МЭДЭЭ НЭМЭХ  

Байгалийн харууштай үзэгдлүүд

  • 6,194 уншсан
  • 7
  • 2014/04/08

Бидний өдөр тутам хардаг байгалийн үзэгдлүүдийн ихэнх нь хэвийн, гоц анхаарал татах юмгүй байдаг. Мэдээж жаргаж буй нарны туяа, тэнгэрт хөвөгч үүлсийг бид шохоорхож хардаг л даа. Гэхдээ заримдаа байгаль ээж маань ер бусын сүр хүч, нуугдмал илбээ хачин сонин хэлбэрээр гаргах нь цөөнгүй. Өөрсдөө харцгаа л даа.

 

Дэлбэрч буй галт ууланд аянга бууж байгаа нь

Хамгийн бэрх байгалийн үзэгдлүүдийг нэрлэ гэвэл хүмүүс “ галт уулын дэлбэрэлт, аянга... “ гээд л эхэлнэ дээ. Байгаль эх бидэнд хүчтэй сэтгэгдэл төрүүлэх олон янзын аргатай ч энэ 2 үзэгдэл хамтдаа үнэхээр сүрдэм харагддаг аж. Яагаад ийм үзэгдэл болдог талаар эрдэмтэд 100% итгэлтэй биш ч дараах тайлбарыг өгч байна. Галт уул дэлбэрэх үеэр нэмэх цэнэгтэй жижиг хэсгүүд агаарт цацагдаж, тэдгээр нь хасах цэнэгтэй урвалд орсноор аянга бууж, цахилгаан цахиж сүрийг үзүүлдэг байж магадгүй гэнэ.


Усан доорх мөсөн унжлага

Хойд, өмнөд туйлд далайн ус гадаргуунаасаа эхлэн хөлддөг. Мөсний дотор талд далайн давстай хүйтэн ус бүхий “халааснууд” нэг хэсэгтээ байсаар байдаг. Эндэхийн усны нягт дор байгаа далайн усныхаас харьцангуй их учир ёроол руу алгуурхан доошилсоор байна. Хүйтрэхийн хирээр далайн ус энэ давслаг массыг тойрон хөлдөж улмаар далайн ёроолд аварга том мөсөн унжлага үүснэ. Энэ үзэгдлийн шинжлэх ухааны нэрийг “ мөсөн сталактит “ гэнэ.


Пенитентеc

Зураг дээр харагдаж байгаа шовх үзүүртэй гадаснуудыг Пенитентес гэх ба нэг гадас нь 4 метр хүрнэ. Байгалийн ийм аюултай бүтээл чийглэг багатай өндөрлөг мужуудаар, тухайлбал Андын нурууны мөнх цаст оргилоор тааралдана. Энд нарны халуун элчинд цас хайлж ууршилт явагдах боловч хэзээ ч бүрэн хайлж шингэн байдалд орохгүй. Нарны гэрэл бүрэн үйлчилж чадаагүй цасан талбайн хэсгүүд нь шовх үзүүртэй тогтоц болон үлддэг байна.


Супер цөмтэй шуурга

Нисдэг хүмүүсийн дотор Супермен шиг хүчтэй нь үгүй, үүний адилаар супер цөмтэй шуурга бусад 4 төрлийн  шуургатай зүйрлэхээргүй их хөнөөлтэй.  Азаар ховорхон тохиох энэ үзэгдэл хаврын цагт АНУ-ын төв мужуудаар болдог. Гэхдээ үнэхээр харууштай бишрэм зүйл болдгийг бас хэлэх нь зүйтэй байх. Хэрэв та азаар ч гэх юм уу, эсвэл гай таараад ч гэх юм уу ийм үзэгдэлтэй таарвал бушуухан өөр зүг рүү гүйгээрэй.


Галан солонго

Энэ гоёмсог үзэгдлийг зуны цагт дунд өргөргийн бүсүүдэд харж болно. Үнэн хэрэгтээ энэ нь гал болон солонготой ямар ч холбоогүй, гэрлийн хугарлын асар том цацраг юм. Нар тэнгэрийн хаяанд 58 градусаар байрлаж, тэнгэрт мөсөн талст агуулсан сэмжин үүлс хөвж байгаа нөхцөлд л дээрх үзэгдэл ажиглагдана. Гэрлийн хугарал нуман хэлбэрээр тэнгэрийн хаяатай параллелаар үүсч, үүлс гал дунд байх шиг харагддаг аж.


Хуурамч нар

Бас л агаар дахь мөсөн талстаас үүдэлтэй үзэгдэл. Гэрлийн хугарлын улмаас тэнгэрт том хэмжээний гэрэлт цэгүүд үүсдэг. Гэрлийн хүч их бол тэнгэрт 3 нар байх шиг харагдана. Гэхдээ хуурамч нарыг 2 захад нь байх 2 том толбоор нь ялгаж болно. Ийм үзэгдэл байнга болдог тул ажиглаж сонирхох боломжтой.


Усан хуй

Энэ бол усан дээр үүсдэг хар салхины нэг төрөл юм. Гоц гамшиг учруулах нь үгүй боловч завьтай яваа хүмүүс болгоомжлох хэрэгтэй. Учир нь энэ үзэгдлийн хурд цагт 305 км хүрдэг гэнэ. Бермудын гурвалжин мэт газруудад олон тооны усан онгоц нууцлаг байдлаар ор сураггүй алга болдог нь усан хуйтай холбоотой байж магадгүй гэсэн эрдэмтдийн таамаглал бий. Усан хуй хаана ч болж болох ч, Флорида-Кист хамгийн их, жилд 400-500 удаа тохиолддог байна.


Цасан пончик

Багадаа цас бөөрөнхийлөн элдэв дүрс хийдэг байснаа санаж байна уу? Харин байгаль эх өөрөө цасан пончикт дуртай гэнэ. Гэхдээ байгалийн зохих нөхцөл бүрдсэн үед шүү. Тодорхой температурт цас орох буюу шуурганы үеэр хэсэг цас нөгөөгийн дээрээс давхарлаж наалдсан тохиолдолд бусдыг нь салхи болон газрын татах хүч гүйцээж цасан бөмбөлөг өөрөө өнхрөн одно. Шахалтын нөлөөгөөр бөмбөлөг 66 см хүрэх голчтой цагариг хэлбэрийг олдог.


Базальтан давхарлаг

Нэг удаа базальт өөрийгөө хараад бусдын анхаарлыг татахын тулд идэвхжих ёстойгоо ойлгож л дээ. Ингээд шон болж хувирсан байна. Нэг нэгээр нь харвал гойд юмгүй боловч бүгдийг хамтад нь харвал сүрлэг байгууламж болж харагдана. Энэ хосгүй үзэгдэл бол галт уулын халуун хайлмаг гол урсгалаа хөндөлсөн царцсанаас үүсчээ.


Мөсөн цэцэгс

Зарим төрлийн мод, ургамлын үндсийг тойрон мөсөн бүрхүүл тогтож байдаг. Ургамлын эргэн тойрны агаар хасах хэмтэй, харин доторх агаар нэмэх байх үед ус газрын гадарга руу гарч ирнэ. Ингэснээр мөсний хэврэгхэн эд эс гадагш түлхэгдэж цэцэг навч мэт хэлбэртэйгээр “ зууралдан “ хоцорно. Харахад их сонирхолтой шүү. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Байгалийн харууштай үзэгдлүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • emily 2014/04/18
    baigal ehe gj

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/09
    baigal uuruu gaihamshig

    4 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/09
    gaihaltai saihan uzegdluud bna

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/08
    super tsumtei shuurgiig tusuulhud aidas hurchihlee.

    1 1 Хариу бичих
  • Зочин 2014/04/08

    2 1 Хариу бичих
  • Aries 2014/04/08
    Гайхалтай...

    3 0 Хариу бичих
    • Зочин 2014/04/08
      margaangui


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох