МЭДЭЭ НЭМЭХ  

Өвчтэй хүүхдүүдийн мөрөөдлийг хэрэгжүүлсэн зурагчин

  • 1,929 уншсан
  • 4
  • 2014/03/31

Канадын зурагчин Шон Ван Дел ” The Drawing Hope “ нэрт төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Тэрээр хурдан эдгэрч хөл дээрээ босохыг мөрөөдөж байгаа бяцхан жаалуудын зурсан зургаар шидэт ертөнцийг бүтээж байгаа аж. Энэ нь өвчтэй хүүхдүүд болон тэдний  гэр бүлийнхэнд урам зориг бэлэглэсэн буянтай ажил болоод байна. Зурагчин маань эдгээр зурагнуудыг зарж мөнгийг нь бяцхан баатруудад өгдөг гэнэ. Тэгээд хэзээ ч итгэл найдвараа алдахгүй байхыг уриалдаг аж.

Мөрөөдлийн гүнж Райли

Райли 7 сартайдаа зүрх шилжүүлэн суулгах хагалгаанд оржээ. Одоогоор донорын www.beadonor.ca — интернет бүртгэлд хамрагдаад байгаа юм байна.


Оддын хамгаалагч Дэвид

Дэвидийн зүрхний зүүн ховдол гүйцэд хөгжиж чадаагүй байна. Тэр 3 удаа хагалгаанд оржээ. Түүнд  зүрх шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа бөгөөд мөрөөдлөө биелүүлж чадна гэдэгтээ Дэвид бүрэн итгэлтэй байдаг гэнэ.


Ахмад Ченс

2011 оны 6-р сард Ченсид лимфобластын лейкеми гэсэн онош тавьжээ. Түүний химийн эмчилгээ 2014 оны 10-р сард дуусах боловч амьдрах туйлын их хүслэн нь аав ээж, ойр дотнынхондоо урам зориг өгдөг гэнэ.


Амттаны вант улсын хатан хаан Александрия

Алекс цөсний хүүдийн төрөлхийн эмгэгтэй төрсөн байна. Дөнгөж нэг сартайдаа хагалгаанд орсон боловч шинээр элэг шилжүүлэн суулгах шаардлагатай нь удалгүй тодорхой болжээ. Азаар 8 хоногийн дотор донор олдож охин амь гарч чаджээ.


Триллиум арлын дээрэмчин Доусон

Доусон 2 сартай байхдаа менингитээр өвдсөнөөс тархинд нь цус харваж, бөөр, давсагны халдвар үүсжээ. Амьдралынхаа эхний жилийг тэрээр үхэлтэй тэмцэлдэн эмнэлэгт өнгөрөөсөн байна. Одоо Доусон ихэнх цагаа тэргэнцэр дээр өнгөрөөхөөс өөр аргагүй болсон ч мөрөөдлөө орхиогүй хэвээр.


Наран цэцэгсийн гүнж Сэди

Сэди нарны хамгаалалтгүйгээр гэрээсээ гарч болохгүй. Тэр ихэнх цагаа харанхуйд өнгөрөөдөг. Гэхдээ л түүний жаргалтай инээмсэглэл бүхнийг бий болгодог. Бүр цэцгэн нарыг хүртэл шүү.


Цаг хугацаагаар аялагч Доминик

Доминик дутуу төрсний дээр Дауны өвчин болон зүрхний дутагдалтай хүү юм байна. Тэр маш олон удаа мэс засал хийлгэсэн бөгөөд зөвхөн дохио зангаагаар л харилцдаг аж. Гэхдээ энэ нь түүний хангинасан инээд, адал явдалд дуртай занд нь огт нөлөөлсөнгүй.


Судлаач Марко

Төрөөд 34 хонож байхад нь түүнд зүрх шилжүүлэн суулгасан байна. 4 настайдаа хорт хавдраар өвчилсөн боловч энэ өвчнийг ялж чадсан түүнд болохгүй, чадахгүй юм гэж үгүй. Шидэт алим хүртэл...


Эрэлхэг дайчин Трэвис

Трэвисийг 22 сартай байхад нь цагаан хорхойноос үүдэлтэй гэдэсний өвчин тусчээ. Хагалгаанд орсныхоо дараа бүдүүн гэдэснийхээ 80%-ийг тайруулж улмаар хоёр нүд нь хараагүй болсон байна. Трэвис одоо 7 настай бөгөөд жудогоор хичээллэдэг, өөртөө итгэлтэй хүү юм. Муу хүмүүсээс хорвоо ертөнцийг аврахыг хүсдэг энэ хүү зурж чадахгүйн улмаас мөрөөдлөө үгээр дамжуулсан гэнэ.


Кэси бурхны амгалан элч

Кэси зөвхөн охидод тохиодог, Реттийн синдром гэж нэрлэгдэх оюуны хомсдолтой төржээ. 14 сартайдаа ярихаа байж, хөдлөх, бодох, таних чадваруудаа алдаж эхэлсэн байна. Ийм өвчтэй охидыг “ Бурхны амгалан элч нар “ гэж нэрлэдэг. Кэси одоо 21 настай, бусадтай зөвхөн инээмсэглэж л харьцдаг байна.


Хувь заяаны гүнж Маккенна

Маккенна эхээс төрөхдөө л бие бялдрын хөгжил нь зогсонги байжээ. Иймээс 4 сартайд нь тархины цаашдын гэмтлээс сэргийлэн аз туршсан хагалгаа хийж гавлын ясны талыг нь авсан байна. Маккенна мөн аутизм өвчтэй боловч ид шид байдагт итгэдэг гэнэ.


Найдварын гудамжны баатар Джек

Джек элэгний ховор өвчтэй төрсний улмаас элэгний дутагдалд ороод байжээ. 2 сарын дараа элэг шилжүүлэн суулгаж амийг нь аварсан байна. Джект олон удаа хагалгаа хийсэн ч дуусаагүй л байгаа бололтой.


Шидтэн Купер

Нүднийх нь торлог бүрхэвч гэмтсэний улмаас үүссэн Стиклерийн синдромтой Купер 5 наснаасаа эхлэн тэмцэж байна. Энэ өвчин түүний хараа, сонсгол, үе мөчинд нөлөөлж артрит үүсгэж байгаа аж. Гэхдээ л Купер хорвоо ертөнцийг ид шид, боломжоор дүүрэн гэж итгэсээр байгаа гэнэ.


Ой хамгаалагч Кайла

Кайлаг 9 настай байхад нь Кроны өвчин буюу гэдэсний үрэвсэл гэсэн онош тавьжээ. Тэрээр морь унах дуртай бөгөөд ингэхийн тулд өдөр бүр өвчнөө хатамжлах хэрэг гардаг гэнэ. Одоогоор энэ өвчнийг анагаах эм байхгүй ч Кайла найдвараа алдаагүй хэвээр л байна.


Гайхалтай эрвээхэй Наоми

5 настай Наоми митохондрийн миопат гэдэг өвчтэй. 2 нас хүртлээ бараг л хөдөлж чаддаггүй байсан бол одоо дуулж бүжиглэж чадах болжээ. Наоми маш хурдан ядардаг тул дараагийн оролдлого нь ямар хэцүү байдгийг хэн ч анзаардаггүй. Харин Наоми орчныхоо хүмүүсийг хөгжөөхийн тулд энэ зовлон бэрхшээлийг огт хайхрахгүй байхыг хичээдэг. Өөртөө л итгэлтэй байвал бяцхан эрвээхэй шиг ниссэн ч чадна шүү дээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Өвчтэй хүүхдүүдийн мөрөөдлийг хэрэгжүүлсэн зурагчин
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • зочин 2016/09/08
    гайхалтай хүн юма а хүүхэд бүхэн эрүүл байх болтугай

    0 0 Хариу бичих
  • husel buhen bieleg 2014/03/31
    woooooooooooow uneheer gaikhatai burhan min

    7 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/31
    yamar saihan setgeltei hun be

    8 0 Хариу бичих
  • Зочин 2014/03/31

    4 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох