МЭДЭЭ НЭМЭХ  

30 настанд өгөх амин чухал зөвлөгөөнүүд

  • 43,470 уншсан
  • 30
  • 2014/04/03

Америкийн зохиолч, бизнесмен Марк Мэнсон 30 нас хүрснийхээ дараахан цахим хуудсандаа 37-с дээш настай хүмүүсийг амьдралынхаа туршлагыг хуваалцан зөвлөгөө өгөхийг уриалсан захидал бичжээ. 600 гаруй хүн хариу ирүүлснээр Марк арвин баян зөвлөмжийн сантай болсон байна. Эдгээр санаануудыг ангилж байгаад Марк 5-6 зөвлөгөөг хүн бүр өөр өөр хэлбэрээр давтан анхааруулж байгааг анзаарсан байна. Чухамхүү энэ санаанууд л Маркийн эрж хайгаад байсан ахмадын “ амьдралын мэргэн ухаан “ байсан бололтой. Ингээд хамгийн олон удаа / хэдэн зуун удаа / давтагдсан зөвлөгөөнүүдийг та бүхэнд хүргэе.

 

1. Өтөл насандаа хэрэглэх хуримтлалыг хойш тавилгүй одооноос эхлэн бий болго !

- “ ...30 хүртлээ би юу ч мэддэггүй явжээ. Харин та ингэж болохгүй, оройтоогүй дээрээ бэлтгэлтэй бай! Даатгал, тэтгэвэр, ипотекийн хуулиудыг сайн судла, хэрэг болох өдөр ойртож байгаа шүү...”

Энэ бол бараг бүх захидлын хамгийн гол зөвлөгөө юм. Санхүүгийн тогтвортой байдлаа хангаж, хөгширсөн хойноо хэрэглэх хуримтлалтай болохын тулд дараах зүйлүүдийг даруй хийх хэрэгтэй гэнэ. Үүнд:

Бүх өр шир, тавьсан зээлээ яаралтай төлж дуусгахад хамаг анхаарлаа хандуулах
Хувийн “ Зохицуулах фонд “-той болох. Ямар нэгэн асуудал / эрүүл мэнд, шүүхийн шийдвэр, гэр бүл цуцлалт, бизнесийн алдагдал / тулгарахад бэлэн биш байснаас олон мянган хүн амьжиргааны эх үүсвэргүй хоосрон үлдсэн жишээ өч төчнөөн байдаг.
Цалингийнхаа гуравны нэгийг өр зээлээ хурдан дарахад зарцуулж, зээлээ дуусмагц хадгаламжинд хийж байх
Бодлогогүй наймаа бүү хий. Ипотекийн зээлийн нөхцөлийг хангалттай биелүүлж чадах санхүүгийн боломжтой болохоос нааш орон сууц худалдан авах гэж яарсны  хэрэггүй.
Мэдэхгүй зүйлдээ хөрөнгө оруулалт хийж болохгүй. Биржийн брокеруудад бүү итгэ!


2. Эрүүл мэнддээ одооноос эхлэн анхаар !

“ ...Хүний оюун ухаан бие организмаасаа 10-15 жилээр залуу явдаг юм. Эрүүл мэнд тань бодож байгаагаас чинь хурдан муудна. Та анзаарч ч амжихгүй...”

Бид эрүүл мэнддээ санаа тавих хэрэгтэй гэж мэднэ. Зөв хооллож, спортоор хичээллэж, ажил амралтаа зохицуулж байх ёстой гэж мэднэ. Гэхдээ яагаад ахмадууд эрүүл байж эрүүл өтлөхийг чухалчлан захиад байгаа юм бол?
Бидний бие махбодь ганцхан өдрийн дотор гэнэт муудчихдаггүй, олон жилийн турш “ сэм сэмхэнээр “ элэгдэлд орж доройтсоор байдаг аж. Одоо та энэ доройтлыг саармагжуулан удаашруулахад анхаарах хэрэгтэй.

Хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвчлөгсөд бүгд л  “ Хэрвээ цаг хугацааг ухрааж, бүхнийг шинээр эхлэх боломж олддогсон бол, би эрүүл зөв хооллож насан туршдаа спортоор хичээллэх байсан. Өмнө нь би буруу зуршлаа зөвтгөх арга л хайдаг байснаас биш үр дагаврыг нь төсөөлж байсангүй. “ гэж харамсдаг. Үүнийг байнга санаж яваарай !


3. Өөртөө муу байдаг хүмүүстэй битгий харьцаж бай !

“... Таны амьдралд хэрэг болохгүй амлалт, үйлдэл, хүмүүст “ үгүй “ гэж хэлж сур. Сайн хүн байхын тулд заримдаа хатуу чанга байх хэрэгтэй байдаг юм...”

Энэ зөвлөмж нилээд хачирхалтай. Ахмадуудын захианаас үзвэл тэд өнгөрсөн үед буцаад очиж болдог бол хувийн амьдралдаа нилээд хязгаарлалт хийж, аль болохоор сайн хүмүүстэй л нөхөрлөж, цагийг өнгөрөөх байсан гэнэ. Энэ нь яг юу гэсэн үг юм бол?

Заримдаа хүмүүс бусдыг гомдоохгүйн тулд, бусдад таалагдахын тулд, эсвэл өөртөө сайн ханддаг болгохын тулд дургүй зүйлээ хийхэд хүрдэг. Ингэснээр бусдын эрхшээлд орохоос эхлээд олон сөрөг үр дагаврыг бий болгодог байна. Ялангуяа санхүүгийн болон бусад ашиг хонжоо, сэтгэл хөдлөл зэргээс үүдэлтэй үйлдэл маш том гамшигт хүргэж болзошгүйг үргэлж санаж муу зүйлээс холуур яв !


4. Дотно хүмүүстээ сайн хандлагаа илэрхийлж бай !

“ ... 30 наснаас хойш хүмүүсийн амьдралд янз бүрийн саар зүйлс тохиолдох нь элбэгшдэг. Эцэг эх,  чинь байхгүй болж болно, гэр бүлийн чинь хүн урваж ч магадгүй, хүүхдүүд өсөж томрохын хирээр асуудал үүсгэнэ. Энэ үед л хүн өөртөө гэмшихийн зовлонг эдэлдэг юм даа...”

Иймээс гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгээ дотно харьцаагаа илэрхийлж аль болох олон удаа уулзаж учирч байх хэрэгтэй.


5. Хүн амьдралдаа бүхнийг зэрэг амжуулж чадахгүй, харин юуг сайн чадаж байна, түүн дээрээ л төвлөр !

 “...Амьдрал бол солилцоо учир заримдаа буулт хийж сурах хэрэгтэй. Нэг зүйлийг олж авахын тулд нөгөөг алдаж магадгүй. Бүхнийг зэрэг авна гэж байдаггүй юм...”

Залуу хүн мөрөөдлөөр дүүрэн амьдардаг. Бодит байдалтай нүүр тулаад зарим нь амархан бууж өгч байвал буруу зүйлээ барьж авсны шинж. Амьдралд хөлөө олтол их удна. 10 жилийн дараа сая нэг юм мөрөөдөл чинь биелэх цаг ирж ч болзошгүй. Чи үүний л төлөө зүтгэсэн шүү дээ. Чи хамаг бүхнээ үүнд л зориулсан юм чинь одоо яагаад орхих гэж ?


6. Заримдаа аз сорихоос бүү ай, та одоо ч хувь заяагаа өөрчилж чадна

30 настай хүн амьдралынхаа замыг голдуу сонгочихсон байдаг ч хэрэгцээ гарвал өөрчилж болно шүү дээ.

“ ...Өнгөрсөн зүйлийг өөрчлөөд яахав гэсэн шийдвэр гаргачихаад хожим нь байнга харамсаж суудаг хүмүүстэй би олон удаа учирч явсан. 10 жилийн өмнө шийдвэрлэчих асуудлыг хойш тавьсаар яваад хямралд орно гэдэг бол байж болшгүй эндэгдэл...”

30 гармагц ажил алба, гэр бүл, санхүүгийн хувьд ч төлөвшсөн байхыг нийгэм, олон нийт шаарддаг нь үнэн. Гэхдээ чи өөрөө сайн итгэлгүй байвал бусдын аяыг дагаж амьдрах шаардлагагүй. Өөрийнхөө амьдралыг өөрөө л мэд, хэнээр ч бүү заалга. Гэхдээ дахин хөл дээрээ босож чадна гэдэгтээ бат итгэлтэй байх хэрэгтэй шүү.


7. Та байнга өсөж хөгжиж байх хэрэгтэй

“ ...Танд алдаж хэрхэвч болохгүй 2 үнэт зүйл байна. Нэг нь бие организм, нөгөө нь оюун ухаан чинь. Олонх хүмүүс 25 хүрээд л өөрийгөө хөгжүүлэн боловсруулахаа больчихдог. Үүнийгээ завгүй гэдгээр тайлбарладаг. Харин та үргэлжлүүлэн суралцаж, ой ухаанаа хөгжүүлж, биеийн болон сэтгэцийн эрүүл мэнддээ давхар анхаардаг бол өтөлсөн хойноо ч үе тэнгийнхнээсээ гэрлийн хурдаар түрүүлж байх болно...”

Нас тогтсон хойноо давхар мэргэжил эзэмшиж, семинар курст суухад 20 настай үеийнхээсээ хамаагүй үр ашигтайгаар цагаа зарцуулж, ашигтай хувилбараар суралцаж чаддагийг олон хүн нотолсон байна.


8. Ирээдүйд юу болохыг хэн ч мэддэггүй учир элдэв зүйлд санаашрахгүй амьдарч сур !

“ Хэн ч 5 жилийн дараа юу болохыг тааж чадахгүй. Заримдаа таны хүссэнээр болно, заримдаа эсрэгээр. Аз болоход баримжаа, хүлээлт, боломж гэсэн зүйлүүд бас тантай хамт байх тул бэлтгэлтэй байж, муу үр дагавраас зайлсхийж болно. Эс чадвал өөрийгөө зовоох шаардлагагүй...”

Таны хувьд одоо их чухал байгаа зүйл 10 юмуу 20 жилийн дараа огтхон ч хэрэгцээгүй болж мэдэх юм. Тэгвэл санаагаар унах хэрэггүй. Энэ бол “ хөгжил “. Бүх зүйл хөгжин өөрчлөгддөг тул дасан зохицож, хуучинтай зууралдалгүй амьдарч сур !


9. Гэр бүлээ бүхнээс дээгүүр тавьж үнэ цэнийг нь мэдэр !

“...Хайртай хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрөөж бай. Та нар өсөж ухаажихын хирээр харьцаа чинь өөрчлөгдөнө. Яаж өөрчлөгдөх нь өөрсдөөс чинь л шалтгаална. Байгалаас заяасан цаг хугацаандаа гэр бүлийн зөв харьцаа тогтоож, аз жаргалтай амьдрах хэрэгтэй...” 

Захидал бичсэн хүмүүс бараг бүгд гэр бүлийн асуудлыг хүний амьдралын хамгийн гол зүйл гэж үзсэний дээр гэр бүлийн гишүүдийн үнэнч сэтгэл нь аз жаргалтай амьдралын үндэс суурь гэдэгт санал нэгджээ.


10. Өөрийгөө хайрлаж хүндэлж сур !

“... Өдөр бүр өөрийгөө баярлуул, сар бүр өөртөө зориулж нэг зүйл хий, жил бүр нэг гайхалтай юм бодож ол... ”

Захидал бичсэн хүмүүс янз янзын байдлаар өөрийгөө хайрлахын чухлыг ихэд анхааруулсан байлаа. Үнэхээр өөрөөс чинь илүү чамайг мэддэг, хайрладаг хэн байх билээ? Өөрийгөө хайрладаггүй хүн бусдыг хайрлах нь юу л бол? Тэгвэл өөрийгөө ч, өрөөлийг ч хайрладаггүй хүн яаж амьдрах болж байна?

58 настай Мартины хэлсэн үгээр мэдээллээ дуусгая.

“ Намайг 40 нас хүрсэн өдөр эцэг маань: Чамд 40 нас чинь таалагдана. Яагаад гэвэл чи хорин настайдаа бүхнийг мэддэг гэж бодож байсан, гучтайдаа үгүй юм байна гэдгээ ойлгосон, одоо дөч хүрээд л нэг тайвширч, байгаа зүйлийг байгаагаар нь л хүлээж авдаг болно. – гэж хэлж байж билээ. Би 58 хүрч байж түүний хэлсэн үнэн болохыг ойлгосон. “

Харин та нар юу гэж бодож байна ? 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
30 настанд өгөх амин чухал зөвлөгөөнүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

30 Сэтгэгдэл


  • Зочин 2015/09/15
    oytun sanaanii huch gedgiig ih oroi oilgoj baina. teglee geed lam bolj maani unsh gesen yum bish ted nar ch tus bolohgui. ooriin chin dotor burhan baigaag bitgii mart. bi zovlongoo shiidej chadahgui tul ayulgui zamaar yavna gej dandaa huseegui zamaaraa yavj baina teglee geed sanasnaar bolohgui baina. huseegui zam ch adilhan hetsuu baidag yum baina tiimees husseneeree amidar yadaj tal n ch bolov butne

    1 0 Хариу бичих
  • zochin 2015/01/14
    mouse-iinhaa scrolliig erguuleed l tanai niitleliig unshaad suuj bn :P

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/11
    Хэрэгтэй сайхан зөвлөгөө байна

    0 0 Хариу бичих
  • Enhjargal 2014/07/11
    Sain baina uu?dandaa zov songolt hiij,ogt alddaggui negch hun baihgui bie biedee itgej zurh setgelee neen, ulam ih uram zorig olj avch,amidralyn sain saihnyg unertej bish amsaj tuultsgaay bidnii zon medremj medleg uhaan, bodol sanaa uulyn orgil,usny gun,talyn en,dalain hyazgaaraas hed dahin iluu uhaanaa tevcheereer tetgej,hairaa uuchlalaar tsegnei.......

    6 0 Хариу бичих
  • Mrs-Janet 2014/06/14
    Hello, Энэ хатагтай Жанет Robort нь хувийн зээлийн зээлдүүлэгч нь ямар нэгэн санхүүгийн тусламж хэрэгтэй хүн болгоны хувьд санхүүгийн боломжийг нээж байна гэж олон нийтэд мэдээлэх юм. Бид маш тодорхой, ойлгомжтой нөхцөл, нөхцөл байдлын дагуу хувь хүн, пүүс, компаниудад 2%-ийн хүүтэй зээл өгч байна. е өнөөдөр бидэнтэй холбоо барина - мэйл нь: ([email protected]) Зээлдэгч 'S DATA 1) Бүтэн нэр: ............................................. .......... 2) Улс: .............................................. ............. 3) Хаяг: .............................................. ............ 4) Төрийн: .............................................. ................ 5) Хүйс: .............................................. .................. 6) Гэр бүлийн байдал: ............................................. .... 7) Мэргэжил: .............................................. ....... 8) Утасны дугаар: ............................................. ... Ажлын байранд 9) Одоогийн байрлал: ..................... 10) Сарын орлого: ............................................. .................. Болон ...................: 11) Зээлийн хэмжээ Шаардлагатай 12) Зээлийн хугацаа: ............................................. ... Зээлийн 13) Зорилго: ............................................ 14) Шашин: .............................................. .......... 15) Хэрэв та өмнө нь хэрэглэж байсан ................................. , баярлалаа Хатагтай Жанет

    0 2 Хариу бичих
  • busgui 2014/05/28
    bid ihenhde uuriiguu hairlahaa hoish tavidag....

    3 1 Хариу бичих
  • Зочин 2014/04/18
    Tiim bna shvv

    18 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/16
    vneheer bodmoor um baina

    2 0 Хариу бичих
  • нэр 2014/04/15
    30 хүртэл сайхан зориг л байж, одоо бодоод байхад буруу гэж боддоггүй. Хэрвээ 30 хүртлээ эрч хүчээ мэдэрч чадаагүй бол тэр хүн хөөрхий. Сайхан мэргэжил эзэмшээд нүүр бардам хэлэх үгтэй явсан тэр үе намайг өдий зэрэгтэй байлгаж байгаа болов уу.

    7 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/13

    2 18 Хариу бичих
  • Nar 2014/04/11
    Vnetei zovolgo oruulsand bayrallaa tand ch bas ajliin amjilt hvsie

    2 0 Хариу бичих
  • Oyuna 2014/04/10
    Bie biendee byren itgeltslel ger byld aż jargal bainga abchirdagi. Yrgelj bolobsroh , baigaa zyiliig baigaaraar ni hyleen zubshuurch surah, eryyl mend , zub hoololt, zub energitei hymyystei nuhurluh.yrelgen bish bh geed l bygd minii bodoltoi niilj tohirch bn.hamgiin gol ni har buruu sanaagyi itgeltsene gedeg mash goy.tyyni yr garabar yrgelj saihanaar zub energeer tusdag.

    1 0 Хариу бичих
    • Oyuna 2014/04/10
      Yumiig dandaa nuuna gedeg bainga yl itgeltsleliig turyylder.

  • Gerel 2014/04/07
    Nom sain unsh !

    22 1 Хариу бичих
  • gana 2014/04/07
    ai hoorhii 31 hureh gej bna bodmoor l yum bna neeree ergeed harhaar ingedeg baij tegdeg baij geh bh daa

    4 0 Хариу бичих
    • asdf 2014/04/07
      asdfadsf

  • Ууганаа 2014/04/06
    Ай хөөрхий 30 хүрлээ. Хэрэгжүүлж эхлэх хэрэгтэйм бна

    4 0 Хариу бичих
  • ukana 2014/04/05
    gaihaltai

    0 0 Хариу бичих
    • tseegii 2014/04/06
      tiim shu heregtei zuwulguu

  • j 2014/04/04
    humuusee unshaarai!!!

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/04
    saihan, heregtei niitlel bna

    0 18 Хариу бичих
  • Зочин 2014/04/04
    Мөнгө өө хураая

    4 0 Хариу бичих
    • Зочин 2014/04/06
      хураа хураа

  • Зочин 2014/04/03
    yag l unen bna odoo l bodohgui bol oroitoh asuudal

    2 0 Хариу бичих
    • Зочин 2014/05/15
      bodhol heregtei odoonoos bodoltoi baihgui bol oroitono shuu huumuusee

    • Зочин 2014/05/15
      bodhol heregtei odoonoos bodoltoi baihgui bol oroitono shuu huumuusee

    • Зочин 2014/05/15
      bodhol heregtei odoonoos bodoltoi baihgui bol oroitono shuu huumuusee

    • Зочин 2014/05/15
      bodhol heregtei odoonoos bodoltoi baihgui bol oroitono shuu huumuusee

  • Зочин 2014/04/03
    Нээрээ бодмоор юм байна шүү

    5 0 Хариу бичих
    • Зочин 2014/04/12
      xaxa


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох