МЭДЭЭ НЭМЭХ  

2015 оны хувцасны загварт ноёрхох өнгө

  • 4,723 уншсан
  • 0
  • 2014/12/11

Жил бүр Pantone Color Institute-ийн мэргэжилтнүүд “Оны өнгө”-ийг тодорхойлон гаргадаг. 2015 онд "марсала" өнгө буюу зөөлөн улаан хүрэн өнгө моодонд орох бололтой.

Сицили арлын "Марсала" хэмээх алдарт дарсны нэрээр нэрлэгдсэн энэ өнгө нь “ дөлгөөн, тогтуун, найдвартай мөртлөө хосгүй чамин, тансаг ” гэдэг санааг илэрхийлж байгаа юм байна.

Pantone Color Institute нь дизайнерууд, загвар өмсөгчдөөс гадна урлаг, аялал жуулчлал, кино, технологийн салбарт ажиллагсдын санал дээр үндэслэн оны өнгийг тодорхойлдог ажээ.

Улиран одож буй 2014 оны өнгө бол “Гэрэлтэгч цахирмаа”, 2013 оны өнгө нь “Маргад ногоон” байсан билээ.

2015 оны шилдэг өнгө нь эрэгтэй, эмэгтэй бүх хүмүүст сайхан зохих ба ямар ч өнгийн арьсны онцлог давуу талуудыг илүү сайн гаргаж өгөх ид шидтэй гэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
2015 оны хувцасны загварт ноёрхох өнгө
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох