МЭДЭЭ НЭМЭХ  

Эрт цагийн эрүүл мэнд, ариун цэврийн талаарх зарим хачирхалтай баримтууд

  • 26,082 уншсан
  • 15
  • 2014/12/24

Орчин үеийн усан ба цахилгаан хангамж, анагаах ухааны салбарын хөгжил зэрэг нь ариун цэврийн тухай ойлголтыг үндсээр нь өөрчилсөн юм. Энэ бүхэн байгаагүй эрт үед байдал шал өөр байсан гэж хэлэхэд ч багадна. Эмзэглэмээр ч, инээдтэй зарим баримтуудыг сонирхуулъя.

Хүмүүс шөнө дөлөөр бие засах болбол орон дороо байх савыг хэрэглэдэг байв. Бие засаад буцаагаад түлхчихнэ. Өглөө нь цонхоороо гаргаад асгачихдаг байлаа.


Та шүдний эмчид очихоос айдаг бол, мэдээ алдуулагч байгаагүй дээр үеийг санагтун! Ер нь шүдний эмч ч гэж байсангүй, харин шүд авах, цус ханах зэрэг хялбар мэс ажилбарыг үсчингүүд хийдэг байжээ. Шүд эмчлэх ердийн арга тус болохгүй бол ямар ч мэдээ алдуулалтгүйгээр шууд суга татаад хаячихна.


Хааны шадар хүмүүсийн дунд хаантныг бие засуулж, арчиж өгөх үүрэгтэй нэгэн байдаг байв. Их “дорд албан тушаал” гэж бүү эндүүрээрэй. Энэ үүргийг цол хэргэм бүхий тайж хүн л биелүүлэх ёстой. Ийм нарийн ажил хийдэг тэрээр эзэн хааны хамгийн итгэлт дотнын хүн, үнэнч зөвлөх нь болдог байв.


Ариун цэврийн цаас бий болохоос өмнө хүмүүс энэ зорилгоор модны навчийг хэрэглэдэг байжээ.


Эзэн хаан хүртэл хэдэн сараар хувцсаа сольдоггүй, унтахдаа ч тайлдаггүй байв. Гүнж нар ч нэгэн адил. Ихэнх хүмүүс улирал тутамд өмсөх 4 янзын л хувцастай байжээ.


Аливаа өвчнийг эмчлэх гол арга нь хануур хорхойн тусламжтайгаар цус ханах эмчилгээ байв. Цусны түгжрэл бүх өвчин эмгэгийг үүсгэдэг гэж ойлгодог байлаа. Ханиад хүрсэн ч, хэд хэдэн хануур хорхой цусыг чинь сорох ёстой. Хэрэв хануур хорхой үзэж чаддаггүй бол маш бохир хутга ажиллагаанд орно доо.


16-19-р зууны үеийн хөрөг зургуудад харж болох хиймэл үс сүрлэг сайхан харагдавч, үнэндээ бөөс, хуурсаар дүүрэн байжээ.


Эмэгтэйчүүдийг төрөх үед өвчнийг нь намдаахын тулд тос, уксусаар хийсэн ундаа өгч, бүргэдийн сангасаар жин тавьдаг байжээ. 


Сарын тэмдгийн үед эмэгтэйчүүд гартаа тааралдсан бүхнийг хэрэглэдэг байлаа. Энэ нь голдуу хуучин хувцас, даавууны өөдсөөр ороосон хөвд байдаг байв.


Язгууртан эмэгтэйчүүд царайныхаа өнгөнд ихэд анхаарч, шээсээр! угаадаг байв. Шээс ариутгах чанартай гэж тэд итгэдэг байжээ.


Тэр үед ч гэсэн эрчүүд халзрахаас айдаг байв. Тэд хиймэл үс зүүхээс гадна, тахианы сангасыг калийн уусмалтай хольж толгойн арьсандаа түрхдэг байжээ.


Дээд зиндааны эмэгтэйчүүд гадаад байдалдаа ихээхэн анхаардаг байв. Хамгийн өргөн хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүн нь цагаан тугалган энгэсэг байжээ. Энэ бол маш хортой бодис. Гэвч түүний ачаар л нүүр нь гялгар цагаан өнгөтэй харагддаг байв. Хатан хаан Елизавета I өглөө босмогц нүүрээ угаалгүй шууд тугалган энгэсгээ шинэчлэн түрхдэг байжээ. Эцэст нь тэрээр тугалганд хордож үнсэн саарал царайтай болсон гэдэг.


Сэвхийг гадаад үзэмж гутаасан муухай зүйл гэж тооцдог байснаас өдөрт хэдэн удаа нүүрээ хүхрээр арчдаг байжээ.


Шүршүүр, угаалгын өрөөтэй байшин ховор байсан тул хүмүүс хэдэн зуун хүн орсон нийтийн усан санд биеэ угаадаг байв.


15-р зууны үед шүд эмчлэхийн тулд “шүдний хорхойг” хуурч гаргаж ирэх оролдлого хийдэг байв. Үүний тулд лаа асааж, утааг нь амандаа дүүргэнэ. Дараа нь бүлээн устай тавган дээр тонгойход шүдний хорхой унаж ирэх ёстой байв.


Тюдорынхны хаанчлалын үед жорлонг цэвэрлэх нь тун ховор байсан тул олон халдварт өвчний эх үүсвэр болж байжээ.


Шарх буюу эсгэж зүссэн газарт халдвар орохоос сэргийлж улайсгасан шилээврээр түлдэг байжээ.


Хиймэл үсэнд хэлбэр оруулахын тулд амьтны өөх ашигладаг байсан тул маш муухай үнэртэй, мөн хялбар гал авалцах аюултай эд болдог байв.


Розмарин, гаа зэргийг шатааж шүдний оо хийдэг байжээ. Дараа нь дарсаар амаа зайлаад л болоо.


Биенээс гарах муухай үнэрийг дарахын тулд баглаа цэцэг авч явдаг заншилтай байжээ.


Викторианы үеийн хамгийн түгээмэл ариутгагч бодис нь шээс, дарс хоёр л байв.


Мөнгөн ус хортой гэдгийг мэдэхээс өмнө эмнэлэгт, ялангуяа бэлгийн замаар халдварладаг өвчнийг эмчлэхэд ихээр ашигладаг байжээ. 


Эрчүүд дотуур өмд өмсдөг байсан ч, эмэгтэйчүүд дотуур хувцсыг мэддэггүй байв.


6-р сард хурим ихээр болдог байсан тул олон хүн жилд ганц удаа, энэ үед л биеэ угаадаг байсан гэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Эрт цагийн эрүүл мэнд, ариун цэврийн талаарх зарим хачирхалтай баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

15 Сэтгэгдэл


  • Зочин 2015/03/20
    ugaasaa dark age-n uyiin europe-g bodohoos durgui hurdeg. tuhain uyd europed buten shudtei hun 1 ch bgagui. suurin amidardag bsnaas hog hayagdal, baas sheesen dundaa l bdg bsn shd. mongolchuud bol nuudliin soyoltoi blhr harin ch eruul ahui, ariun tsever, soyol hugjiluur hol iluu bsn yum shu. dor mongolchuud bohir bsn gj setgegdel bicheed bga zarim humuus bodvol joohon huuhduud l bh da

    24 1 Хариу бичих
  • Зочин 2015/03/06
    Монголчууд тэр үед цэнгэг агаарт, цэвэр сайхан хөдөө нутагтаа малаа маллаж, айраг цагаандаа цадаж, дэлхийн талыг морин туурайгаараа тамгалж, эрх сүрээ мандуулж явсан юм. Голын усан дотор юм угаахгүй гэснээс биш голоос авсан усандаа угааж цэвэрлэхийг огтхон ч хориогүй. Багачууд хүүхдүүд нь голынхоо усанд шумбаж тоглож өсдөг байсан. Европчууд тэгэхэд хэд хэдэн удаа тахалд нэрвэгдэн хиарч, бөөсний хижигт дарлуулж байсан юм. Өвөг дээдсээрээ бахархаж яв. Түүхээ мэдэж бай. Харин шарын шашин монголчуудыг бохир буртагт автуулж, хүлцэнгүй ноомой болгосо н юм.

    52 1 Хариу бичих
  • Зочин 2015/01/30
    Европ, Хятад, Арабууд Монголчуудыг бохир гэж ярьдаг нь үнэн. Монголчууд нүүдэлчин ард түмэн байсан, байгалиа ямар ч амиас илүүгээр дээдэлдэг байсан ард түмэн. Их засаг хуулинд усанд орох, хувцасаа угаахыг хатуу цээрлэдэг байсан юм. Бас ноос ноолуураар хувцас хийхийн өмнө ариутгадаггүй байсан. Тийм ч утгаараа бол Монголчууд Европуудаас дор ариун цэвэртэй байна уу гэхээс тэднээс илүүгүй байсан. Өөрөөр хэлбэл Европчууд ариун цэвэртээ илүү анхаардаг байсан бол Монголчууд анхаархыг цээрлэдэг байсан байгаа юм.

    3 30 Хариу бичих
    • Зочин 2015/12/17
      их засаг хуулинд саунд суухийг л хориглосон байх, шарын шашин орж ирэхээс өмнө монголын ард түмэн баргийн өвчин эмгэггүй, эрүүл саруул, хийморьлог ард түмэн байсийм шүү. Саун (Sauna) энэ үг монголын саван гэдэг үгнээс гаралтай байх магадлалтай гэж үздэг. тэгэхээр яасан байх нь вэ монголчууд хүн чанаж болдог тэр том тогоонд хоолоо хийж иддэг байсан гэж бодож байна уу, Үгүй үгүй үгүй. Тэрэнд чинь усыг буцалгаж байгаад хөргөөд угаалга үйлддэн байсан байх нь. Бүлээнээр угаавал хиргүй гэдэг үг ч үүнтэй холбоотой. За тэгээд энэ дээр нэмээд нэг таамаг хэлчихмээр байна Жамуха нэг хэсэг хүнийг чанах гээд 70ийн 70н хүнд хар тогоо чирээд явж байсан байх нь уу. Үгүй үгүй. Усанд орох гээд усаа буцалгаад сууж байсан хэсэг нөхдийг тогоонд нь хийчихгүй юу. За ямартай ч Монголчууд усанд ордог, Ардын эмчилгээ нь шинжлэх ухааны үндэстэй, цэвэр эмийн ургамлаар анагаадаг гайхамшигтай мэргэн ард түмэн байсан гэдэгт би л хувьдаа гүнээ итгэдэг. Зарим нэгэн хүмүүс өөр бодолтой байх шиг байна. Та нарт гэж хэлэхэд ИЧЭЭЧЭЭ. Жоохон ч гэсэн уншаач, бодооч, сэрээч...

    • Зочин 2015/08/21
      барагл үнэндээ,буян арилна гд хирээ угаахыг цээрлэдэг бсан гэж ярьдаг ,энэ нь бас нөгөө талаар шашинтай холбоотой бж магад

    • аэс 2015/08/19
      Гоомой юм бичдын вэ?

    • Зочин 2015/08/19
      chi buur ymar mal pizda we eooo buur neg ugaasa torlhiin ym bishuu arai2 mongol hel sursan hytad ymuu buur zewuu durgui 2 zereg2 hurgchlee sda chin uheech ingj ywhaar sda min chi

    • Зочин 2015/02/22
      За миний хүү их дутуу судласан байна, Их Засаг хуулийн тухай ахиад сайн судла! Голд л хирээ угаахыг цээрлэдэг байсан болохоос голоос зөөсөн усаар юу дуртайгаа л угаадаг байсан юм. Монголчууд их цэвэрч хүмүүс байсан учраас өвчин зовлон тусах нь ч бага байсан. Хожим Төвөдийн соёл манайд нэвтрэхэд л нүүрээ угаавал буянаа цуг угаадаг гэх мэтийн мухар сүсэг хамт орж ирсэн хэрэг. Мэдэхгүй бол мэддэг юм шиг бүү бурагтун!

  • sssss 2015/01/16
    http://TheWeeklyJob.com/?id=321509

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/26
    Монголчууд эдний хажууд маш цэвэр байжээ дундад зуунд

    5 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/25
    XD Европчуудыг бодвол манай Монголчууд хавар, намар, зуны гурван улирал голд орчихдог өвөл хааяа харз эсвэл халуун рашаанд ордог л байсан юм даа. Бид нараас үнэндээ дор байсан юм байна.

    10 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/24
    usand odog euro-chuud iim bsin bol ma usand ordoggui mongolchuud yar bsan bol aadaa hetsuudee

    0 8 Хариу бичих
  • Зочин 2014/12/24
    Yu ni goy bh ve dee.

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/24
    Эмэгтэйчүүд дотуур хувцасгүй явдаг байсан гэж ямар ч гоё юмбдээ

    8 0 Хариу бичих
    • Зочин 2015/12/17
      Паар тэр балиар хиртэй өмхий үнэртэй дотуур хувцасгүй хүүхдүүдээр яахнав


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох