МЭДЭЭ НЭМЭХ  

Манай дэлхийг үл үзэгдэгч аварга том “бамбай” хамгаалж байдаг

  • 8,848 уншсан
  • 13
  • 2014/12/11

Дэлхийн гадаргуугаас дээш 11 700 км-ийн өндөрт байдаг үл үзэгдэгч бамбай манай гарагийг хөнөөлт электронуудаас хамгаалж байдгийг эрдэмтэд илрүүлжээ. Энэхүү бамбай нь Ван Аллены цацрагийн бүслүүр дотор оршиж, хиймэл дагуулууд болон сансрын нисгэгчдэд үхлийн аюултай электронуудыг саармагжуулдаг байна.

Ван Аллены бүслүүр гэдэг нь Дэлхийн агаар мандлаас дээш 40 000 км-т байдаг, гарагийг хүрээлсэн  2 аварга том цагариг юм. Үүний дотор тал нь асар их энерги бүхий протонуудаар дүүрсэн байхад  гадна тал нь мөн өндөр энергитэй электронуудаас бүтсэн байна.

Ван Аллены бүслүүрийг сүүлийн 2 жил судалж байгаа Колорадогийн их сургуулийн эрдэмтэд уг бамбайг олж илрүүлсэн байна. Хиймэл дагуулууд цагаригийг тойрон эргэж энэ бүсийн электронуудыг хянаж судалдаг юм байна.

Тэдний олж авсан мэдээллээс үзвэл дээрх бамбай нь Дэлхийг тойрон бараг л гэрлийн хурдаар (160 000 км/сек) нисэж буй өндөр цэнэгт электронуудыг ойлгож байдаг аж. Уг нь эдгээр хэсгүүд (электронууд) дэлхийн агаар мандлын дээд давхарга руу орж ирэх ёстой боловч бамбай хамгаалж саатуулдаг гэсэн үг.  

"Энэ үзэгдлийг электронууд сансар дахь шилэн хаалтыг мөргөөд буцаж байгаатай зүйрлэж болно. “Оддын харгуй” кинонд гардаг харь гарагийнхны довтолгоог зогсоодог эрчим хүчний бамбайтай яг адилхан. Их сонирхолтой, нууцлаг зүйл байгаа юм" гэж төслийн удирдагч профессор Даниэль Бейкер ярьжээ.

Манай дэлхий яаж ийм бамбайтай болсон талаар эрдэмтэд нэгдсэн хариулт өгч чадахгүй байна. Зарим нь үүнийг соронзон хүчний шугамтай холбон тайлбарладаг. Дэлхийн гадаргуугаас дээш 960 км-ийн өндөрт үүсч, Ван Аллены бүслүүр хүртэл үргэлжилдэг цахилгаан цэнэгт хийн асар том үүл буюу Дэлхийн плазмосферээс энэ бамбай үүдэлтэй байж магадгүй гэсэн онол ч байгаа юм байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Манай дэлхийг үл үзэгдэгч аварга том “бамбай” хамгаалж байдаг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

13 Сэтгэгдэл


  • dimii 2016/03/25
    Amireka hun torlohtniig aygui bol avarnashuu bas ingej yarij bichij bolohgui

    0 0 Хариу бичих
  • ZULAA 2015/05/21
    HUN DOTROOSOO GERELTEJ UURIIGUU UURCHILJ SAIN SAIHNIIG OLJ HARDAG SHIG DELHII EEJ MAANI UURUU DOTROOSOO UURIIGUU HAMGAALAH TIIM HUCH GARGADAG BHGUI YU DAA!!! shinjleh uhaan duusahad Buddizim ehelene gedeg. Amerik hedii teknikee hugjuuleed bgaa ch unendee delhiig l ustgaad bga shu dee!!!

    0 1 Хариу бичих
    • Зочин 2015/09/21
      yg unen hun hugjih tusmaa delhiig ustgana :"(

  • money- 2015/03/08
    humuus mongo olhiin tuld ulger yaridag boljee waxaxaxaxa

    0 3 Хариу бичих
  • Зочин 2015/03/05
    hoo,ter bambaid ni talarhay

    3 0 Хариу бичих
  • - 2015/03/04
    Энэ чинь нөгөө буддын шашны тэнгэрийн орон байхгүй юу.... буддын шашныг мухар сохроор биш яг юуг өгүүлж байгаа тухай ойлгох юм бол агуу шүү.... энд бас христийн, бөөгийн, лалын шашин нь багтсан байдаг... дотроо зэрэг дэвтэй зиндаатай... хүчтэй нь хүчгүйгээ хамгаалдаг ёс зүйн хуулийн дагуу үүссэн ертөнц шүү

    1 1 Хариу бичих
  • Зочин 2015/01/15
    Танай сайт их гоё гоё мэдээлэлтэй юмаа. Мэдээнийхээ огноог бас давхар оруулж өгч байвал хэрэгтэй болов уу. :)

    3 0 Хариу бичих
  • Tergel-sarni-tuya 2014/12/20
    Shinjleh uhaan hugjinu uu gj gaihaltai

    2 0 Хариу бичих
  • jo 2014/12/17
    za yu ch oilgsongvi vnkdfsag;naeghh

    0 2 Хариу бичих
  • jfgjf 2014/12/11
    dfjdf

    1 1 Хариу бичих
  • sdgsagaggggg 2014/12/11
    sdgdsaga

    0 0 Хариу бичих
  • Kuukeldei 2014/12/11
    Дэлхий ээж гайхалтай :)

    6 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/11

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох