МЭДЭЭ НЭМЭХ  

Аварга могойд амьдаараа идүүлсэн нь (туршилт)

  • 24,741 уншсан
  • 8
  • 2014/12/13

Америкийн эрдэмтэн, байгаль судлаач Пол Розоли аварга анаконда могойд залгиулж туршилт явуулах санаагаа Discovery телевизийнхэнтэй хамтран хэрэгжүүлжээ. Үүний тулд хүнийг могойн шүд, ходоодны хүчил болон дотоод даралтаас хамгаалах тусгай хувцас зохион бүтээсэн байна. Могойг өдөөхийн тулд хувцсандаа гахайн цус түрхжээ. Энэ хувцас нь гадаад орчинтой холбоо барих микрофон болон камертай гэнэ. Эрдэмтэн биеийнх нь үзүүлэлтийг хянаж байх капсулыг урьдчилан залгисан байна.

6 метр урт анаконда могойг туршилтын объект болгон сонгож авчээ. Ийм хэмжээтэй могой ирвэс, буга, гахай зэрэг томоохон сүүгээр бойжигчдыг төвөггүй залгиж чадах аж. Гэхдээ шинжээчдийн тааварлаагүй нэг зүйл болсон нь: могой ийм хувцастай хүнийг идэх огт сонирхолгүй байсан гэнэ. Бүр зугтан одсон юм байх. Иймээс Розоли могойг оролдож уурлуулжээ. Хилгэнэсэн аварга могой хүн рүү довтолж ороон авсан байна.

Могой амаа том гэгч ангайж чээжин биеийг нь залгиж эхлэх үед Розоли гараа хугарч байгааг мэдэрчээ. Эрдэмтэн үүнийг тооцоолоогүй байсан тул сандарч шууд тусламж дуудсан байна.

Розоли могойн хүч үлэмж их байсанд ихэд гайхжээ. “ Миний хамгийн сүүлд харсан зүйл гэвэл могойн том ангайсан ам байсан. Тэгээд харанхуй нөмрөн авсан” гэж тэр ярьжээ.

Бичлэг үзэх:

Энэ туршилтаас их зүйл хүсэн хүлээж байсан үзэгчдийн урам хугарсан гэдэг бөгөөд харин байгаль хамгаалагчид адгуус амьтантай харгис хэрцгий харьцсан хэмээн туршилтанд оролцогчдыг буруутгажээ. Гэвч Пол Розоли Өмнөд Америкийн анаконда могойн нутагладаг газрыг хамгаалах хөрөнгө цуглуулах нь энэ үзүүлбэрийн гол зорилго байсныг тайлбарлаад, могой гэмтэж бэртээгүй болохыг нотолжээ.


  • Анаконда бол дэлхийн хамгийн хүнд могой юм байна. Түүний жин 250 кг хүрдэг нь дундаж жинтэй хүнээс 3 дахин их гэсэн үг юм.
  • Дундаж урт нь 5 метр орчим боловч хамгийн урт анаконда 9 метр хүрч байсан гэдэг.
  • Анаконда хоргүй ч, аймшигт махчин амьтан юм. Тэр нүд болон тусгай дулаан мэдрэгчийн тусламжтайгаар гахай, кайман матар, тапир, загас,  заримдаа ирвэс барьж иддэг.
  • Анаконда хоромхон зуур дайрч олзоо зууж авдаг. Харин дараа нь ороон боож эсвэл ясыг нь няцлан алдаг байна.
  • Анакондууд голдуу ус намагтай газраар нутаглах ба маш сайн сэлдэг.
  • Ногоон, шар, толбот, Боливийн гэсэн 4 төрлийн анаконда байдаг нь бүгд Өмнөд Америкт оршдог. 
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Аварга могойд амьдаараа идүүлсэн нь (туршилт)
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

8 Сэтгэгдэл


  • Эрүүл мэндийн онлайн зөвл 2015/05/06
    Даралт бууруулж энерги тэнцвэржүүлэгч аппарат. Артерийн даралтыг тэнцвэржүүлж, өвдөлтийг намдаана, толгой эргэх болон гар утас компьютор байнга хэрэглэдгээс үүсэх таагүй мэдрэмжүүдийг арилгана. Даралт огцом өсөж, бууж сандаргасан үед даралтыг нам буулгаж, тэнцвэржүүлэх зэрэг түргэн тусламж үзүүлдэг . Энэ хэрэгсэл нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ахуйд хэрэглэхэд найдвартай, чанартай гэж үнэлэгдсэн. Америк , Франц, Швейцар, Сингапур зэрэг орнуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс 8 удаагийн гран-при шагнал хүртсэн. Үйлчилгээ: 1. Даралтыг зохицуулна. а. Толгойн хэсгийн цэгүүдээр б. Хоёр гарын хурууны үзүүрийн цэгүүдээр в. Зүрхний орчимд нөлөөлөх замаар г. Гарын бугуйн дээрх цэгүүдээр 2. Үс уналт халцралт уналтыг зогсоох, удаашруулах 3. Толгой өвдөлтийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна 4. хэсэг газрын өвдөлтийг намдаана 5. Арьс гоо сайханд таатай нөлөө үзүүлнэ Эрүүл мэндийн зөвлөх утас: 94448429.

    0 0 Хариу бичих
  • -- 2014/12/16
    Долоон өглөө апп-ыг та бүхэн PLAY STORE - s татан аваарай.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/14
    Ууг нь их сонирхолтой туршилт болжээ. Даанч могой залгих гэж байгаа зүйлээ нухаш болтол нь ороодог, тэрийг тооцоолж арга хэмжээ авсан бол.

    0 1 Хариу бичих
  • shaamparlzgana 2014/12/14
    Anakonda ch chang gar shuu bi neg udaa zalgiulj bilee tegeed bugsuur ni baas bolood garch irsendee

    15 0 Хариу бичих
    • Зочин 2015/12/28
      mogoi togsogliin suvgui bgd um amaara ideed amaara butsaaj gargadg

    • Зочин 2015/05/07
      hahaha shaaldaa

  • Anakonda- 2014/12/13
    Yasiig ni hygaldaggui shuu. Hygarsan yas mogoig dotroos ni sulbeed alchdag bolhoor zyger huchtei booj uhaan aldyylj zalgidag.

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/09/02
      Aashaad bai


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох