МЭДЭЭ НЭМЭХ  

Агуу зураачдын сонгодог бүтээлүүдийг ялган таних хөгжилтэй аргууд

  • 6,612 уншсан
  • 4
  • 2014/12/20

Та сонгодог уран зураг хараад зураачийг нь шууд нэрлэж чадах уу? Чадахгүй бол инээдтэй ч гэсэн хялбар аргыг зааж өгье. Гэхдээ хичнээн хошин тайлбар байлаа ч, зураачийн онцлог стилийг үнэн зөв тусгасан юм шүү!

Хэрвээ зурган дээр маш том өгзөгтэй хүмүүс дүрслэгдсэн бол гарцаагүй Рубенс


Эрчүүд нь тугал нүдтэй, долгиотсон үстэй, эмэгтэй хүн шиг царайтай байвал Караважо


Тэгш бус хэмт бие хаатай, заримдаа биеийн аль нэг хэсгүүд нь алга болсон байвал маргаангүй Пикассо


Хар дарсан зүүдэндээ үзсэн зураг чинь байвал Дали гэж мэдээрэй


Хар бараан дэвсгэр дээр зүдэрч зовсон царайтай хүмүүс зурагдсан байвал Тициан


Маш олон хүний дүрс, гэхдээ нэг их гайхал төрүүлэхгүй байвал  Брейгель


Зурган дээр дүрслэгдсэн хүмүүс эр эмгүй Оросын ерөнхийлөгч Путинтэй адилхан байвал Ян ван Эйкийн зураг


Маш олон хүн дүрслэгдсэн мөртлөө бүгд галзуу юм шиг харагдаж байвал Босх


Бүдэг дэнлүүний хажууд зогсоо тэнүүлчин царайтай хүмүүс зурагдсан байвал Рембрандт


Зурган дээр булцгар Амурууд (Дурлалын тэнгэр) байвал Буше


Үзэсгэлэн төгөлдөр, голшиг биетэй хүмүүс эхээс төрснөөрөө дүрслэгдсэн байвал Микеланжело


Бүжгэн жүжигчдийг Дега л зурдаг


Бүх юм эрс тэс, бүдэг цэнхэр, сааралдуу туяатай, зовж шаналсан сахалтай нүүр харагдаж байвал Эль Греко


Зурган дээрх эмэгтэй болгон ганц хөмсөгтэй байвал гарцаагүй Фрида Кало


Маш хурц тод өнгө, гэхдээ хүмүүс байхгүй байвал Клод Моне


Бас л тод өнгө, гэхдээ аз жаргалтай олон тооны хүмүүс харагдаж байвал Ренуар


Харин тод өнгөн дээр аз жаргалгүй хүмүүсийг дүрсэлсэн байвал Мане


Хэрвээ “ Бөгжний эзэн” кинонд гардаг шиг хүмүүс, бас долгиотсон үстэй Мадоннаг зурсан байвал  Да Винчи гэдэгт итгэлтэй байж болно


Excel-ийн өнгөт шоо бүхий хуудас харагдаж байвал Мондриан

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Агуу зураачдын сонгодог бүтээлүүдийг ялган таних хөгжилтэй аргууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • Уншигч 2015/10/08
    Заримыг нь агуу уран зураг гэж хэлэхд хэцүү л юм

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/23
    Олон Монголчууд дунд эр эм хоёр юу яаж байвал Шарав хаха

    10 0 Хариу бичих
  • 132sa1d32sad 2014/12/21
    Suuliin zurag window 8 sanaa absan zagabar baina

    0 2 Хариу бичих
  • sara 2014/12/20
    saihan medeelel bn

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох