МЭДЭЭ НЭМЭХ  

Монитороос нүдээ яаж хамгаалах вэ?

  • 1,606 уншсан
  • 1
  • 2014/03/31

Орчин цагийн хурдацтай хөгжил нь заримдаа хүмүүст маш их дарамт болж байна. Бид  материаллаг болон оюун санааны баялгийг улам ихээр бүтээж, түүнийгээ хангалттай  хэрэглэхийн төлөө бүх хүч чадлаа шавхан ажилладаг боллоо. Энэ эцэс төгсгөлгүй хөөцөлдөөн дунд эрүүл мэндийн асуудал маш эмзэг сэдэв болоод байна. Бидэнд учраад буй сөрөг нөлөөллийг багасгахаар мянга мянган эрдэмтэд, бүхэл бүтэн шинжлэх ухааны байгууллагууд асар их хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Тайваны компьютер болон видео-техник үйлдвэрлэгч BenQ фирм энэ талаар нилээд амжилтанд хүрч байгаа бололтой. Өнгөрсөн жил энэ компаний хүний нүдэнд хамгийн бага ачаалал өгөхөөр бүтээгдсэн «Eye care» мониторын тухай ихэд яригдсан билээ.

BenQ фирмийн мониторын EYE care систем нь Flicker-Free / ХОУХШ байхгүй /, “ Унших “ эко горим болон HDMI-р холбогдох боломж / EYE care мониторыг өндөр чанартай тоон кабель дагалдана /  зэрэг сонголтуудтай юм.

Зарим Eye care мониторууд LBL (Low Blue Ligth) гэсэн өөр нэг давуу талтай.

Ажлын үед ямар ч монитороос хөх өнгийн туяа цацардаг нь хүний нүдэнд маш хортой нөлөө үзүүлдэг. Кибер спортын одод олон цагаар бэлтгэл хийхдээ шар өнгийн хамгаалалтын шил зүүсэн байхыг та нар лав анзаарсан байх. BenQ энэ хөх туяаны нөлөөллийг багасгах хосгүй технологийг санал болгож байгаа юм. Тэд Low Blue Light нэртэй энэ технологийн дагуу EW2740L загварын шинэ монитороо гаргажээ. Меню товчин дээр дараад л спектрийн хөх туяаг маш багасгах төхөөрөмжийг  мониторт суурилуулж өгсөн байна. Жишээ нь: «Мультимедия» горим- 30%, «Веб-серфинг» – 50%, «Офис» – 60% , «Унших» горим –70% тус тус хөх туяаны үйлчлэлийг багасгах боловч мониторын өнгөний тохиргоонд огт нөлөөлөхгүй, мөн хэрэглэгчийн нүдийг ядраахгүй юм байна.

Эцсийн дүндээ компьютерийн ард удаан хугацаагаар суудаг хүмүүст ийм шинэлэг технолог таалагдах нь гарцаагүй. Ялангуяа хараа муутай, нүд нь амархан цуцдаг хүмүүст  бүр зайлшгүй хэрэгцээт зүйл болох нь байна. Орчин үед цахим номонд дуртай хүмүүс нэн олширч байгаа, тэдэнд ч ая тухтай байх нь мэдээж.

Хөгжингүй орнуудад хүний эрүүл мэнд, аюулгүйн асуудал нэн тэргүүнд тавигдаж, харин дараа нь тоног төхөөрөмжийн хүчин чадал, төрөл бүрийн боломжийн талаар яригддаг. Манай оронд эрүүл мэндийн асуудалд хайнга ханддаг ч ухаалаг, аминдаа арчаатай хэрэглэгчид хүний эмзэг хэврэг бие организмд сөргөөр нөлөөлөхийг багасгасан техникийн үзүүлэлтийг анзааралгүй орхих нь үгүй биз. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Монитороос нүдээ яаж хамгаалах вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • aman 2014/03/31
    fuck you

    0 4 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох