer dalain erool, tsul gazar, shirengen geh metees udur bolgon sudlagdaagui zuil angiin amitan garj irdeg shd

    4 0 Хариу бичих
  • ARD-TUMEN 2014/12/10
    End yun aprik garaad irev toortson gar neg davhij yvna

    1 2 Хариу бичих
  • - 2014/12/10
    Би Африк хүн байна. Олгой хорхойн тухай Африкд байгаа ахаасаа би анх сонссон. тэгээд Өмнө Говьд төрсөн найзаасаа асуугаад, тэр энэ тухай сонсож байгаагүй гэнэ. Тиймээс энэ нь зүгээр домог гэж бодсон юм.

    1 7 Хариу бичих
    • Зочин 2015/01/23
      bi mozimbek hun bn ta 2 chine teguul manai hamaatnuud bh ni.

    • Зочин 2015/01/14
      Hahahaah bi tegvel zimbabwe hun bn za yu hahahha tataatsiin beeeee

  • zochin 2014/12/10
    ene humuus nileen surhii uhaantanguud boljee. bailaa yu ntr gj mgeed. ymr ch batalgaagui bj bhguug ni yaj medjaagaan. delhiid zuvhun ta nariin meddeg heden amitan l bdag gej bodoj bgaa bol uneheer uchuuhen tarhitai yum bn ta nar.

    22 0 Хариу бичих
  • ShiJEE 2014/12/10
    Er em n ylgagdahgui hudlaa baahan comment bichsen humuusig ene erdemteduudn sudalwal taarna hun setgeleere sonirholtoi sanagduulahaarl bichij bn olnii ug ortoi gej bdagl blgudei ene deer oorsdiigoo buhimduulj bh shaardlaga bhgul gej bodoj bn

    6 0 Хариу бичих
  • Ditya-Ra 2014/12/09
    ulger shdee yoo neg national geographic channeliin niitlesen ymnudig copy paste hichje hud sdakud shde ted nar chin

    0 13 Хариу бичих
  • Зочин 2014/12/09
    huuyee naadah jin photo shop haragdjiishdee zailuul

    1 26 Хариу бичих
    • xexe 2014/12/17
      Mongoliin hamag teneg nuhur bna daa. XAXA. Shuud zurag haraad l komment bichdeg

    • - 2014/12/10
      Топорхойшд тэнэгээ

    • DD 2014/12/10
      chi odoo unshsan yumaa oilgooche

    • Tulgaa 2014/12/09
      тэнэгтдэг байна шд :)) бүгд угаасаа хуурамч зураг гэдгийг нь мэдэж байгаа. зүгээр домог ярианаас сэдэвлэж зурсан зураг.

  • eruul-hun 2014/12/09
    paaa ene odoo bailaa yu erguu yumaa sda gej ulger shdee oo neeree martasnaas chinad luu baidag shdee uulen deeguur nisdeg wahahaha erguu atsnuud we shaa shaa ter olgoi horhoigoo bogsondoo chih bayanhongoroos shar hadand irsen sda bichejee ....

    1 22 Хариу бичих
    • Зочин 2014/12/10
      Намайг аль жоохон байхад л манай нутгынхан олгой хорхой гэж ярьдаг л байсан худлаа гэдэг бол юу л бол орчлон ертөнц асар том шүү харин чи тэр орчлон ертөнцийг наад жижигхээн тарихаараа төөсөөлнө гэвэл эндүүрэл байх

  • minii-bodol 2014/12/09
    mnaa aimagt l ghiin bugd l mongol ym bj ingj nutgarhaj bhiin uursduu ter aimagaa songoj tursun met

    4 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/09
    tegeel hudlaa gazar nutgarhaad sh aahiin ma l chin

    2 0 Хариу бичих
  • hongor-nutgin-hvv- 2014/12/09
    minii medeher olgoi horhoi gedeg delhid neghen gazar bdag ter ni mongol ter dunda baynkhongor aimgin govid bi gedegiig bi sain medne er ni bol minii duulsanaar ondor hvchdeleer harwadag yum gesen am damjisan yarianaas hudag deer bhiog ni harsan ailin hvvhed bdag gesen . er ni bol manai aimag chine delhiid bhgvi howor amitad baigalin vzwereere aldartai yum shde . tuhailbal .. hvn anh vssen gegdeh bolor tsagaan agui. oor haanch bdaggvi shargljuut rashan . mazaalai baawgai . olgoi horhoi geh met zvger zah zuhaasa iimerhv

    9 13 Хариу бичих
    • Зочин 2015/07/10
      Sdak chine Bayanhongor edr geed jalga dovnii yzel gargaad yavchlaa. Nerteigeer n hil tataad Bayanhongor uls geed tusdaa garchaach. Chadah sdakuud shyy dandaa iim yum yarij yavdag :P

    • haha 2015/03/26
      ene hun mongoloo magtaj bhad dulam sda yu shaana ve

    • Dulam 2014/12/10
      chi haashain naanaa juulchnii baaztai muu reclamdchih yumaa

  • sun 2014/12/09
    iim xorxoi bdag gj yaridin bnale

    5 0 Хариу бичих
  • aji 2014/12/09
    altaid romand gardag horhoi bishuu

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/09

    1 3 Хариу бичих
  • Зочин 2014/12/09
    Mongolian Death Worm гээд нэг кино гараад байл уу?

    15 0 Хариу бичих
  • zochin 2014/12/09
    Chigiin ulaan shig bol hezee ch uxsen olgoi horhoi olohgui biz

    6 0 Хариу бичих
    • Зочин 2014/12/09
      50см-с 1,5метр хүртэл гэж байх юм.

  • shaampar 2014/12/09
    Bi harsan ntr gej onigo shaagaadch yahav

    6 0 Хариу бичих
    • erkhembayar 2015/01/22
      bi harsan shd aduuni hoshnognoos


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох