МЭДЭЭ НЭМЭХ  

Кинонд харь гарагийн ертөнцийг хэрхэн бүтээдэг вэ?

  • 2,834 уншсан
  • 1
  • 2014/04/02

Орчин цагийн үзэгчид зөгнөлт киноны зураг авалт хэрхэн хийгддэг талаар бага сага мэдлэгтэй байх. Харин 30-аад жилийн өмнө үзэгчид өнгөт фильтрийн тусламжтайгаар авсан харь гарагийн элсэн манхан, цэнхэр джунгли зэргийг амаа ангайн үздэг байсан юм шүү. Өнөө үед найруулагчид төрөлх гарагийнхаа үзэсгэлэнт байгалийг график аргаар өөрчлөн бодит зураг авахыг эрмэлзэх болжээ. Ингээд зарим алдартай зөгнөлт киноны хальсанд мөнхрөн үлдсэн байгалийн гайхамшигт газруудыг хамтдаа сонирхоцгооё.  

Аватар

Джеймс Кэмероны «Аватар» киног үзсэнийхээ дараа Пандор гарагийн гоо үзэмжийг биширсэн олон үзэгчид “ ийм үлгэрийн юм шиг газар очиж үзэх “-ийг мөрөөдөх болсон гэдэг. Харь гарагийн джунглийг зөвхөн киноноос л харж болох нь тодорхой, гэхдээ  бодит загварыг нь биеэр очоод үзэж болно шүү! Нави хүмүүсийн амьдран суудаг ойн зургийг Коста Рика улсын Борнео арлын ой, мөн Бразилийн Амазоны намагт ойд тус тус авсан юм байна. Мэдээж тэнд нүд хужирлам фосфортой цэцэг ургадаггүй л дээ, гэхдээ байгаль нь үнэхээр үлгэрийн мэт мартагдашгүй сэтгэгдэл төрүүлдэг гэнэ.

Уул киноны шүтэн бишрэгчдийн хамгийн дуртай газар нь Пандорын « Хөвөгч уулс » билээ. Эдгээр уулсын бодит загвар нь Хятадын Хунань мужийн Чжанцзяцзе гэдэг Үндэсний паркад орших Улинъюань хэмээх кварцан чулуун хад асга юм байна. Геологийн энэхүү ер бусын тогтоц нь өндрөөрөө 800 метр хүрдэг бөгөөд хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 3000 метрт оршдог. Доод талаар нь байх ой дээгүүр манан татах үед тэд үнэхээр хөвөх мэт харагддаг гэнэ. Гэхдээ  «Аватар»-т эдгээр уулсыг хөвж яваа мэтээр харагдуулахын тулд компьютер графикийн арга хэрэглэжээ.

Мөнх ногоон нарсаар битүү хучигдсан хамгийн том чулуун багануудыг жинхэнэ хятад уламжлалаар “ Сарнаа тольдогч туулай “, “ Бурхдын өргөө “ гэх мэтээр нэрлэдэг. Хятадын дархан цаазат энэ газар нь бас ботаникийн цэцэрлэг, байгалийн зоопаркийн үүргийг давхар гүйцэтгэдэг байна. Энд салбарласан олон агуй, түргэн урсгалт голууд болон хүрхрээнүүд бий. Ялангуяа оргил дээрээс нь  харвал алмайран гайхмаар дүр зураг нүдний өмнө тодордог ажээ.


Аватар 2-р анги

Домог болсон киноны 2-р ангийн зураг авалт ид дундаа явагдаж байна. Энэ удаа Жеймс Камерон киноны үйл явдлыг Пандорын усны ертөнцөд үргэлжлүүлэхээр шийджээ. Ингээд бодит загвараар нь зүгээр ч үгүй бүр Марианы хонхорыг сонгон авчээ. Далайн гүний зураг авалт найруулагчийн сонирхлыг аль эртнээс татаж эхэлсэн гэдэг. 1989 онд “ Хязгааргүй гүн “ киног хийснийг үзэгчид санаж байгаа байх. Бас «Титаник»-ийг дурдахгүй өнгөрч яаж болох билээ. Түүний заавраар Австралийн инженерүүд усан доогуур шумбах тусгай аппаратыг зохион бүтээжээ. Сонирхолтой нь уг аппаратыг тоноглосон 3D камерыг алдарт найруулагч маань өөрөө хийсэн гэнэ. Ингэхлээр видеоматериалын чанар өө сэвгүй сайн болно гэсэн хүлээлт байгаа юм.

Камерон өөрөө далайн хамгийн гүн энэ хонхор руу ганц л удаа буужээ. Тэрээр  Пандор гарагийн далайг 1-р ангид гардаг шигээ үнэмшилтэй мөртлөө хамгийн ер бусын амьтдаар дүүргэнэ хэмээн амлаж байгаа аж. Бас нэг сайхан мэдээ нь: найруулагч энэ киноноос олох ашгаа байгаль орчныг хамгаалах, халуун бүсийн ойг сэргээх зэрэг эко үйл ажиллагаанд хандивлахаар төлөвлөж байгаа гэнэ.


Оддын дайн

Энэ цувралын «Эпизод 1: Далд заналхийлэл» хэмээх бүлэг нь хүмүүсийн сэтгэлд хүрч, 1999 оны шилдэг зөгнөлт кино болж байсан билээ. Ялангуяа балчир Энакен Скайуокер өөрийн төрөлх Татуин хэмээх элсэрхэг халуун гараг дээрээ уралдаанд оролцон ялалт байгуулдаг хэсэгт үзэгчид маш дуртай байдаг.

Киноны энэ хэсгийг Тунисийн жуулчны гол маршрут болох Могойт хавцалд авсан байна. Кинонд тэмцээний үеэр компьютер аргаар засварласан Атласын нуруу харагдаад өнгөрдгийг санаж байгаа байх.

Скайуокерын амьдардаг хотын шавар байшингууд одоо ч тэнд хэвээр байгаа, киноны шүтэн бишрэгчдэд зориулж хадгалан үлдээжээ. Зарим зураг авалтыг Джерба арал дээр хийсэн бөгөөд нутгийн хоёр хотыг « Оддын дайн » -ы хоёр гараг- Татуин, Набу нарын нэрээр нэрлэсэн байна. Өмнө нь гарсан хуучин ангиудын зургийг ч Тунист байдаг берберчүүдийн 1500 жилийн настай агуйн хот Матмат болон Эль-Джерид хэмээх хужрын орд, Нефта хотын ойролцоох баян бүрд зэрэг газруудад авчээ. 4-р эпизодод гардаг босогчдын базыг Хойд Гватемалд орших майячуудын 2500 жилийн настай Тикаль нэртэй сүмийн балгасанд авсан байна.


Ангараг гараг руу аялсан нь

Ангараг гарагийн тухай зөгнөлт кино олон байдаг. Эднийг 2 группт хувааж болно. Эхнийх нь жүжигчдээ чанасан хавч шиг өнгөтэй харагдтал улаан фильтрээр авсан кино, бусад нь жирийн зураг авалттай кинонууд юм. Гэтэл дэлхийн хаанаас ангарагийн байгалийг олох билээ?

Харин манайд тийм газар байдаг аж! Энэ нь Намиби улсад байдаг ховорхон улаан элсэн цөл юм байна. Мөн л Намиб гэдэг нэртэй энэ газрын нэрийг орчуулбал “ Юу ч үгүй газар “ гэсэн утгатай. Нээрэн л энэ газарт аль динозаврын үеэс эхлэн бороо огт ороогүй гэнэ.

Гэхдээ энд хүүхэд шуухдаа хөтөлсөн, тэжээвэр ирвэс, арслан дагуулсан харь гарагийнхан шиг дүр төрхтэй бушменуудыг харж болно.


Супермен

Супермены тухай бүх кинонд нэг л зүйл дахин дахин давтагдан гардаг нь: мөсөн агуй, Криптон гарагийн ордон юм.

Мексикт 11 метр урт мөсөн гадаснуудаас тогтсон «Куэва-де-лос-кристалес» гэдэг дэлхийн хамгийн том талстан агуй байдаг юм байна. Агуй доторх өвөрмөгц уур амьсгалын нөхцөл хэдэн мянган жилийн хугацаанд эдгээр талстуудыг бий болгожээ. Энэ агуйд киноны зураг авалт хийгдээгүй ч, макет босгох бодит загвар нь болсон юм. Улаан-цэнхэр өнгийн супер баатрыг шүтэгчид энэ байгалийн гайхамшгийг үзэхээр их ирцгээдэг гэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Кинонд харь гарагийн ертөнцийг хэрхэн бүтээдэг вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • 19001973 2014/04/09
    жолооч та авто тээврийн албан татвараа төлсөн үү хэрхэн хаана төлөх өө мэдэхгүй байна уу авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973 дугаараас лавлаарай

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох