МЭДЭЭ НЭМЭХ  

Токио хотын хамгийн үнэтэй тансаг зэрэглэлийн шилдэг 5 зочид буудал

  • 433 уншсан
  • 0
  • 2014/12/09

Токио хотын тансаг зэрэглэлийн гайхамшигтай зочид буудлуудтай танилцъя.
Дэлгэрэнгүй мэдээллийн www.z24.mn

The Peninsula Tokyo

Токио хотын хамгийн үнэтэй тансаг зэрэглэлийн шилдэг 5 зочид буудал

THE PENINSULA зочид буудлын энгийн өрөө нь гэхэд $600 (60,000 yen)-оос эхэлдэг. Хэрвээ та люкс өрөөнд байрлах хүсэлтэй бол өрөөний нэг шөнийн үнэ $8,500 (850,000 yen) байна. Танд Narita зочид буудлаас тосуулах үйлчилгээ авахаар бол таныг тансаг зэрэглэлийн BMW болон Rolls Royce фермийн Limousine - ээр тосч авна. Rolls Royce-ийн хувьд 1 талдаа $700 (70,000 yen) BMW машины хувь нэг талдаа $600 (60,000 yen) байдаг.

Imperial Hotel Tokyo

Токио хотын хамгийн үнэтэй тансаг зэрэглэлийн шилдэг 5 зочид буудал

The Imperial Hotel Tokyo хотын хамгийн алдартай зочид буудал яахын аргагүй мөн. Хамгийн анх энэ зочид буудал 1890 онд Японы эзэн хааны санхүүжилтээр нээлтээ хийж байсан. Үүнээс хойш 30 жилийн дараа архитектор Frank Lloyd Wright-ийн загвараар дахин засварлагдсан юм. Гэвч зочид буудлын үйлчилгээ нь хотод үйлчилдэг зочид буудлуудын стандарттай адил юм. Энгийн өрөөний хувьд $378 (37,800 yen)-оос эхэлдэг бол хуучны алдартай люкс зэрэглэлийн өрөөний 1 шөнийн үнэ $10,500 (1,050,000 yen)-ээс эхэлнэ.

Mandarin Oriental, Tokyo

Токио хотын хамгийн үнэтэй тансаг зэрэглэлийн шилдэг 5 зочид буудал

The Mandarin Oriental зочид буудал нь Токиогийн гайхалтай зочид буудлуудын нэг бөгөөд 2006 онд нээлтээ хийжээ. Өрөөний үнийн хувьд 1шөнийн үнэ нь $540 (54,000 yen)-өөс $2,000 (200,000) yen –ий хооронд хэлбэлзэнэ. Токио хотын зочид буудлуудын хувьд өрөөний захиалга байнгын эрэлттэй учир дуусах магадлал өндөр хэдий ч та Маndarin-д бууснаар тансаг зочны өрөө болон угаалгын өрөөг харсаныхаа дараа жинхэнэ амралтыг мэдрэх болно.

Park Hyatt Tokyo

Токио хотын хамгийн үнэтэй тансаг зэрэглэлийн шилдэг 5 зочид буудал

The Park Hyatt зочид буудал нь тусгай бөөцийлүүлэх хэлбэрийн зочдод зориулагдсан гэж үздэг. Өндөр зэрэглэлийн усан сан, дэлхийн стандартанд нийцсэн сувиллын газар гээд нэг орсон хүн нислэгээ хүртэл мартах чинээний үйлчилгээг энд авч чадна. Park Hyatt зочид буудлын үнэ $585 (58,500 yen)- ээс эхлэх ба ерөнхийлөгчийн өрөөний 1 шөнийн үнэ $1627 (162,700 yen) –оос эхэлнэ.

Hotel Seiyo Ginza, Tokyo

Токио хотын хамгийн үнэтэй тансаг зэрэглэлийн шилдэг 5 зочид буудал

Ginza-д байрлах Токио хотын төв гэж нэрлэгдэх дэлгүүр, гоо сайхны газар, ресторан, үйлчилгээний газруудтайгаа илүү ойрхон юм. Ер нь хотын А зэрэглэлийн байрлалтай юм. Хэрвээ та брэндийн үнэтэй зүйлс хайж байгаа бол Ginza тэр газар чинь байх болно. Мөн энэхүү зочид буудал маань Барууны хоол ялангуяа Франц, Итали хоол, амтат дарсаараа илүү алдартай. Мөн алдартай Япон ресторан Kitcho-оор орохоо мартаж болохгүй. Үнийн хувьд энгийн өрөө нь $480 (48,000 yen) байдаг бол тусгай люкс өрөө нь Z24.mn-ээс

Эх сурвалж: http://z24.mn/info/news/11deb9e6b5774c84abc63b29ad
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Токио хотын хамгийн үнэтэй тансаг зэрэглэлийн шилдэг 5 зочид буудал
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох