МЭДЭЭ НЭМЭХ  

Ширэнгэн ойн хууль (Зөвхөн эрчүүдэд зориулав)

  • 10,473 уншсан
  • 15
  • 2014/12/12

Хүн төрөлхтөн хэзээнээс “ширэнгэн ойн” хуулийг халж нийгмийн хууль ёсонд захирагдах болсон юм бол? Хариулт: хэзээ ч ийм зүйл болоогүй!

«Хүчтэй нь ялна» гэсэн “ширэнгэн ойн”  хууль одоо ч үйлчилсээр байна. Зарим нэг хүмүүнлэг, энэрэнгүй үзэлтнүүд үүнийг үгүйсгэж болох ч энэ ертөнц өрсөлдөөнөөр дүүрэн гэдгийг та нар бүгд мэдэж байгаа. Бид өөрсдөө ч “бид хүмүүс болохоос адгуус амьтад биш” гэж хэлж ярих дуртай. Тийм гэж үү?

Миний ойлгож байгаагаар, бид бас л биологийн нэг төрөл зүйл шүү дээ. Бид биологийн орчинд амьдарч, хооллож, биологийн аргаар өсөж үрждэг. Адгуусан амьтдаас ялгаатай нь бид сэтгэж чаддаг. Гэхдээ байзнаарай. Бодол сэтгэхүйг уншдаг төхөөрөмж хараахан байхгүй. Бид өөрсдөө  ч сэтгэхүй хаанаасаа яаж бий болдог талаар бүрэн мэдэж чадаагүй, маргалдсаар байгаа шүү дээ. Ийм тохиолдолд амьтдыг сэтгэдэггүй гэж 100% итгэлтэй хэлэх арга үнэндээ байхгүй. Тэгэхлээр бид бол хүн, нохой бол нохой, муур бол муур, бар бол бар. «Хүн » гэдэг бол ердөө л “ширэнгэн ойн”  хуулиар амьдардаг биологийн нэг төрлийн нэр.

Тиймээ, энэ хуулийг бид нийгмийн бүтэц, ёс суртахууны дүрэм журам, элдэв хуулиар зөөллөсөн боловч, эцсийн дүндээ “ширэнгэн ойн”  хууль л нийгмийг материаллаг хангамжаар нь хувааж байдаг. Иймээс амжилтанд хүрэхийн тулд энэ хуулийг баримталж амьдар! Энэ нь маш энгийн:

  • Хүчтэй бай, хүчтэй нь хамгийн сайныг хүртдэг
  • Хамгийн түрүүнд чи юу хүсэж байгаагаа л бод
  • “Сүргийн” ахлагч болж ав
  • Хамгийн хүчтэй, хамгийн эрээ цээргүй нь хамгийн сайхан эмэгчнийг авч чаддаг
  • Хамгийн амттай мах мөн л тэднийх
  • Хүчтэй нь үргэлж зөвддөг

Жаахан бүдүүлэг, ширүүн дориун санагдаж байгааг мэдэж байна. Гэвч энэ бол эр хүйстэнд хамгийн ихээр зохицсон хууль юм. “Ширэнгэн ойн” хууль харгис хэрцгий юу гэвэл бас үгүй. Ер нь сайн ч биш, муу ч биш. Энд зүгээр л хувьсал, хөгжлийн байгалийн механизм явж байгаа тул, байгальд амьдарч байгаа цагтаа бид ч бас дагах л хэрэгтэй болно. Энэ хууль хувьслыг, өөрөөр хэлбэл хөгжил, дэвшлийг хангадаг гол хүчин зүйл юм. Яаж? Хариулт нь энгийн: хамгийн хүчтэй, хамгийн амьдрах чадвар сайтай нэгнийг хамгийн сайн сайхан бүхнээр хангах явдал.

Үүнийг уншаад уурлаж, дургүйцэх, эсэргүүцэх хүмүүс гарч магадгүй. Гэхдээ энэ бол бодит байдал: махчин харгис хэрцгийдээ ан хийдэггүй. Туулай ч үнэг, чоныг үзэн ядаад байдаггүй. Гэхдээ энэ нь биеэ хураагаад махчин ирэхийг хүлээгээд суугаад байна гэсэн үг биш. Туулай амиа аврахын тулд хар хурдаараа зугтдаг. Чоно ч туулайг барихын тулд бүх хүчээ шавхана. Учир нь чоно сайн идэж хүчтэй байх хэрэгтэй. Хамгийн хүчтэй чоно л хамгийн сайн, чадалтай гичийтэй эвцэлдэж чаддаг. Тэд залхуурдаггүй, хувь заяандаа даатгаад хаядаггүй. Тэд нөхцөл байдалд тохируулж, улайран зүтгэх боловч энэ нь харгис хэрцгий авир огтхон ч биш.

Ингэхлээр юм болгонд хэмжээ байх ёстойг санаж, цаг ямагт хүчтэй нь, шилдэг нь байгаарай!

Амжилт хүсье! 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ширэнгэн ойн хууль (Зөвхөн эрчүүдэд зориулав)
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

15 Сэтгэгдэл


  • Зочин 2015/04/18
    Ямар ч хүн уншсан бай ойлгомжтой бичихгүй бол зарим нэг нь буруу ойлгоод байна. Энд харгис байж, сул нэгнээ дээрэлхэж харьц гэж бичээгүй. Харин хүнлэг байж, залхуу байхаа боль гэсэн байна. Гэхдээ хэт ерөнхий, утга санааг нь амьтан гэх мэтээр бөөрөнхийлсөн байна. Ер нь ч тэгээд заавал эрэгтэй, эмэгтэй гэж ялгах гээгүй байх. Харин эрчүүд залхуу, амьдралдаа хариуцлагагүй гэх мэт байгааг мөн шүүмжилсэн байна.

    5 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/27
    Мөнгө олох хамгийн амархан арга. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх http://TheWeeklyJob.com/?id=328317 линкээр ороод бүртгүүл. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана

    0 0 Хариу бичих
  • bb 2015/01/06
    hun deer bol ,zugeer l buh talaaraa sain baihiig hichee l gesen ug shude. zov setge,hurd huchtei,uhaalag bai geh met...ternees bish sul negnee darlah ,daramtlah gesen ug ogt bish..ooroor helbel ulger jishee bai ..

    5 0 Хариу бичих
  • qq 2014/12/25
    araatanlag ertonts shude

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/16
    хүмүүс шууд утагаар хүлээж аваад буруу ойлгоод байх шиг байна харинч маш их хэрэгтэй мэдээлэл байна энэ хүмүүс юм уншаад юу ч ойлгож авдаггүй юм шигээ

    7 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/16
    Амтдрал гэдэг чинь тэр чигтээ алаан байхгүй юу!!!

    0 0 Хариу бичих
    • Зочин 2014/12/23
      Дагваа аваргын үгийг копидоош хаха

  • Зочин 2014/12/16
    Харин ч маш хэрэгтэй зүйл байна. Энийг уншаад ойлгохгүй хэрүүл хийгээд байгаа хүмүүс амьдралын ямар ч идэвхгүй урсгалаар явдаг юм байна.

    1 1 Хариу бичих
  • Зочин 2014/12/16
    Шал хэрэгггүй юм

    1 4 Хариу бичих
  • -- 2014/12/16
    Долоон өглөө апп-ыг та бүхэн PLAY STORE - s татан аваарай.

    0 1 Хариу бичих
  • Зочин 2014/12/15
    юун тэнэг юм яриад байгаан , эмэгчин ч гэх шиг. Өөрөө эмэгчингээс төрөөгүй юу.

    3 4 Хариу бичих
    • Зочин 2015/09/08
      Ийм уншсан юмаа ойлгодоггүй хоосон толгойтой охид олшроод байгаа юм даа, бичсэн нь хүртэл бөөн алдаа, яана даа. тэгээд хэрүүлчийг нь яана! хахахаха

    • kkk 2015/01/07
      garchig deeree zuvhun erchuuded gej baihad chi end yu hiij bgaan.

  • - 2014/12/13
    одоо гудамжаар дүүрэн хүн зодсон, хүн алсан гэмт хэрэгтнүүд гарах нь дээ!

    5 7 Хариу бичих
    • Tulgaa 2014/12/13
      Cho bolon bichig useg tailagdaagui maanaguud ni tegej tusuulj bgaa blgui


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох