МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн алдартай театруудын нүд хужирлам засал чимэглэл

  • 1,711 уншсан
  • 3
  • 2014/04/07

Дэлхийд нэр хүндтэй агуу их театруудын цууд гарсан засал чимэглэлийг сонирхож, урлагийн ертөнцөөр аялана уу. Сонгодог хөгжмийн шүтэн бишрэгч, дуурийн хорхойтон Дэвид Левенти гэдэг хүний авсан эдгээр зурагнууд жинхэнэ соёл урлаг гэж юу байдгийг тодорхой хэмжээгээр харуулж чадна хэмээн найдаж байна.

 

Италийн Неаполь хотод байдаг Сан-Карло дуурийн театр

Левенти 2007 оноос эхлэн хамгийн алдартай дуурийн театруудын зургийг авч олонд толилуулах болжээ.


Францын Париж хотод байх Гарньер палас


Чехийн Прагт байх Жүжгийн театр


Швецийн Стокгольмд орших Дроттнингхолм театр

Левенти дуурийн гол дүрийн жүжигчний зогсдог газраас ихэвчлэн зургаа авдаг байна.


Румыны Бухарест хотын Атенеум театр

Левенти тусгай гэрэлтүүлэг хэрэглэдэггүй, зөвхөн театрын люстрүүдийг ашиглан зураг авдаг гэнэ.


Нью-Йоркийн Метрополитен-опер

Левентигийн хамгийн анхны зураг нь румыны Атенеум байжээ. Энэ театрын доторх засал нь хосгүй сүрлэг. Левенти том танхимын голд зогсоод эгэл биш гэмээр хүчийг мэдэрсэн гэдэг.


Италийн Венец дэх Ла Фениче театр

Зурагчин маань театрын дотоод засал төдийгүй барилгын архитектурыг ихэд сонирхдог гэнэ. Түүний эцэг эх хоёр уран барилгачид байжээ.


Калифорны Амаргоза хэмээх дуурийн театр

Левентигийн цуглуулгад орсон театрууд хосгүй засал чимэглэлээс гадна сонирхолтой түүхээрээ  гайхагддаг. Жишээ нь, Амаргоза театр 1960 аад оны эцсээр Марта Беккет гэдэг зураачийн зургийн сэдвээр, ардын стилээр баригджээ.


Германы Байройтод байх Маркграфийн дуурийн театр

Левенти бүх театруудаас Венецийн Ла Фениче театрыг онцлон үзэж төгс төгөлдрийн дээд бүтээл хэмээн биширдэг гэнэ.

Монакогийн Монте-Карло театр

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн алдартай театруудын нүд хужирлам засал чимэглэл
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • mmm 2014/06/21
    Gaihaltai.....yamar goe iiin bee

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/08

    0 0 Хариу бичих
    • Зочин 2014/04/08


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох