МЭДЭЭ НЭМЭХ  

Сөүл дэхь тансаг зэрэглэлийн 5 шилдэг зочид буудал

  • 478 уншсан
  • 0
  • 2014/12/09

Манай www.z24.mn сайт маань энэ 12 сард зочид буудал захиалгын систем нээхтэй холбогдуулан бид өдөр бүр улс бүрийн хамгийн шилдэг тансаг зочид буудлуудыг та бүхэнд сонирхуулж байна.
Эхний улс бол Солонгос улс. Сүүлийн үед Солонгос улс руу монголчууд бизнеийн чиглэлээр их зорчдог болсон. Тиймээс бид Солонгосын Сөүл хотод эхлэн очиж байгаа бизнес аялагчиддаа зориулан хамгийн тансаг 5 зочид буудлыг танилцуулъя.

The Shilla

Сөүл дэхь тансаг зэрэглэлийн 5 шилдэг зочид буудал

Сөүл хотын төвд байрлах зураг мэт харагдах өндөр, Солонгос маягийн хэв маягийг хослуулсан Shillaзочид буудал нь өвөрмөц тансаг зэрэглэлийн зочид буудал юм. Shilla-ийн онцлогийг илтгэсэн нэг зүйл нь нийт 9 гектар талбай бүхий ногоон байгууламжтой 465 өрөөтэй, энэ зочид буудалд байрлаж байсан алдартнуудаас дурьдвал Bill Gates, President George Bush, Michael Jackson, Tom Cruise-ийг нэрлэж болно.

The Shilla

Сөүл дэхь тансаг зэрэглэлийн 5 шилдэг зочид буудал

The Shilla

Сөүл дэхь тансаг зэрэглэлийн 5 шилдэг зочид буудал

Park Hyatt

Сөүл дэхь тансаг зэрэглэлийн 5 шилдэг зочид буудал

The Park Hyatt бол хэдэн үгээр тайлбарлахад орчин үеийн тансаг, хамгийн төгс бизнес аялал хийж байгаа хүмүүст зориулагдсан зочид буудал юм. Gangnam-ийн шоппинг болон бизнес дүүрэгт байрладаг уг Ззочид буудлын үйлчилгээнд өгсөн хүмүүсийн үнэлгээнээс харахад Солонгосын албан бус 6 одтой зочид буудал хэмээн нэрлэгддэг. Энд амьд жазз хөгжмөөс эхлээд тансаг зэрэглэлийн бүх үйлчилгээг санал болгодог. Нэг шөнө байрлах үнэ US$330-оос эхэлнэ. Хаяг: 995-14, Daechi 3-dong, Gangnam-gu; +82 2 2016 1234;

W Hotel

Сөүл дэхь тансаг зэрэглэлийн 5 шилдэг зочид буудал

The W Hotel нь 2004 онд шинэ шийдэл, дизайн хандлагатайгаар сенсаци дагуулан нээлтээ хийж байсан ба өнгөрсөн жилүүдэд байршлын сул давуу талыг үл харгалзан нэр хүнд нь өсч яваа зочид буудал юм. Зочид буудлын Woo Bar-аас тэнгэрээс харах мэт үзэмж нь үнэхээр гайхалтай харагддаг ба харин доод давхарт байрлах гадаа талбайн усан санд хамтлаг дуучдын тоглолт болж хүмүүсийг ихээр цуглуулдаг газар юм. 1 шөнийн үнэ US$400-оос эхэлнэ. Хаяг: 175 Achaseong-gil, Gwangjin-gu, +82 2 465 2222;

The Westin Chosun

Сөүл дэхь тансаг зэрэглэлийн 5 шилдэг зочид буудал

The Westin Chosun шинэчлэгдэн засварлагдсанаас хойш 4 сарын дараа буюу 5- р сард дахин нээгдсэн юм. Хуучин хэв маягийн оронд гөлгөр гялтганасан орчин үеийн архитектурын байдлаар өөрчлөгдсөн Westin Chosun-ийг Солонгосын тансаг зэрэглэлийн зочид буудлуудын тоонд оруулахаас аргагүй юм. Архитектор Adam D.Tihany-ийн санаачлагаар тааз болон цонхны хүрээг Солонгосын үндэсний хэв маягийг оруулж засварласан байна. Энэхүү зочид буудлыг бас гайхалтай хоолоор нь их хүмүүс мэддэг болсон. Нэг шөнийн үнэ US$

The Plaza

Сөүл дэхь тансаг зэрэглэлийн 5 шилдэг зочид буудал

Итали архитектор Guido Ciompi-ийн үнэтэй загвараар загварчлагдсан Солонгосын тансаг зочид буудлуудын түүхэнд хамгийн үнэтэй загварчлагдсан хотын төвд байрлах орчин үеийн гайхалтай зочид буудлуудын нэг юм. Уг зочид буудал маань бүх алдартай музей, дурсгалт газрууд болон шоппинг дүүрэгтэйгээ ойрхон байрладаг учир Солонгост эхлэн очиж байгаа хүмүүсийн үнэхээр шилдэг сонголт байх болно. Нэг шөнийн үнэ US$330-аас эхэлнэ. Хаяг:23 Taepyeongno 2-ga, Jung-gu; +82 2 771 2200;

The Plaza

Сөүл дэхь тансаг зэрэглэлийн 5 шилдэг зочид буудал

The Plaza

Сөүл дэхь тансаг зэрэглэлийн 5 шилдэг зочид буудал
Эх сурвалж: http://z24.mn/info/news/27
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Сөүл дэхь тансаг зэрэглэлийн 5 шилдэг зочид буудал
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох