МЭДЭЭ НЭМЭХ  

ЧОНОС

  • 908 уншсан
  • 0
  • 2014/12/18

ЧОНОСЧонос – энэ овог бол Монголын маш эртний овог юм. Бүүр Рашид-ад-Диний "Судрын чуулганд" тэмдэглэгдсэн бөгөөд тэр цагт монгол түрэг хоёрын хямрал тэмцэлдээн үүсч байхад монголд байсан овог юм. Одоогоор энэ овгийнхон Монгол улс, Оросын холбооны улс (Халимаг, Буриад, Эрхүү муж), Хятад (Өвөр Монголын өөртөө засах орон) зэрэг улсуудад тархан суурьшсан байна.Ийм овогтны онгон шүтээн нь чоно байснаас чонос гэдэг овог үүсчээ. Буриадад шоно, чино, халимагт чинос, баядын дотор чонос гэж нэртэй энэ овгийнхны эртний шүтээн нь чоно буюу хээрийн бөрт, тэнгэрийн нохой байв гэж эрдэмтэд тайлбарлажээ.Чонос (мөн чинос, шонос, шинос, шонод) гэдэг үг нь олон дуудлагатай бөгөөд үндэс нь “чоно” юм. Түүхээс үзвэл энэ овог нь Чингис хаанд ирж нэгдсэн эхний овгуудын нэг юм. Зарим эрдэмтэдийн үзэж байгаагаар энэ овог нь Монгол овог мөн бөгөөд уг гарлыг нь хөөж үзвэл эртний “Ашин” гэх овгоос гаралтай гэв. Археологийн малтлагаар Хазарын хуучин хотуудаас гарсан эртний “Ашин” гэх овгийн тамга нь одоогийн Халимаг дахь Чонос овгийн тамгатай ихээхэн ижил төстэй байдаг нь сонирхол татаж байгаа юм. Эдгээр дурдсан зүйлс нь Рашид ад-Диний тэмдэглэл болон Монголын Нууц Товчоонд мөн дурдагддаг. Нууц товчоонд дурдснаар Жамух 1186 оны Далан-Балжууд гэдэг газар болсон тулаанд Тэмүжинг шахаанд оруулан ялсны дараа олзлогдогсод дундаас Чонос овгийн баатруудыг далан хонин тогоонд чанах тушаал өгсөн. А.А.Доманины үзэж байгаагаар энэхүү харгис хэрцгий үйл явдал

ЧОНОС
Зургийн эх сурвалж: Түрэг Түрэг Язгууртан
Эх сурвалж: dushi bodonguud
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
ЧОНОС
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох