МЭДЭЭ НЭМЭХ  

Шинэ жилийн баярын ширээнд тавих Топ-5 хялбар салат

  • 6,920 уншсан
  • 0
  • 2014/12/16

Баярын ширээ нь шинэ жилийн гол зүйл байдаг бол баярын салат ширээний хамгийн гол чимэг болдог. Та бүхнийг баярлуулж, зочдыг чинь гайхашруулах 5 салатыг санал болгож байна.

“Хан боргоцой” салат

Орц:

  • тахианы чанасан мах 250 гр
  • төмс 3 ширхэг
  • өндөг 4 ширхэг
  • хан боргоцойн цагариг 5 ширхэг
  • сонгино 1 ширхэг
  • алим  1 ширхэг
  • лимоны шүүс 1 цайны халбага
  • самар (чимэглэхээр)
  • ногоон сонгино (чимэглэхээр)
  • майонез 200 гр
  • давс, перец

Хийх арга:

Төмс, алим болон чанасан өндгөө тус тусад нь теркээр үрнэ. Тахианы мах, хан боргоцой, сонгиныг жижиглэн хэрчинэ. Одоо дараах дэс дарааллаар давхарлан өрөөд байгаарай: эхлээд төмс, дараа нь сонгино, тэгээд мах, алим, өндөг, хан боргоцой. Үе болгоны дээр давс, перец, майонез, шүүсээ  бага багаар хийнэ. Хамгийн сүүлд самраар чимэглэж, хан боргоцойтой төстэй болгоно.


“Лусын эзэн” салат

Орц:

  • тахианы цул мах
  • сонгино 2 ширхэг
  • шампиньон мөөг 400 гр
  • чанасан өндөг 2 ширхэг
  • бяслаг 100 гр
  • цөмсөн самар (стаканы талаар)
  • майонез
  • давс, перец
  • чидүн жимс (чимэглэхээр)

Хийх арга:

Тахианы махаа чанаж хэрчинэ. Сонгино мөөгийг жижиглэн хэрчээд хайруулын тавган дээр тус тусад нь шарна. Өндөг, бяслагаа теркээр үрнэ. Дараа нь бүгдийг хольж самраа нэмээд майонез, давс, перцээр амтална. Хавтгай тавагны голд стакан тавиад салатаа тойруулан хийнэ. Бутаргахгүйн тулд бага зэрэг дарж өгөөрэй. Эцэст нь стаканыг сугалж аваад ногоон амтлагч ба чидүн жимсээр чимэглэнэ.


Дарсан мөөгний салат

Орц:

  • даршилсан мөөг 1 сав
  • ногоон сонгино 1 багц
  • гахайн утсан мах 300 гр
  • хальстай нь чанасан төмс 3 ширхэг
  • өндөг 3 ширхэг
  • майонез

Хийх арга:

Гүнзгий ёроолтой саванд давхарлан хийнэ:

  1. 1-р давхарга (хамгийн дор)- дарсан мөөг
  2. 2-р давхарга – ногоон сонгино
  3. 3-р давхарга – шоо дөрвөлжин хэрчсэн утсан мах
  4. 4-р давхарга – шоо дөрвөлжин хэрчсэн төмс
  5. 5-р давхарга – жижиглэн хэрчсэн чанасан өндөг

Бүх үеийг майонезаар амтална. Дараа нь хөргөгчид хийж хэсэг байлгана. Ширээн дээр тавихын өмнө хавтгай тавганд тонгоруулан хийнэ. Өөрөөр хэлбэл дарсан мөөг хамгийн дээр харагдана гэсэн үг. Эцэст нь ногоон амтлагч, улаан лооль зэргээр чимэглэж болно.


Үхрийн хэлэн салат

Орц:

  • чанасан хэл 300 гр
  • бөднийн өндөг 10 ширхэг
  • жижиг помидор 10 ширхэг
  • руккола 1 багц
  • майонез 150 гр
  • давс, нунтаг перец

Бэлтгэх арга:

Бөднө шувууны өндгийг 5 минут чанаад, хөргөж хальсална. Помидороо угаагаад дундуур нь хуваана. Рукколаг мөн угааж хатаагаад гараараа салгаж жижиглэнэ. Хэлээ давстай усанд чанаж хөргөөд нарийхан зүснэ. Бүгдийг хольж майонезаар амтлаад нунтаг перец цацна. Голдуу хүн бүрийн тавганд бага багаар хийж өгдөг.


«Эмэгтэй хүний араншин» салат

Орц:

  • төмс
  • сонгинотой шарсан мөөг
  • улаан лууван
  • өндөг 1 ширхэг
  • бяслаг
  • майонез

Хийх арга:

Мөн давхарлан өрж, үе болгон дээр майонез, давс хийнэ. Зурагт үзүүлсэн байдлаар хэлбэр оруулан өрнө.

  1. 1-р давхарга (хамгийн дор)- чанасан төмс (теркээр үрсэн)
  2. 2-р давхарга – сонгинотой шарсан мөөг
  3. 3-р давхарга – чанасан лууван
  4. 4-р давхарга – үрсэн өндөгний шар
  5. 5-р давхарга – үрсэн бяслаг
  6. 6-р давхарга – өндөгний цагаан

Бэлэн болсон салатыг луувангаар хийсэн сарнайгаар чимэглэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Шинэ жилийн баярын ширээнд тавих Топ-5 хялбар салат
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох