МЭДЭЭ НЭМЭХ  

Хачирхалтай хосууд

  • 5,732 уншсан
  • 2
  • 2014/12/09

Их шүрэн хаалтын чандад, Австралийн ойролцоох усанд шумбаж байсан далай судлаачид тремоктопус виолацеус гэх далайн наймаалжны эрэгчинтэй тааралджээ. Энд гайхаад байх юу байна гэж бодож байгаа бол түр хүлээгээрэй.

Энэ наймаалжийг “хүйсний ялгаа (диморфизм) хамгийн содон илэрдэг амьтан” гэж үздэг нь жирийн хэрэг биш ажээ. Эмэгчин нь уртаараа 2 метр хүрч, 10 кг жин татдаг. Гэтэл эрэгчин нь ердөө л 3 см урттай, 0,3 гр жинтэй байдаг гэнэ!

Эрэгчин нь эмэгчнийхээ хүүхэн хараатай ойролцоо хэмжээтэй, эмэгчин нь эрэгчнээсээ 40 000 дахин хүнд гээд бод доо. “Гадаад төрх”-өөрөө ийм их ялгаатай хосууд дэлхий дээр өөр хаана ч байхгүй гэнэ. Зөвхөн далайд амьдардаг энэ наймаалжны зөвхөн эм нь, эсвэл үхсэн эрэгчин л загасчдын торонд ордог байжээ. Амьд эрэгчинг хэн ч хэзээ ч харж байсангүй.

Тэд яаж үржилд ордог юм бол?

Эрэгчний 8 тэмтрүүлийн нэг нь дотроо хөндий зайтай. Эмэгчинтэй тааралдахад энэ тэмтрүүл эр эсээр дүүрнэ. Дараа нь биенээсээ сугарч эмэгчний аварга том мантийн хөндийд орно. Хэсэг хугацааны дараа эмэгчин өндгөн эстэйгээ нийлүүлэхийн тулд түүнийг няцалж эр эсүүдийг “чөлөөлдөг” байна.

Өчүүхэн жижиг хэмжээгээ нөхөх гэсэн юм шиг эрэгчин нь хорт тэмтрүүлтэй байдаг. Гэвч цаг нь ирэхээр энэ тэмтрүүл түүнд нэмэр болдоггүй бололтой. “Эр нөхрийн үүрэг”-ээ гүйцэтгээд эрэгчин үхэх тавилантай аж. Иймээс л дээрх эрдэмтэд ихэд гайхсан нь тэр байж. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хачирхалтай хосууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • ee-chaawaas 2015/02/15
    amitan deer hurtel gender iin asuudal hoho

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/13
    erchvvded iim yum tohiolddog bsan bol yaanaaa haha

    3 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох