МЭДЭЭ НЭМЭХ  

12-р сарын 15: Олон улсын цайны өдөр

  • 499 уншсан
  • 0
  • 2014/12/15

Өнөөдөр дэлхий даяар Олон улсын цайны өдрийг тэмдэглэж байгаа юм байна. Цай үйлдвэрлэгч гол орнууд болох Вьетнам, Балба, Индонез, Шри Ланка, Энэтхэг, Кени, Малайз, Уганда, Танзани, Малавид энэ өдрийг өргөн тэмдэглэдэг аж.

Цай бол хэрэглээгээрээ усны дараа орох умдаан юм. Цай яг хаана үүссэн нь тодорхойгүй боловч МЭӨ 10-р зуунд Хятадад цай уудаг уламжлалтай байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Цайг ерөнхийдөө Дорно дахины соёл гэж тооцож болно. Европт цайг 16-р зууны үед португальчууд авчирсан гэдэг.

Олон улсын цайны өдрөөр энэ гайхамшигт умдаанд зориулагдсан үзэсгэлэн худалдаа, цай уух ёслол, зар суртчилгааны үйл ажиллагаа гэх мэт олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагддаг байна.

12-р сарын 15: Олон улсын цайны өдөр
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
12-р сарын 15: Олон улсын цайны өдөр
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох