МЭДЭЭ НЭМЭХ  

“ Гранд опера “ театрын аймшигт хий үзэгдэл

  • 10,678 уншсан
  • 21
  • 2014/03/28

1908 онд Францын  “ Гранд опера “ театрын подвалаас хуруундаа эмэгтэй хүний гоёмсог бөгж зүүсэн мөртлөө гавал яс нь аймаар зэрэмдэглэгдсэн нэгэн эрэгтэй хүний араг ясыг олжээ. Үүнийг театр судлаач Гарстон Леру мөнөөх алдарт “ Дуурийн театрын хий үзэгдлийнх “ хэмээн нотолсон юм. Дээр үед энэ байшинд үнэхээр ийм хүн амьдарч, театрын дуучдын нэгэнд ухаан жолоогүй дурласан байна. Харин бүсгүй нь түүнийг огт тоогоогүй тул хөөрхий амьтан амиа хорлосон гэдэг. Тэр цагаас хойш энэ азгүй эрийн сүнс театрын хонгилоор сэлгүүцэж явдаг болсон гэх ба 5-р ложонд түүний сүг сүүдрийг харсан гэж олон хүн баталдаг.

“ Гранд опера “ театр бол дэлхийн хамгийн том дуурийн театр бөгөөд театрын уран барилгын стандарт гэж тооцогддог юм. Энэ үзэсгэлэнт барилгын дотоод засал ч бишрэм тансаг ажээ. III Наполеоны тушаалаар 15 жилийн турш барьж босгосон энэ театрын зарим хэсэг одоо ч дуусаагүй хэвээр. Барилга асар том бөгөөд түүний гол хэсэг нь газар дор байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй аж. Газар доорх байгууламж нь хэдэн давхар бөгөөд маш олон хонгилтой. Одоо зарим хэсэг нь нуран унасан боловч засвар хийхэд осолтой тул тэр хэвээр нь үлдээжээ. Дуурийн театрын яг дор Сена мөрний нэгэн салбар нуур бий. 19-р зуунд нуурын усыг техникийн зориулалтаар хэрэглэж байв.

Театрын подвалаас араг яс олсны дараа театр судлаач, сэтгүүлч ноён Гастон Леру мөрдлөг явуулж эхэлжээ. Олзоо нарийвчлан судалж байхдаа тэрээр гавал ясны аймшигтайгаар зэрэмдэглэгдсэн байдал, хуруун дахь гоёмсог бөгж хоёрын ялгааг харж балмагдсан гэдэг. Араг ясны байдлаас үзвэл уг эмгэнэлт явдал 30 орчим жилийн өмнө болсон бололтой тул тэр үед амьд байсан настай ажилчдаас шалгааж байж зарим зүйлсийг тодруулж авчээ. Тэдний хэлснээр театрын архитекторчдын нэг нь жигтэйхэн эрэмдэг царайтай хүн байсан бөгөөд түүнийгээ нууж баг зүүж явдаг байж, хааяа багаа авахад нь түүний царайг харсан хэн боловч айж загалмайлан залбирдаг байсан гэнэ.

Энэ золгүй хүний тухай мэдээлэл маш бага бөгөөд Францын нэгэн тосгонд төрсөн бутач хүүхэд байсан бололтой. Эх нь жирэмслэлтээ нуухын тулд гэдсээ маш чанга ороон боодог байснаас хүүхэд эрэмдэг төржээ. Эх нь түүнийг явуулын цыгануудад үзмэр болгон худалдсан тул жаал хүү өрнө дорнын олон газраар удтал тэнүүчилжээ. Ингэж явахдаа уран барилгачидтай ажиллаж, удалгүй авьяаслаг архитекторч болсон байна. Дараа нь Францад ирж дуурийн театрын барилгад оролцжээ. Театрын барилга дууссаны дараа явсангүй, техникийн албанд ажиллахаар эндээ үлджээ.

Тэр үед театрт Даэ гэгч нэгэн дуучин бүсгүй байлаа. Эрэмдэг царайт маань бүсгүйд үнэн сэтгэлээсээ хайртай болсон ч бүсгүй түүнийг нэг нүдээр ч үздэггүй байж. Нэг удаа мань эр бүсгүйг хулгайлж 2 долоо хоног подвалд хорьсон гэдэг. Тэнд юу болсныг бүү мэд, дараа нь бүсгүйг суллаж явуулаад өөрөө ор сураггүй алга болсон байна. Түүнийг театрын газар доорх хонгилуудын нэгэнд амиа хорлож үхсэн гэж ярьцгаадаг. Тэр цагаас хойш “ Дуурийн театрын хий үзэгдэл “-ийн түүх дэлхий даяар түгсэн билээ. Энэ сэдвээр маш олон кино жүжиг, мюзикл хийгдсэнийг манай үзэгчид сайн мэднэ.

 

Жич: Францын театрын түүхч хатагтай де Вэйль в 1994 онд өөрийн судалгааны ажлын дүнг нийтлүүлжээ. Түүний олон жилийн хөдөлмөр ноён Гастон Леругийн таамаглалыг бүрэн баталсан байна.  

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
“ Гранд опера “ театрын аймшигт хий үзэгдэл
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

21 Сэтгэгдэл


  • Зочин 2015/04/12
    https://youtu.be/aHozAriewD4?t=12

    2 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/15
    prantsiin zohiolch gaston leruksiin bichsen zohiol 1909 ond anh garaad 1925 ond kinoo bolood 1986 ond muisikl tavigsan ter ni 1997 ond garsan titanikiig garah hurtel emegnelt dramiin buteeliig terguuldeg bsn bn

    2 0 Хариу бичих
  • nyamka 2014/10/24
    The Phantom of the Opera gej kino xed xeden xuvilbar baidag!

    0 0 Хариу бичих
  • tseegii 2014/10/24
    huurhiidoo ter goymsog buguu durlasan busguide uguh gej bsan bhaa :((

    1 0 Хариу бичих
  • ss 2014/07/05
    Phantom of the Opera-goe duuri shuu

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/18
    ene chini ugaasaa iim nom bdag shuudee zohiolch ni garston leru bish gaston lerux

    0 1 Хариу бичих
    • oyu 2014/10/24
      ymar nertei nom bdgiin hanaas olj unshih be

  • gana 2014/05/17
    naadah chin duuriin teatriin hii uzegdel geed nomiig towchlood bichchihej yostoi alahiimaa

    1 4 Хариу бичих
    • Зочин 2014/06/03
      Товчлоод бичхээр яадаг юм

  • Зочин 2014/04/18
    юун Парисын дарь эхийн сүм бэ Чи өөрөө дарь эх..

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/06
    Дуурийн театрын хий үзэгдэл geed nom j biluu bdg bhaa

    2 0 Хариу бичих
    • Зочин 2016/04/10
      bdagsh nadaa bga

  • aman 2014/03/31
    vu be

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/29
    ih goy yuma

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/28
    Yunii chin paris dari eh ve

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/28
    Парисийн Дарь Эхийн түүх мөн үү

    1 4 Хариу бичих
    • Зочин 2014/11/13
      далий2

  • zochin 2014/03/28
    Phantom of the opera. Gaihaltai buteel

    4 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/28
    Рhantom of the opera буюу Дуурийн хий үзэгдэл гэж алдартай мюзикл-кино байдаг гэхдээ яг дуурь хэлбэрээр нь үзвэл дэндүү гоё доо

    6 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/28
    Ямар кино байна нэрс нь байна уу

    0 0 Хариу бичих
  • CV 2014/03/28
    Энэ сэдвээр нь кино хиймээр юм байна даа.

    1 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох