МЭДЭЭ НЭМЭХ  

Хамгийн инээдтэй тэнэг хуулиуд

  • 4,824 уншсан
  • 2
  • 2014/03/30

Дэлхийн улс орон бүрд хачирхалтай, бүр хөгийн гэмээр хуулиуд байдгийг та нар лав уншиж инээлдсэн байх. Америкийн Дүрслэх урлагийн академийг төгсөгч Оливия Лохер өөрийн ухаалаг, өвөрмөгц уран бүтээлдээ одоо Америкт мөрдөгдөж байгаа ийм хуулиудыг ёгтлон дүрсэлжээ. 

 

Алабама муж улсад “ Арын халаасандаа торхтой зайрмаг хийж явах “-ыг хориглосон хууль байдаг.


Аризона мужид гэртээ 2-с илүүгүй хиймэл эрхтэн байлгахыг хуулиар зөвшөөрдөг.


Хэрэв та усан дотор дугуйгаар давхих дуртай бол Калифорнд л болохгүй шүү. Тэнд үүнийг хуулиар хориглодог юм.


Техасын эрх баригчид хүүхдэд их хайртай учраас эцэг эхчүүдэд “ Хүүхдийнхээ үсийг этгээд байдлаар засуулах “-ыг хориглодог аж.


Бас та чихэндээ зоос шургуулахаас буцахгүй бол Гавайд ингэж болохгүй шүү! Зөрчвөөс нутгийн хуулиар таныг хатуу шийтгэх болно.


Коннектикут мужид давсалсан өргөст хэмх уян хатан бөгөөд ширээн дээрээс ойж үсэрч байх ёстой. Мөн энэ “ үсрэмтгий чанар “ нь албан ёсоор... нотлогдсон байх учиртай.


Делавер мужид “ Бэлхүүсний хэлбэрийг илэрхий харуулсан “ өмд өмсөхийг хориглодог.


Висконсин мужийн ресторанууд алимны нухаштай боовыг... зүсэм бяслаггүйгээр зарах эрхгүй.

 

Оливия бусад мужуудын хөгийн хуулиудыг ч “ хатгаад авах “ төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Тэгэхлээр үргэлжлэлийг нь хүлээцгээе!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хамгийн инээдтэй тэнэг хуулиуд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Khongorzul 2014/04/02
    haha :))

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/30

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох