МЭДЭЭ НЭМЭХ  

Зөвхөн Хятадад л худалдан авч болох санаанд оромгүй зүйлс

  • 25,253 уншсан
  • 15
  • 2014/04/04

Хэрвээ та ердийн уйтгарт өдрүүдээс жаахан холдож сэтгэлээ сэргээмээр байвал Хятад улсыг зориорой. Тэнд очоод хэдхэн зуун юаниар хамгийн санаанд оромгүй зүйлсийг худалдан авах боломжтойг өөрийн биеэр үзэх болно.

 

Автомат мухлагийн амьд наймаалж

2010 онд Хятадын наймаалж нийлүүлэгч «Twin Lakes Crab Co» компани үйлчлүүлэгчдээ дэлгүүр явах илүү ажлаас чөлөөлөхөөр шийдэж амьд наймаалж зардаг автомат мухлагуудыг хот даяар байрлуулсан байна. Жирийн л автомат мухлаг. Харин хий дүүргэсэн гялгар ууттай чипс, жигнэмэгийн оронд амьд, хөдөлж байгаа наймаалжнуудтай. Тэднийг цельсийн 5 хэм орчимд хадгалдаг тул наймаалжнууд түр зуур унтаа хөшингө байдалд ордог боловч арай ч үхчихдэггүй. Нэг наймаалж 2 долларын үнэтэй, бас мухлагийн доод талд цагаан гааны цуу бүхий лонх өрөөстэй байх тул шууд идсэн ч болно.


Панда цай

Энэ бол панда баавгайн ялгадсаар хийсэн цай гэдгийг шууд хэлэх нь зүйтэй байх. Гэхдээ нэг килограмм хатаасан цай 77 мянган долларт хүрдэг, дэлхийн хамгийн үнэтэй цай гэнэ шүү. Хэн яахаараа ийм цайнд дурлаж уудаг байнаа? Панда баавгай идсэн хулсныхаа ердөө 30 хувийг л шингээж үлдсэнийг нь гадагшлуулдаг гэнэ. Хулс төрөл бүрийн тэжээллэг бодис агуулахын зэрэгцээ хорт хавдраас сэргийлдэг антиоксидантаар баялаг, мөн тураах хосгүй үйлчилгээтэй  гэж хятадууд итгэдэг юм байна. “ Панда цай “ брэндийн эзэн нь Яньши Ань бөгөөд үйлдвэр нь Сычуань мужид байдаг аж.


Робот боловсруулж, хийж, мөн аягалж өгдөг хоол унд

Роботын төмөр гар гурилтай хоолноос эхлээд шарсан дэгдээхэй хүртэл бүх төрлийн хоолыг маш амттай хийдэг бололтой. Одоо Хятадад ийм технолог ашигладаг 3 газар байна. Эхнийх нь уламжлалт гоймон бэлтгэх үйлдвэр юм. Жинхэнэ тогооч-роботуудыг Шанхайн түргэн хоолны сүлжээ ресторанууд ашигладаг ажээ. Үр дүн нь гайхалтай: тэд 3 минутын дотор л сав суулга угааж, хольц бэлтгэн, хоол хийж ,таваглан өгөх чадвартай гэнэ. Сөрөг тал нь: роботууд бослого гаргаж биднийг алахыг хүсвэл бүр л амархан болж байгаа юм даа. Харин «Dalu Rebot Restaurant» ресторанд зөөгч –роботууд ажилладаг. Хүн дүрст 6 механик зөөгч тусгай замаар хурдлан 21 ширээнд зэрэг үйлчилдэг байна.


Савлагдсан агаар

Хятадад очоод цэвэр агаар амьсгалъя гэвэл 5 орчим юань төлөх хэрэгтэй. Энд үнэхээр агаараар дүүргэсэн цагаан тугалган сав байдаг. «Chen Guangbaio» компани өөрсдийгөө рекламдах, Хятадын экологийн асуудал анхаарал татаж байгааг харуулах давхар зорилгоор ийм бүтээгдэхүүн худалдаалж байгаа юм. 


Замын түгжрэлд орлогчид

1,3 тэрбум хүн оршин суудаг энэ оронд замын түгжрэл нилээд үргэлжлэх нь ойлгомжтой. Авхаалжтай нэг нь үүгээр мөнгө босгож байна. Хэрэв та түгжрэлд орчихоод гарч чадахгүй байвал энэ алба руу утасдаж хаана байгаагаа тодорхой зааж өгөх хэрэгтэй. Удалгүй тан руу мотоциклтэй 2 хүн ирнэ. Нэг нь таны оронд машинд сууж үлдэх ба нөгөө нь таныг ардаа суулгаад хэрэгтэй газар тань хүргээд өгнө.


Одой хүмүүстэй хийх аялал

“ Одойчуудын вант улс “ бол Юньнань мужид оршдог цэцэрлэгт хүрээлэн бөгөөд энд зөвхөн одой хүмүүс л амьдарч тодорхой үнэ хөлсөөр тэднийг сонирхохоор ирсэн ердийн хүмүүсийг зугаацуулж байдаг. Хэр зэрэг  доромжлолтой сонсогдож байгааг та өөрөө шүүгээрэй. Энэ ер бусын ” вант улсыг ” үндэслэгч Чэнь Минцзин одойчууд энд амьдарснаар ажилтай, орлоготой байж, эдийн засгийн хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулж чадаж байгаа хэмээн биеэ өмөөрдөг гэнэ.


Обамагийн шарсан дэгдээхэй

Хятадад үнэхээр байхгүй юм гэж үгүй. Ёс суртахууны хувьд хоёрдмол амьдралтай одойчуудаас эхлээд зохиогчийн эрхийг, бүр арьсны үзэл хавсруулан байж бүдүүлгээр зөрчихийг зөвхөн энд л харж болох байх. 2011 онд Бээжинд нэгэн авхаалжтай бизнесмен хятадад анхны OFC - Обамагийн шарсан дэгдээхэй рестораныг нээжээ. Энд KFC (Kentucky Fried Chicken – Кентукийн шарсан дэгдээхэй) –г дууриалгасан баннерийг ашиглан шарсан тахиа борлуулдаг юм байна. Мөн тус компанийн логонд Барак Обамагийн шог зургийг нэмээд л  өөрийн болгожээ.


Амьд яст мэлхийтэй түлхүүрийн оосор

Дотор нь бяцхан амьтад хийсэн түлхүүрийн оосор бол Хятадаас авч болох хамгийн хачин барааны нэг байх. Голдуу бразилийн бяцхан яст мэлхий, жараахайг тэжээллэг шингэнээр дүүргэсэн жижигхэн уутанд эсвэл бөмбөлөг дотор хийсэн байна. Энэ шингэн нь амьтныг 3-4 сар амьд байлгадаг гэнэ. Битүү наасан уутан доторх амьтад хаанаасаа хүчилтөрөгч авах вэ дээ? Хятадын Амьтан хамгаалах нийгэмлэгүүд маш их шуугиан дэгдээж байгаа боловч амжилтанд хүрэхгүй л байна. Харин хүмүүс амьтдыг суллаж тавихын тулд энэ оосруудыг ихээр авдаг ажээ.


Цагаан хүмүүс

Хятадад цагаан хүмүүсийг худалдаж авч арай ч болохгүй л дээ, гэхдээ түрээсэлж болно. Эцсийн эцэст энэ нь худалдаж авч байгаагаас ялгаа юу байна? Хятадын бизнесменүүд ажил хэргийн уулзалт, бусад чухал арга хэмжээний үеэр зүгээр л хажуудаа зогсоохын тулд цагаан арьст жүжигчдийг  түрээсэлдэг байна. Учир нь хятадууд барууны компаниудыг их амжилттайд тооцдог тул олны өмнө цагаан арьст ажил хэргийн түнштэйгээ яваа мэтээр харагдвал байр суурь нь эрс дээшлэнэ гэж үздэг ажээ.  Жүжигчид голдуу зүгээр л зогсож байх боловч хааяа үг хэлэх тохиолдол бий. Джонатан Заткин гэгч нэгэн жүжигчин “ Энэ компанитай 10 жилийн турш гар нийлэн ажиллахад үнэхээр таатай байлаа. “ гэсэн ганц өгүүлбэр хэлээд л маш өндөр шан харамж авсан гэнэ.


Онгон охины уруулаараа хураасан цай

Энэ хэсэг бол хамгийн инээдтэй нь. Хэнань мужид орших «Jiuhua» цайны талбай дээр 3 размерийн хөхөвч өмсдөг онгон охидыг ажиллуулдаг гэнэ. Тэд цайны навчийг зөвхөн уруулаараа хурааж хөхнийхөө дунд хавчуулсан сагс руу шидэх ёстой аж. Навч буюу сагсанд гар хүрч хэрхэвч болохгүй дүрэмтэй бөгөөд охид бас ил харагдах шарх сорвигүй байх ёстой. Лусын дагинас уруулаараа цайны навчийг хураадаг байсан домгоос уламжлан ийм хачирхалтай шаардлага тавигдах болсон бөгөөд онгон бүсгүйчүүдийн цэвэр ариун байдал цайнд шингэж уусан хүмүүст дамжих болно гэж компаний төлөөлөгчид тайлбарлаж байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Зөвхөн Хятадад л худалдан авч болох санаанд оромгүй зүйлс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

15 Сэтгэгдэл


  • Erhembolor ErdeneOchir 2015/09/21
    ene delhiin hamgiin bolovsrolgui, buhniig 1 haraad l hiideg hamgiin sain dyyraigchid. Mon hamgiin zavaanaasaa bolood buh torliin ovchnii anhdagch baij bas ylam aimshitai zavaan erliiz hyrliiz gaj diildeshgui bolgoon taraagch parazityyd iym daa

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/04/01
    ter tulhuurnii oosor odoo yaj bgaan be. arai shdee

    1 3 Хариу бичих
  • ha-ha- 2015/03/31
    ystoi malnuud

    1 1 Хариу бичих
  • t 2015/02/21
    muusin jungaa

    1 1 Хариу бичих
  • za 2014/10/24
    heleh ch muu vg alga!!

    1 1 Хариу бичих
  • - 2014/10/06
    Энэ гарагийн хамгийн муу ёрын үндэстэн.

    5 0 Хариу бичих
  • мужик 2014/05/02
    хүн ам нь хэт олшроод зах зээл үгүй болж хүнээс санаа хулгайлж эсвэл гажууд сэтгэж амйа зогоогсод одоо яалтай билээ хөөрхий зайлуул даа гэж

    2 1 Хариу бичих
  • zochin 2014/05/01
    munguniii tuluu nvdee uhaad uguhuuch butsuhgvi buzar hvmvvs yma

    2 3 Хариу бичих
  • ИРГЭДЭЭС 2014/04/06
    ЭНЭ ХУЖАА НАР ХҮНИЙ ОЙ ТОЙНД БУУХГҮЙ БАЛИАР ЗАВААН ЮМ СЭДЭЖ СЭТГЭЖ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ҮХЭЛДЭЖ БАЙДАГ ДЭЛХИЙГ БУЗАРЛАСАН АРД ТҮМЭН ШҮҮ

    13 2 Хариу бичих
    • Зочин 2014/05/02

    • Зочин 2014/04/06

  • kkk 2014/04/06
    teneg

    3 1 Хариу бичих
  • Зочин 2014/04/06
    ter robot n l hamgiin gaigui sanaa n yum shig bna

    11 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/04
    neeree l baliar sdakuud bna daa haha

    4 1 Хариу бичих
  • Зочин 2014/04/04
    Baliar sdakuud

    10 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох