МЭДЭЭ НЭМЭХ  

Их мөнгө олсон ч эздэд нь буцаан өгсөн гайхалтай түүхүүд

  • 3,839 уншсан
  • 9
  • 2014/04/04

Дэлгүүрт явж байгаад 100 мянган доллартай дугтуй оллоо гээд бодоод үз дээ. Эсвэл худалдаж авсан байшингийн тань дээврийн хөндийд дүүрэн мөнгө чихсэн шуудай хэвтэж байна гээд төсөөл.  Тэгвэл та яах байсан бэ? Бушуухан өр зээлээ төлөөд, гоё машин авч унах уу? Гэтэл дотроос чинь нэг юм мэрээд:  “ Энэ чинь чиний юм биш. Хэн нэгний гээсэн мөнгө. Тэр хүн ямар байдалд байгаа бол...” энэ тэр гээд л бодогдоод байвал яана. Тэгвэл та шуналаа тэвчиж эзэнд нь буцаагаад өгч чадах уу?

 

Нэр нь үл мэдэгдэх ядуу эмэгтэй

Канадын Калгари хотын нэгэн ядуу эмэгтэй гудамжнаас 10 000 доллартай түрийвч олжээ. Тэр эмэгтэй орон гэргүйн улмаас асрамжийн газар амьдардаг байсан ч түрийвчний эзнийг олж өгөхөөр хатуу шийдсэн байна. Түрийвчний эзэн түүнийг 500 доллараар шагнасан гэнэ. Энэ тухай мэдээ орон нутгийн сонинд нийтлэгдсэний дараа сэтгэл нь хөдөлсөн канадчууд сайхан сэтгэлт эмэгтэйд хандив тусламж үзүүлж гэр оронтой болгожээ.


Walmart супер маркетын ажилтан

Walmart супер маркетын ажилтан Бисмарк Менса авто машины зогсоол дээрх тэргэнцрүүдийг хурааж яваад 20 000 доллар хийсэн дугтуй олсон байна. Тэрээр тэргэнцэрт мөнгөө орхисон худалдан авагчийн машиныг гүйцэж очоод дугтуйтай мөнгийг өгчээ. Мөнгийг орон сууцны урьдчилгаанд өгөхөөр явж байсан гэр бүлийн хоёр гээгдүүлсэн аж. Менса шагнал авахаас эрс татгалзаж, хоолонд урихад нь ч очоогүй байна. Харин дэлгүүрийн удирдлага түүнд “ Шударга ажилтан “ шагнал гардуулсан гэнэ. Менса одоо ч эндээ ажилласаар байгаа бөгөөд цагт 9 долларын цалин авдаг юм байна.


Шударга эмээ

Теннеси мужийн 75 настай Билли Уотс ресторанд хооллож суухдаа хаалганы бариулд өлгөөд орхисон цүнхийг харжээ. Дотор нь 97 000 доллар, 2 эмэгтэйн зураг байсан гэнэ. Эмгэн рестораны ажилтнуудад энэ тухай мэдэгдээд утасны дугаараа үлдээн цүнхийг авч харьсан байна. Удалгүй нэгэн эмэгтэй утасдаж цүнхэн доторх зүйлүүд, гэрэл зураг зэргийг нэгд нэгдгүй тоочин хэлснээр Уоттс олдворыг эргүүлэн өгчээ. Хачирхалтай нь цүнхний эзэн эмэгтэй мөнгөнөөс илүү зургаа олсондоо их баярласан гэнэ. Учир нь саявтархан нас барсан охиных нь цорын ганц зураг байсан бөгөөд мөнгө нь даатгалын газрын нөхөн олговор байсан аж. Эмээд 1000 доллар шагнал болгон өгсөн ч тэр аваагүй гэнэ.


Шинэ эзэн

Джош Феррин Ют мужид байшин худалдаж авчээ. Тэрээр гаражны дээвэр дээр сумны хайрцаг дотор хадгалсан их хэмжээний мөнгө байхыг олжээ. Айж сандарсан Джош эхнэртэйгээ хамт тоолж үзэхэд 45 000 доллар байсан байна. Феррин уг байшингийн нас барсан хуучин эзний хүүхдүүд рүү утасдаж олзворыхоо тухай мэдэгджээ. Хүүхдүүд нь аавыгаа мөнгөө нуудаг зантай байсныг баталцгаасан байна. Джош мөнгийг тэдэнд өгөхдөө “ Би ч бас хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө санаа зовнидог эцэг хүн. Энэ мөнгийг аваад хадгалж болох л байсан. Гэхдээ хүний  хүүхдүүддээ зориулж насаараа хураасан мөнгийг би авах нь дэндүү шударга бус зүйл. “ гэжээ.


Таксины жолооч

Лас-Вегасын 42 настай таксины жолооч Адам Волдемарим машинаа цэвэрлэх гэжбайгаад арын суудал дээрээсээ хар өнгийн ноутбукны цүнх олжээ. Дотор нь 221 510 доллар байсан гэнэ. Адам энэ мөнгийг компанийхаа офист аваачиж өгсөн байна. Цагийн дараа түүнийг офис дээр дуудахад Эфиопийн нэгэн жуулчин тэврэн авч баярласнаа илэрхийлсэн гэнэ. Тэр жуулчин казинод тоглож энэ мөнгийг хожсон байжээ. Тэрээр Адамд 2000 доллар шагнал болгон өгсөн гэнэ.


Зам дээрх олз

Лонг-Бичийн Эли Эстрад маш их өр зээлтэй байснаас гадна удахгүй хуримаа хийхээр төлөвлөж байжээ. 144 000 доллар зам дээрээс олоод санхүүгийн бүх асуудал шийдэгдэх нь байна хэмээн баярлаж байв. Удалгүй энэ их мөнгийг хэн нэг нь гээгдүүлээд шаналж яваа болохыг ойлгон цагдаад мэдэгджээ. Энэ мөнгө Brinks кассын машины хамгаалалтын тэрэгнээс унасан байжээ.  Элид өр шир, өвчтэй эх, удахгүй болох хурим  гээд л өчнөөн асуудал байсан ч шударга сэтгэл нь ийм алхам хийхэд хүргэсэн байна. Хожим Brinks компани Элид 2000 доллар шагнал болгон өгчээ.


Кинотеатрын үйлчлэгч

19 настай Кристофер Монтгомер киноны дараа үзвэрийн танхим цэвэрлэж яваад 24 000 доллартай уут олжээ. Тэрээр олзоо халаасандаа хийлгүй менежертээ мэдэгдэж, тэр нь мөнгөний эзнийг олж өгсөн байна. Мөнгийг жижиг бизнес эрхлэгч Розмари Лимончелли гэгч эмэгтэй кино үзэж байх үеэрээ цүнхнээсээ унагасан байжээ. Розмари баярласны тэмдэг болгож Монтгомерид мөнгө өгсөн ч залуу аваагүй гэнэ.


Ажилгүй байсан багш

Техас мужийн Стейшн коллежийн багш Кэндис Скот машинтайгаа явж байгаад замын хашлага дээр нэг цүнх байхыг олж харжээ. Гэтэл цүнхэнд дүүрэн мөнгө, тодруулбал 20 000 доллар байсан гэнэ. Бүсгүй 911 рүү утасдах уу, эсвэл өөрөө цагдаад аваачиж өгөх үү хэмээн түдгэлзэж байснаа цүнхэн дээр Chase Bank гэсэн лого байгааг харжээ. Тэгээд энэ банкны хамгийн ойрын салбарт олсон мөнгөө аваачиж өгсөн байна. Банкны захирал түүнд баярласнаа илэрхийлээд 500 доллар бүхий бэлгийн картыг дурсгал болгон өгчээ.


Үйлчлэгч бүсгүй

Джорджи мужийн Саваннад байдаг Mercer рестораны үйлчлэгч бүсгүй Дженнифер Шоу бүлэг эрчүүдийн сууж байсан ширээн дээрээс 5000 доллартай дугтуй олжээ. Бүсгүй тэднийг гүйцэж очоод дугтуйтай мөнгийг өгсөн байна. Гээсэн мөнгөний эзэн Дженниферт баярласнаа илэрхийлж 100 доллар өгчээ. Рестораны эзэн Марк Иган үйлчлэгчийнхээ шударга занг ихэд үнэлэн бахархсан гэнэ.


10 настай хүү

Канзас-Сити хотын 10 настай Тайлер Шефер гэгч жаал хүү нислэг нь саатсаны улмаас эцэг эхийн хамтаар КС Hilton airport зочид буудалд хоногложээ. Өглөө нь аавдаа их мөнгө олсон тухайгаа хэлсэн байна. Хүүгийн эцэг Коди Шефер дан зуутын дэвсгэртүүд нямбайлан хийсэн хайрцгийг хараад хар тамхины наймаачдынх байж магад гэж сэжиглэн цагдаад мэдэгджээ. Нийт 10 000 доллар гарсан гэдэг. Гэтэл мөнгө гээгдүүлсэн тухай өргөдөл хэнээс ч ирсэнгүй. Миссури мужийн хуулиар гээгдсэн зүйлийн эзэн 7 сарын дотор гарч ирэхгүй бол бяцхан Тайлер хууль ёсны эзэн нь болох юм байна. Харин аав хүү хоёр мөнгийг авахаас татгалзжээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Их мөнгө олсон ч эздэд нь буцаан өгсөн гайхалтай түүхүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

9 Сэтгэгдэл


  • Зочин 2015/07/04
    Bi 6000 togrogtoi turiivchee geej bsan dotor buh bichig barimt kart simnii uur bsan getel yriagui l yum daa hairan turiivch

    0 0 Хариу бичих
  • hehe 2015/07/03
    bi yu ch oldoggui.tiim uchraas hend yu ch butsaaj ugduggui.herev olson bol butsaaj uguhgui baisan.yagaad gevel bi haramch hun kkkk....

    0 0 Хариу бичих
  • Diigee Miigee 2015/05/11
    Манай нөхөр охинтойгоо их дэлгүүр орж байгаад нэлээн үнэтэй утас олсон байсан. Тэгээд утсыг нь шүүж байгаад ээж гэсэн дугаарруу залгаад хэлсэн чинь 1 залуухан ээж охинтойгоо ирсэн гэсэн. Тэр охин нь манай охинтоы нас ойролцоо байсан ба ээж нь утсаа хаялаа гээд загнаад явж байсан гэнээ. Тэгээд утса аваад миний охиныг 10,0-р шагнасан байна лээ. Миний охинтой адилхан жоохон юм юугаа мэдхэв дээ хөөрхий

    1 0 Хариу бичих
  • odko 2015/05/11
    neeree aldsan hun 10 tamtai gegcheer hunii nehel haruusal shingesen zuil sain zuil avchrah ni yu l boldoo

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/11
    manai eej 3000$ olood ezend n butsaaj ugch bsan. bi bsan bol uguhgui bsan baih.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/08
    Би автобусны буудал дээрээс нэгэн цүнх олсон бөгөөд дотор нь нэг Toshiba лартор, хоёр ширхэг Ipad байсан. Би хайсаар байгаад цагдаагийн газар аваачаад өгчихсөн. Одоо миний тэнэгийг хүмүүс гайхаад байх юм

    1 0 Хариу бичих
  • wowka 2014/05/20
    vneheer soliotoi tasartsan site yumaa gaihaltai manaihan ingej olson bol yag ogiish estoi nogoo olson hvnii olz haysan hvnii hails gdg chn ntr gd xaxa gd darwaatal ineendee neree shvv

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/08

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/05

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох