МЭДЭЭ НЭМЭХ  

Амазонкууд гэж хэн юм бэ ?

  • 18,454 уншсан
  • 10
  • 2014/04/01

Эрт цагт эрчүүдээс тусгаар амьдарч, тэдэнтэй дайтаж, удам угсаагаа үргэлжлүүлэхийн тулд заримыг нь олзолж, газар нутгаа өргөжүүлэхээр дайн тулаан хийдэг байсан хүчтэй, зоригтой, дайнч эмэгтэйчүүдийн омгийг амазонкууд хэмээн нэрлэж байв. Сайхан үлгэр шиг л сонсогдож байгаа биз? Гэхдээ ийм домог зуун зууныг дамжсаар өнөө үед хүрч ирснээр барахгүй тэр  үеийн цуутай эрдэмтэн мэргэд ч энэ тухай тэмдэглэн үлдээсэн байдгаас үзвэл домог яриа оргүй зүйл биш бололтой.

 

“Амазонка” гэдэг үгийн үүсэл

Хэд хэдэн хувилбар байдгаас хамгийн оновчтой байж болох хоёрыг нь сонгоё. Зарим эрдэмтэд энэ үг иран хэлний «ha-mazan» – дайчин гэсэн үгнээс үүдэлтэй гэж үздэг. Харин өөр нэг эх сурвалжийн таамаглалаар «a masso» – халдашгүй гэсэн үгнээс үүссэн байж болох юм.


Амазонкуудын хаант улс

Тэд хаанаас гарал үүсэлтэй, хаана амьдарч байсан юм бол? Энэ талаарх санал мөн л зөрчилдөөнтэй байгаа юм. Зарим нь амазонкуудыг нүүдэлчид гэж үздэг бол, зарим нь Газар дундын тэнгис хавиар тэдний хаант улс байсан гэж үздэг. Түүнчлэн эдгээр дайнч бүсгүйчүүд Бага Азиас буюу Кавказын уулс, эсвэл Азовын тэнгисийн эрэг орчмоос гаралтай гэж үздэг эрдэмтэд ч бий.

Домогт өгүүлснээр... амазонкууд грекээс гаралтай бөгөөд Ази руу довтолж, Крым, Сирийг эзлэн,  Эфес, Смирна болон бусад олон хотуудыг барьж байгуулсан гэнэ. Нэгэн удаа тэдний хөлөг салхинд туугдан явсаар Скифт иржээ. Скифчүүд эдгээр гайхамшигт бүсгүйчүүдтэй ураг барилдаж үр удам төрүүлэхийг хүссэн тул гоолиг сайхан залуусаас бүрдсэн тусгай отрядыг илгээжээ. Ингэж саврамат гэгдэх шинэ үндэстэн бий болсон гэдэг.


Амазонкуудын тухай домог үлгэрүүд

Эртний грекийн домгоор бол амазонкууд дайны бурхан Арес, лусын охин Гармония хоёрын холбооноос төрсөн гэдэг. Анхны амазонкаг Лисиппа гэдэг байжээ.

Амазонкууд Артемида бурхныг өөрсдийн ивээгч хэмээн шүтдэг байлаа.

Тройн дайны үеэр амазонкууд тройчуудын талд байлдаж байсан тул Ахилл баатар хатан хааныг нь алахаас өөр аргагүйд хүрсэн гэдэг.

Беллерфонт, Тесей хоёр ч амазонкуудтай хамтран тулалдаж явжээ.

Геркулесийн 9 дэх гавьяа нь амазонкуудын хатан хааны шидэт бүсийг хулгайлах даалгавар байсан юм.

Амазонкууд нум сумыг гарамгай эзэмшсэний дээр 2 талдаа ирмэгтэй лабрис гэдэг сүх, богино илд, хөнгөн бамбайгаар зэвсэглэн чадварлаг тулалддаг байжээ. Хуяг дуулгаа тэд өөрсдөө хийдэг байсан гэнэ.


Амазонкуудыг урлагт дүрсэлсэн нь

Эдгээр дайнч бүсгүйчүүдийн тухай домгоос сэдэлтэй олон тооны уран баримал, зураг бий. МЭӨ 7-р зуунаас эхлээд манай үеийн барокко, классицизмыг хүртэл энэ нь уран бүтээлчдийн сонирхлыг татсан сэдэв байсаар иржээ. Амазонкуудын алдар гавьяа нь Р. Гранье («Ипполита»), Тирсо де Молина («Амазонкууд Энэтхэгт»), Лопе де Вега («Амазонкууд»), Г. Клейст («Пенфесилея») нарын олон сонгодог зохиолч, яруу найрагчдын онгодыг хөглөсөн юм. 20-21-р зуунд амазонкууд фaнтaзи жанрын бүтээлийн гол баатрууд болсоор байгаа билээ.


Амазоны салаа

Түүхэнд, ялангуяа хатан хаад төр барьж байх үед сурвалжит язгууртан гаралтай залуу бүсгүйчүүдээс бүрдсэн тусгай “ Амазонкуудын салаа “ дээдсийн нүдийг баясган цэргийн үзүүлбэр хийдэг байсан тухай олон тооны мэдээ баримт байдаг.


Дүгнэлт

Дэлхийн олон оронд эрэлхэг дайчин эмэгтэйчүүдийн тухай домог үлгэр байдаг. Энэ нь үнэхээр ийм омог байсныг нотолж буй хэрэг, эсвэл их л өргөн дэлгэр тархаж, шинэ шинэ санаагаар баяжсан домог болж таарч байна.

Ямар ч байсан хоёр зүйл тодорхой

1 - Амазонкууд тийм ч харгис хүмүүс биш байсан байх. Тэр үед эрчүүд ямар байсныг сайн тунгааж бодвол өөрсдийгөө болон үр хүүхдээ хамгаалах гэсэн үүднээс л энэ бүхэн эхлэлтэй  болов уу.
2 - Амазонкууд эртний уран зургуудад дүрслэгдсэн шиг, орчин үеийн фэнтези киноны баатрууд шиг уран голшиг байх боломжгүй. Өсвөр наснаасаа / 10-12 настайгаасаа / эхлэн олон цагаар бэлтгэл сургууль хийж, дайн тулааны хүнд ачааг нуруундаа үүрч явдаг тэдний бие бялдар маш булчинлаг, эршүүд байх ёстой. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Амазонкууд гэж хэн юм бэ ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

10 Сэтгэгдэл


  • bold 2016/07/22
    Говийн хүүхнүүд (нөхөрт гарах биш) нөхөр авна гэж яридаг... үнэний ортой ч юмуу

    0 0 Хариу бичих
  • haha 2015/05/10
    yern ene horvoo deer manaihand hamaagui yum bna uu? yadargaatai yum KKK

    1 0 Хариу бичих
  • Ch 2015/03/05
    Omno goviin gants bie orh, tolgoilj bgaa emegteichvvdiin gen 99.99% taardag gej barimtat kinon deer garj bsaniig sanaj bna

    8 0 Хариу бичих
    • Зочин 2015/05/11
      Амазонкуудын генийг яаж олж мэдсэн юм бол?

  • t 2015/02/21
    amozonkchuud muu humuus hargis bish gej baigaa ym chin yagaad mngiin shaltgaaniig uhej tuneggui zerleg geed baigaa bl

    0 0 Хариу бичих
  • Mongol 2014/08/24
    dandaa Boris iin zurag nuud looooool

    4 0 Хариу бичих
  • bi 2014/08/24
    manai gobiin huuhnuudiin dnk-tai 99 hubiar tohirdog gej unshij l bsan yum bna

    3 2 Хариу бичих
    • Зочин 2014/11/05
      би бас тэгж уншсан арай дутуу бичиждээАБ

  • zochin bnoo 2014/04/19
    bas amozongchuudiig nuugeed mongold zarim ni orj irsen gdeg yria bdag shuu

    0 1 Хариу бичих
  • purevsuren 2014/04/02
    Үргэлж шинэ соргог сайхан мэдээлэл оруулдагт баярлалаа. CopyPaste вэбүүдээс ялгарч чадаж байгаад таатай байна. Амжилт! Амжилт! Амжилт! Амжилт! Амжилт!

    19 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох