МЭДЭЭ НЭМЭХ  

Хараагдсан хүүхдүүдийг аврагч

  • 12,550 уншсан
  • 3
  • 2014/01/21

Лале Лабуко өөрийнхөө тухай зарим зүйлүүдийг, жишээ нь төрсөн өдрөө мэдэхгүй: Эфиопийн Омо голын хөндийд нутагладаг түүний төрсөн омгийнхонд бичиг цаас, ямар нэгэн бүртгэл байдаггүй. 1980-аад оны эхээр 10-р сард төрсөн байх гэж тэр өөрөө таамагладаг.Харин түүний гарцаагүй сайн мэдэж байгаа нэг зүйл нь : гэр бүлийн холбооноос гадуур юмуу, эсвэл омгийн ахлагчийн зөвшөөрөлгүй төрсөн, эсвэл дээд шүд нь доод шүднээсээ түрүүлж цухуйсан хүүхдүүдийг алдаг бусармаг заншлыг өөрчлөөгүй цагт тайвширч чадахгүй гэдгээ сайн мэддэг. Ийм хүүхдүүдийг “ хараагдмал хүүхдүүд “ гэдэг байна. Лабуко 1-11 насны 37 хүүхдийн амийг аварсан ба Калифорны найруулагч, гэрэл зурагчин, “ Омын хүүхдүүд “ байгууллагыг үүсгэгчдийн нэг Джон Раугийн туслалцаатайгаар барьсан байшиндаа тэдэнтэйгээ хамт амьдардаг.

“ Хараагдмал “ хүүхдүүдийг алдаг заншлын тухай та анх хэзээ мэдсэн бэ?

Би 15 настай байсан байх. Тосгоны ахлагч нэгэн эмэгтэйн  2 настай хүүг булаан авч, эх нь орь дуу тавин уйлж байхыг хараад учрыг нь ололгүй гайхаж байлаа. Тэгэхэд ээж маань “ Лале, тосгоны зарим хүүхэд минги болдог учраас тэднийг алдаг юм .” гэж хэлж билээ.Минги гэдэг бол “ хараагдмал “ гэсэн үг гэж бас хэлж өгсөн юм.

Тэднийг яаж алдаг юм бэ?

Тэднийг цөлд ус, хоол ундгүй орхиод явчихна. Эсвэл өндөр хаднаас шидэж орхидог юм.

Та хэзээ энэ бүхнийг өөрчлөхөөр шийдсэн бэ?

Би 2008 онд ахлагч нарт хандаж “ Энэ хүүхдүүд өлсгөлөн, өвчин авчирна гэж та нар үнэхээр бодож байна уу? Тэгвэл надад өгчих. Хараал надад тусаг л дээ.” гэж хэлсэн юм. Зарим ахлагч нар зөвшөөрч юу болохыг харахаар шийдсэн юм.

Та нилээд аз туршсан байх нь даа?

Тиймээ.  Нэг сайхан өдөр чамайг алчихаж магадгүй шүү гэж надад олон хүн сануулж байсан.

Та үүнийг тоогоогүй юу?

Тиймээ. Миний төрсөн каро омгийнхон энэ заншлыг бүрмөсөн халсан. Харин хөрш хаммер омгийнхон хуучнаа мөрдсөөр л байгаа. Тогтсон ёс заншлыг өөрчлөх их амаргүй ажил.

Хүүхдүүдэд тэдний хувь заяаны тухай ярьж өгдөг үү?

Жаахан байхад нь “ Та нар энд суралцахаар ирсэн “ гэж хэлдэг байлаа. Өсөж том болоод ирэхээр нь үнэнийг хэлэхээс өөр аргагүйд хүрдэг. Тэгэхдээ “ Үүнд эцэг эх чинь буруугүй. Зүгээр л тийм заншилтай байсан юм. Одоо бол та нар аврагдсан. Үүнээс илүү сайн зүйл гэж юу байх вэ, тийм биз, хүүхдүүдээ! “ гэдэг.Энэ жил би  National Geographic-аас “ Залуу судлаач “ алдар нэрийг хүртсэн. Эдгээр хүүхдүүд өсөж том болоод мөн “ Залуу судлаачид “ болно.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хараагдсан хүүхдүүдийг аврагч
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • данзан 2015/12/09
    Залуу сайн зүйл хийсэн байна.

    0 0 Хариу бичих
  • ggg 2014/12/22
    yoo yamar lalriin zanshil vee. shal durgui hurchlee. Sain zaluu bn. Nobeliin shagnal ugmuur yum bn

    4 0 Хариу бичих
  • bi 2014/12/08
    goy umaaa, sain zaluu bn cham hsig zorigtoi bmaar bna

    4 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох