МЭДЭЭ НЭМЭХ  

Профессорын сургааль

  • 12,005 уншсан
  • 7
  • 2014/12/22

Профессор ус дүүргэсэн шилэн аяга бариад хичээлээ эхлэв:

- Энэ аяганы жинг мэдэх хүн байна уу?

Оюутнууд шивнэлдэнэ.

- 200 грамм орчим! Гурван зуу! Дөрвөн зуу! гэж хашгиралдах сонсогдов.

- Үнэнийг хэлэхэд би өөрөө ч мэдэхгүй байна. Гэхдээ энэ гол бишээ. Би та нараас нэг зүйл асууя: Хэрвээ би сунгасан гартаа энэ аягыг бариад 2 минут зогсвол юу болох вэ?

- Юу ч болохгүй гэж оюутнууд гайхангуй хариулцгаав.

- Нээрэн ч тийм байх. Харин 2 цаг зогсвол яахав?

- Таны гар өвдөнө -гэж нэг залуу инээмсэглэн өгүүллээ.

- Тэгвэл бүтэн өдөржин бариад зогсвол...?

- Тэгвэл гар чинь мэдээ алдах байх. Бас шөрмөс татаж магадгүй.

- Бүтэн өдөржин энэ аягыг барьж зогслоо гээд аяганы жин өөрчлөгдөх үү?

- Үгүй, өөрчлөгдөхгүй гээд оюутнууд бие бие рүүгээ гайхалзан харцгаав.

- Тэгвэл яаж энэ байдлыг өөрчлөх вэ?

Хэсэг болсны дараа:

- Аягыг зүгээр л ширээн дээр тавих хэрэгтэй гэж нэг залуу санал гаргав.

- Яг үнэн! гэж профессор баярлан дуу алдаад, - Хүүхүүд ээ, та нар сайн тогтоож ав, амьдралд ямар нэг асуудал гарвал яг л ингэж шийдэх хэрэгтэй. Асуудлын талаар 2 минут бодоод салж чадахгүй. 2 цаг бодвол асуудал чамайг мэрж эхэлнэ. Бүтэн өдөржин бодвол чамайг муужруулна. Хичнээн бодоод бодоод асуудлын «жин» багасахгүй, харин ч ихэснэ. Гагцхүү шийдвэртэй үйл ажиллагаа л асуудлыг шийдэж чаддаг. Хамгийн энгийн ч бай, цаг тухайд нь авсан арга хэмжээ нь эцэс төгсгөлгүй санааширснаас хамаагүй дээр. Асуудлыг эсвэл дор нь шийд, эсвэл бүр хая, эс тэгвэл өөрийг чинь бүтэн залгих болно.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Профессорын сургааль
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • tseegii 2015/04/05
    goy lekts bn bayarlalaa :)

    0 0 Хариу бичих
  • 123 2015/03/05
    123

    0 0 Хариу бичих
  • hulan 2015/01/19
    Sain baitsgaana uu tad mongo olhod tuslah sanal helii ta http:// TheWeeklyJob.com/?id=323969 enhuu linkeer orj ug saitad burtguuleed ehleed 25 $ ogno daraa ni tand ogson linkiig her olon hund damjuulsans hamaaraad 300-s deesh $ hiij chadwal tanii talin 24-30 nii hoorond tsalingaa westron union .money grama uilchilgeegeer awah bolno amjilt.

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/01/14
    Manai professor ch uhaantai hun bsandaa :)

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/23
    гайхалтай!

    0 1 Хариу бичих
  • oyutan 2014/12/22
    Bagsh ch unen helsen shuu tegehed lektsendeer

    7 1 Хариу бичих
    • vovka 2015/01/06
      tegehed lekts orohoos omno bagsh nariin oroond bagsh stakantai us bariad l zogsood baisan. bi harsan.


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох