МЭДЭЭ НЭМЭХ  

Хүнсний зүйлийг муутгахгүй хадгалах аргууд

  • 7,963 уншсан
  • 5
  • 2014/12/15

Жимс, ногооноос эхлээд зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн хурдан муудаж, хэрэгцээгүй болдог. Энэ нь бүтээгдэхүүний чанартай холбоотой боловч хадгалалтаас шалтгаалах юм их бий. Удаан хугацааны туршид хоол хүнсээ шинэхэн хэвээр нь байлгахыг хүсвэл манай зөвлөгөөг сонирхоорой. 

Ногоон амтлагчууд

Бага зэрэг зүсээд устай гялгар уутанд хийж хөргөгчинд хадгалвал муудахгүй.


Сельдерей

Мөнгөн цаасаар ороогоод хөргөгчинд хийхэд 5 долоо хоног болдог. Энэ бол маш ашигтай ногоо билээ.


Задгай печенье

Савандаа шинэхэн талхны нэг зүсмийг нэмээд хийчихээрэй. Тэгвэл печенье хатахгүй, амтлаг чанараа алдахгүй байх болно.


Гадил

Үзүүрийг нь хүнсний зориулалттай гялгар уутаар ороож тавибал харлаж муудахгүй.


Өндөг

Өндгийг хөргөгчний дунд хавьд хадгалах нь зөв. Ингэвэл хөргөгчний хаалга нээгдэж хаагдах үед температурын өөрчлөлтөнд өртөхгүй. Хөргөгчний хаалга бол өндөг хадгалахад хамгийн зохисгүй байр гэж мэдээрэй!


Үзэм

Үзмийг шилэн саванд хадгалвал хатаж мууддаггүй.


Гүзээлзгэнэ

Гүзээлзгэнийг уксустай саванд хийвэл амтлаг чанараа удаан хадгалж чадна.

Ингэхдээ 3 аяга усан дээр 1 аяга уксус хийнэ.


Лууван зэрэг үндэс үрт ногоо

Эдгээрийг гэрэлгүй, сэрүүн газар хадгалах хэрэгтэй. Их хэмжээний лууванг нойтон элстэй саванд хийж хадгалвал сайн.


Сонгино

Сонгиныг нийлэг оймсонд нэг нэгээр нь хийж, дундуур нь зангидан тусгаарлаад хуурай газар өлгөж хадгалвал муудахгүй.


Ногоон сонгино

Жижиглэж хэрчээд ундааны саванд дарж хөлдөөгчид хадгална. Хэрэгцээтэй хэмжээгээрээ гэсгээж аваад байж болно.


Салатны навч

Салатны навчийг чийг сайн шингээдэг цаасан уутанд хадгалах нь тохиромжтой.


Бяслаг

Бяслагийг маслоны нэг адил хөргөгчинд хадгалж болно. Анхаарах гол зүйл: Зүсэх үедээ гараараа хүрэхгүй байхыг хичээ. Гарт байдаг бичил биетүүд бяслаганд орвол маш хурдан муутгах аюултай.


Мөөг

Мөөгийг цаасан уутанд хадгална. Гялгар уутанд хийвэл чийг хуримтлагдаж хөгц үүснэ.


Талх

Шилэн саванд түүхий төмс нэг зүсмийг эсвэл бага зэрэг давс цацсаны дараа талхаа хийвэл хөгцрөхгүй удна.


Цай, кофе

Цай болон кофед элдэв үнэр хялбархан шингэдэг тул сайн тагтай төмөр саванд хадгалсан нь дээр.


Төмс

Төмс гэрэлд ургадаг тул сонгино, сармисны нэгэн адилаар хуурай харанхуй газар, гэхдээ агаар салхи сайн нэвтрэх орчинд хадгалах хэрэгтэй.


Цагаан манжин

Хүйтэн устай паалантай саванд манжингаа голыг нь дээш харуулж хийгээрэй. 2 хоноод усаа солиод байвал 2 долоо хоног болно.

Эцэст нь: хөргөгчөө ойр ойр цэвэрлэж бай. Цэвэрхэн хөргөгчинд хийсэн хүнсний зүйл удаан хадгалагддаг гэдгийг санаарай. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүнсний зүйлийг муутгахгүй хадгалах аргууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • Зочин 2015/02/13
    http://TheWeeklyJob.com/?id=337865

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/16
    *Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 450 доллар авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх http://TheWeeklyJob.com/?id=321509 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/11/26
      Luibar gej 100% helne

  • -- 2014/12/16
    Долоон өглөө апп-ыг та бүхэн PLAY STORE - s татан аваарай.

    0 1 Хариу бичих
  • Зочин 2014/12/15
    Luuvan arai bish ee

    0 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох