МЭДЭЭ НЭМЭХ  

Оптик төөрөгдөл VI

  • 4,392 уншсан
  • 1
  • 2014/12/17

Заримдаа бидний нүд аливаа зүйлийг бодит сурвалжаас нь өөрөөр хардаг. Үүнийг оптик төөрөгдөл гэж нэрлэх нь буй. Энэ нь 3 төрөл байна.

Энгийн буюу шууд оптик төөрөгдөл

Энэ нь аливааг зураг дээр дүрслэгдсэн байгаагаас нь өөрөөр олж харах явдал юм.


Физиологийн оптик төөрөгдөл

Зураг дээрх тодорхой төрлийн хүчин зүйл (өнгө, будаг, хэмжээ, байрлал, хазайлт, хөдөлгөөн) байвал зохих хэмжээнээс хэтэрсний улмаас нүд болон тархинд нөлөөлж энэ төрлийн төөрөгдлийг бий болгодог.


Танин мэдэхүйн оптик төөрөгдөл

Бидний тархи дүрсийг хүлээн авах үед алдаа гаргаж санамсаргүй буруу дүгнэлт хийснээр ийм төөрөгдөлд ордог байна.

Энэ 3 төрлийн оптик илбэ гурвуулаа л толгой эргүүлэх увидастай. Үргэлжлүүлэн сонирхоорой.

Энэ хоёрын аль нь эрэгтэй, аль нь эмэгтэй хүний толгой вэ? ...


Энэ бол шувуу биш, эмэгтэй хүний дүрс байна.


Цэнхэр болон ногоон өнгөтэй харагдаж байгаа спиралиуд үнэндээ ижил өнгөтэй.


Энэ 2 шоо адилхан өнгөтэй. Долоовор хуруугаараа зааглаад хар даа.


Аль нэг цагаан цэг дээр анхаарлаа төвлөрүүл. Одоо хар цэгүүд харагдаж байна уу?


2 талд байгаа дүрс бас ижил өнгөтэй.


Дээр үеийн сайхан зураг байгаа биз? Гэвч машинууд нь тоглоом юм байна.


Шоо хэдэн янзын өнгөтэй вэ?

Ихэнх нь 7 гэж хариулах байх: цагаан, шар, ногоон, улаан, хөх, хүрэн, улбар шар гээд л. Үгүй гэнэ. Дээшээ харсан талын голд байгаа хүрэн, наад талын голд байгаа “улбар шар” хоёр ижил өнгөтэй гэнэ.


Навчис салхинд намуухан хийсэх мэт харагдаж байгаа биз? Зураг долгиотон хөдлөөд ч байгаа юм шиг.


«Германы тор» гэдэг илбэ. Хар дөрвөлжингүүдийн хооронд саарал толбо харж байгаа байх. Үнэндээ тэнд юу ч байхгүй. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Оптик төөрөгдөл VI
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2014/12/20
    yanztai

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох