МЭДЭЭ НЭМЭХ  

Манай гарагийн үзэсгэлэнт газрууд

  • 3,115 уншсан
  • 2
  • 2014/04/01

Та бүхэнд толилуулж байгаа зурагнууд бол Lonely Planet хэвлэлийн газраас нийтэлсэн манай гарагийн хамгийн сэтгэл татам үзэсгэлэнтэй 200 газрын тухай цомгийн нэг хэсэг юм.

 

Чулуун хясаан дээгүүр өнгийсөн шаргал өнгөтэй нарс моддыг АНУ-ын Юта мужийн Брайс-Каньон Үндэсний паркад харж болно. Ус хөлдөх үеэр хадан хясаанд ангал үүсч жилээс жилд өргөжин тэлсээр байдаг гэнэ.

Жил бүрийн 11-р сарын тэргэл сартай шөнө тай үндэстний Лои Кратонг баяр болж мянга мянган гэрэлт зул шөнийн тэнгэрт хөөрнө.

Темза мөрний эрэг орчмоос үдшийн бүрийгээр авсан Лондонгийн парламентын ордон, Биг Бен болон Вестминстерийн гүүрний зураг.

Шөнийн Нью-Йорк, Эмпайр-стейт-билдинг.

Калифорны Хантингтон-Бичэд ургадаг цагаан цэцэгсийн шүүсийг хүртэж буй колибр.

Хойд туйлын цагаригнаас өглөө эрт ажиглагдсан туйлын туяа. Хурдтай хөдөлж буй нарны цэнэгт хэсгүүд болон дэлхийн соронзон орны харилцан үйлчлэлийн үр дүнд туйлын туяа хэмээх гайхамшигт үзэгдэл үүсдэг.

Италийн Доломити бол манай гарагийн хамгийн сүрлэг уулсын нэг билээ.

Элсэн чулуулгаас бүтсэн цамхагийг АНУ-ын Аризона, Ют мужуудын хил орчмоос харж болно. Эдгээр нь хэдэн сая жилийн туршид явагдсан элэгдлийн процессийн үр дүн юм. Төмрийн исэл чулуунд улаавтар өнгө оруулж өгсөн байна.

Өмнөд Африкт жил бүр болдог сардин загасны нүүдэл. Хэдэн сая загас хойд зүг рүү тэмүүлэн довтолгоно.

“ Плитвицийн нуурууд “ гэдэг нэртэй Хорватийн Үндэсний паркад орших хүрхрээнүүдийн зургийг дээрээс нь авчээ. Энэ парк нь олон тооны нуурнаас бөгөөд нуур бүрийн усны өнгө өөр: хөх цэнхэр, ногоон, бүр саарал өнгөтэй ч байна.

АНУ-ын Аризона, Ют мужийн хил дээр байдаг элсэн чулуулгийн “ давалгаа “. Сонин содон өнгө хэлбэр мөн л элэгдлийн үр дүнд бий болжээ.

Харин эдгээр чулуун цамхагийг Хятадын Чжанцзяцзе Үндэсний паркад харж болно. Хэдэн сая жилийн туршид нар, салхи, усны хүчээр байгаль ийм бүтээл урладаг байна. “ Аватар “-ын хөвөгч арлуудыг санаж байна уу?

Исландид байдаг Строккюр хэмээх халуун рашаан. Энэ булаг 2-6 минут тутамд оргилж, ус нь 20 метр хүртэл өндөрт цацагдаж байдаг гэнэ.

Хятадын Ли гол нь хурц ирмэгтэй шохойн чулуулгууд, хүчтэй урсгал, усны одос зэргээрээ алдартай.

Хятадын цагаан будааны дэвсэгт талбай. Хүний гараар бүтээгдсэн энэ зохиомж нь уулархаг мужид цагаан будааны арвин ургац авахад тустай гэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Манай гарагийн үзэсгэлэнт газрууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • tulgaa 2014/11/16
    saihan gazaruud

    0 0 Хариу бичих
  • tseegii 2014/04/01
    Waaw goy yumaa bayarlalaa :)

    5 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох