МЭДЭЭ НЭМЭХ  

Амьтдын тухай сонирхолтой баримтууд

  • 3,563 уншсан
  • 0
  • 2014/12/11

Амьтадын талаарх тэр бүр мэддэггүй сонирхолтоос баримтуудаас хүргэж байна

Минж загас иддэггүй

Амьтдын тухай сонирхолтой баримтууд

Минж хэдий гол горхи нуурын орчим амьдардаг боловч хэзээ ч загас иддэггүй ажээ.

Зургийн эх сурвалж: google.com

Хавч ямар өнгөтэй вэ?

Амьтдын тухай сонирхолтой баримтууд

Хэдийгээр хүмүүс хавчийг улаан мэтээр бодон дүрсэлдэг боловч энэ нь түүний төрөлх өнгө биш юм.Хавч нь ногоовтор юмуу хөх өнгөтэй бөгөөд тэднийг чанаж буцалгасны дараа л улаан болдог ажээ.

Тахиа анхдагч уу? Өндөг анхдагч уу?

Амьтдын тухай сонирхолтой баримтууд

Эрдэмтэд тахиа,өндөг хоёрын аль нь анхдагч вэ гэдэг эргэлзээт асуудлыг тайлжээ.Тэдний хэлж буйгаар тахиа бий болохоос мянга,мянган жилийн өмнө хэвлээр явагчид өндөг гарган дардаг байсан ба анхны тахиа ч, тахиа биш шал өөр шувууны өндөгнөөс бий болсон байна.Тэгэхээр энэ асуултанд өндөг нь тахианаасаа урьтаж бий болсон гэж хариулах нь зүйтэй.

Могойг хэрхэн увидасдаж бүжиглүүлдэг вэ?

Амьтдын тухай сонирхолтой баримтууд

Могой нь түүнд зориулан тоглож буй хөгжмийг сонсох нь бүү хэл таг дүлий юм.Тэд зөвхөн бишгүүр үлээгчийн хоёр тийш найган ганхах хөдөлгөөныг дууриан бүжих ба энэ нь ховсдогдсон мэт сэтгэгдэл төрүүлдэг байна.

Хэвлийдээ хамгийн удаан үр төлөө тээдэг амьтан

Амьтдын тухай сонирхолтой баримтууд

Бүх сүүн тэжээлтэн амьтадын дотроос урагаа тээх хугацаа нь хамгийн урт байдаг амьтан бол Азийн заан бөгөөд түүний үр тээлт дунджаар 609 хоног буюу 20 гаруй сар, дээд тал нь 760 хоног үргэлжлэх ба энэ нь хүнийхээс даруй 2.5 дахин илүү урт хугацаа юм.

Эх сурвалж: Google.com
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Амьтдын тухай сонирхолтой баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох