МЭДЭЭ НЭМЭХ  

Ус уух хувьтай нялхас

  • 12,600 уншсан
  • 5
  • 2014/04/07

Энэ мэдээний гол баатрууд нь дөнгөж төрөөд л зэрлэг араатны нүхэнд хаягдаж, 8 давхраас унаж, цээжиндээ буудуулаад 3 хоног хоол ундгүй хэвтэх гэх мэтийн аймшигт зовлон туулсан нялх үрс юм байна.

Бохирын хоолойноос олсон нялх хүүхэд

Энэ аймшигт явдал Хятад улсад болсон юм. Олон давхар орон сууцанд амьдардаг нэгэн эмэгтэй усан хоолойн хаа нэгтээ нялх хүүхэд уйлах чимээг сонсоод цагдаа дууджээ. 2 цаг үргэлжилсэн аврах ажиллагааг Хятадын бүх мэдээллийн сувгуудаар цацаж, интернетээр нэг шуугисан билээ. Жаал хүү 10 см диаметртэй хоолойд гацсан байжээ. Ургийн хальснаасаа бүрэн салаагүй, 2,8 кг жинтэй энэ хүүхдийн гар хөлийн арьс зарим газартаа жаахан шалбарсан байснаас өөр ноцтой гэмтэл аваагүй байсан гэнэ. Хүүхэд чухам яаж бохирын хоолойд орсныг амархан тааварлаж болохоор байгаа бөгөөд цагдаагийнхан ч “ Хүн амины хэрэг үйлдэхээр завдсан “ гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж.


8 давхраас унаад амьд үлдсэн хүү

Энэ хүүд манай жагсаалтан дахь зарим нэг хүүхдийн адилаар олигтой эх заяагаагүй бололтой. Чухам юу бодож тэгснийг бүү мэд, тэр эмэгтэй хүүхдээ төрмөгц 8 давхрын цонхоор хогийн сав руу чулуудсан байна. Азаар хүүгийн буусан газар зөөлөн хог таарч хүү амьд үлджээ. Хэрэв хогийн савыг цэвэрлэчихсэн байсан бол юу болох байсныг бодохоор цус царцам. Хувь заяа хүүд энэрэнгүй хандаж тэнд байсан ажилчин уйлах дууг нь сонсоод цагдаа дууджээ. Одоо хүү Бруклины эмнэлэгт эсэн мэнд торниж байна.


Эхийн хэвлийд бүрэлдээд 21 долоо хоногийн дараа төрсөн охин

Амилия охин олдсоноосоо хойш 21 долоо хоног болоод л төржээ. Энэ бол дутуу төрсөн боловч амьд үлдсэн дэлхийн хамгийн жижиг хүүхэд юм байна. Зурган дээрх эмчийн гарт байгаа хөлийг нь хараарай. Амилия төрөх үедээ 25 см урттай, 284 г жинтэй, арьс нь цаас шиг нимгэн байжээ. Эмч нар “ найдваргүй “ гэж үзэж байсан ч эх нь цөхрөхгүй зүтгэж гуйж байсан нь эмч нарыг зоригжуулж гайхамшиг бүтээхэд нь тусалсан гэнэ.


Чээжиндээ буудуулж, 3 хоног хоол ундгүй байсан нялх охин

Аргентины эхнэр нөхөр хоёр энэ дэлхий сүйрэх цаг нь ирлээ, хэт дулаарлын улмаас бүгд зовж тарчилж үхэх нь гэдэгт бат итгэжээ. Энэ аймшигт тавилангаас хүүхдүүдээ аврахын тулд амийг нь хороохоор шийдсэн байна. Ингээд 2 настай хүүгээ нуруунд нь, 7 сартай охиноо чээжинд нь буудсаны эцэст өөрсдийгөө хөнөөжээ. 3 хоногийн дараа хөршүүд нь цагдаагийн газар руу утасдаж нэг айлаас эвгүй муухай үнэр гарч байгааг мэдэгдсэн байна. Цагдаагийнхан хаалгыг нээгээд гэр бүлийнхний цогцсыг харжээ. Харин чээжиндээ буудуулж, 3 хоног хоол ундгүй байсан бяцхан охин амьд үлдэж чадсан байна. 


Үхсэн гэж оношлогдоод 12 цагийн дараа моргт уйлсан бяцхан охин

Лус Милагрос Верон бол ер бусын түүхтэй чийрэг бяцхан охин билээ. Тэр хугацаанаасаа 3 сарын өмнө төрж, амьдын тэмдэг үзүүлэхгүй байсан тул эмч нар амьгүй хүүхэд төрж гэж бодоод морг руу явуулсан байжээ. Эцэг эх нь охинтой салах ёс гүйцэтгэхийг маш их хүссэн учраас л охин амьд үлдэж чадсан юм. Салах ёс хийх үеэр битүү авсан дотор 12 цаг хэвтсэн охин гэнэт хөдөлж уйлсан байна. Тэр мөс шиг хүйтэн байсан ч яах аргагүй амьд байжээ. Тэр цагаас хойш Лус Милагрос яг л мөөг шиг хурдан өсөж өдрөөс өдөрт чангарсаар байгаа гэнэ.


Хуягт зарааны үүрэнд 24 цаг хэвтсэн хүүхэд

Энэ дотор зарсхийлгэм түүх 2006 онд болсон байна. Бразилийн бяцхан хотын захад хуягт зарааны үүрэнд нялх хүүхэд оршуулсан байхыг цагдаа нар олжээ. Хүүхэд энэ нүхэнд дор хаяж 24 цаг болсон бололтой байлаа. Хүү хальснаасаа ч бүрэн салаагүй байсан бөгөөд газраас ялаанд шавуулсан толгой нь л цухуйж байжээ. Эхлээд бүгд л хүүг үхсэн гэж бодож байсан боловч тэр маш бөх унтаж байсан байна. Аманд нь  орсон шороог цэвэрлэж дуусмагц хүү чанга гэгчээр уйлсан гэдэг. Цагдаагийнхан хүүгийн эхийг олж чаджээ. Энэ нь 4 хүүхдийн эх 40 настай Феррейра Гуимаррес гэгч байсан бөгөөд тэр үед бага хүү нь 5 настай байв.


Ариун цэврийн өрөөний суултуураар дамжин төмөр зам дээр унасан охин

Энэ бол үнэхээр гайхамшигт тохиолдол болсон юм. Ринку Деби Рей гэгч жирэмсэн эмэгтэй нөхөр, 4 настай хүүгийн хамт Бихар хотод эцэг эх дээрээ очиж 2 дахь хүүхдээ төрүүлэхээр явж байжээ. Галт тэргэн дотор гэдэс нь эвгүйрхэж ОО –д орсон чинь хүүхдээ төрүүлчих нь тэр. Бүх юм нүд ирмэхийн зуур болж хүүхэд эхийнхээ гэдэснээс гулсан гармагц зүгээр л нүх бүхий суултуураар дамжин шууд төмөр зам руу унажээ. Сандарсан эмэгтэй нөхөр рүүгээ гүйн очиход тэр нь стоп-кран татаж галт тэргийг зогсоосон байна. Хоёул хүүхдээ эрэн гүйлдсээр охиныг бага зэрэг хөхөрч шалбарсныг эс тооцвол зүв зүгээр хэвтэж байхыг нь олжээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ус уух хувьтай нялхас
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • cod 2014/08/06
    aimar air ystoi gaihamshguudl bb da yu gehevde helehch vg alga gaihamshigl bn

    0 0 Хариу бичих
  • Sadist 2014/08/03
    Huurhiii amid uldes n yaamai

    0 1 Хариу бичих
  • Зочин 2014/07/31
    Burhan iweeg

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/08

    6 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/07

    4 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох