МЭДЭЭ НЭМЭХ  

Стив Жобсын 10 суут зарчим

  • 11,308 уншсан
  • 6
  • 2014/04/09

2011-10-05-нд «Apple» компанийг үндэслэгч Стив Жобс үгүй болсон билээ. Гэхдээ тэр хүн IT-технологийн түүхэн дэх хамгийн агуу хүн байсан тэр чигээрээ л үлдэх болно. Өнөөдөр бид Стив Жобс ажилдаа ямар зарчмуудыг ягштал баримталдаг байсан талаар өгүүлье.

 

1. Төгс төгөлдөр лүү тэмүүл

Стив Жобс жижиг сажиг зүйлд ч ихэд анхаардаг байлаа. Анхны iPod-ыг танилцуулахын өмнөх шөнө компаний ажилтнууд шөнөжин сууж чихэвчний үүрүүдийг сольсон гэдэг. Учир нь Жобс чихэвчний бөглөө үүр лүү тас хийн дуугарч орох ёстой гэж үзжээ.


2. Шинжээчдийг сонс

Компаний худалдааны сүлжээг нээхийн өмнө Жобс «Gap» компаний Микки Дрекслерыг өөрийнхөө багт авч ажиллуулжээ.


3. Хайр найргүй байж сур

Жобс хийж бүтээсэн зүйлээрээ ч, бас царцааж хаясан санаагаараа ч адилхан бахархдаг байлаа.

Жишээ нь, Жобс «Palm Pilot» цувралыг бүтээхээр нилээдгүй хүчин чармайлт гарган ажиллаж байсан боловч гар утаснууд зах зээлээс PDA –г шахан гаргах хандлагатай байгааг ойлгосон тул бүх ажлыг шууд зогсоож, инженерүүдээ iPod дээр ажиллуулж эхэлсэн байна.


4. Зорилтот бүлэгт бүү найд

Жобсын нэг алдартай үг бий: “ Хүмүүс юу хүсч байгаагаа мэддэггүй юм. Харин чи хийгээд өгвөл тэд мэддэг болно. “

Жобсын зорилтот бүлэг ганцхан хүнээс бүрдэж байсан нь тэр өөрөө байжээ. Бүтээгдэхүүнийхээ дээжийг тэрээр хэдэн сараар өөрийн биеэр туршин үздэг байв.


5. Судалгаа, шинжилгээ бол дуусашгүй процесс

«Apple»-н анхны зураг төсөл дээр ажиллаж байхдаа Жобс «Sony» компаний бүтээгдэхүүнүүдийн гадаад байдал, бичиглэл, дүрслэлийг маш нарийн судалж байжээ. Анхны «Мак»-ын гадна бүрхүүлийг хийж байхдаа машины зогсоолоор удтал тэнэж герман, италийн автомашинуудын тэвшийг судалдаг байсан гэнэ.


6. Байнга хялбарчил

Жобсын баримталдаг гол дизайн бол хялбарчлах. Хамгийн анхны iPod –аа хийж байхдаа тэр асааж унтраадаг товчноос эхлээд бүр товчлуурыг байхгүй болгох тушаалыг зохион бүтээгчиддээ өгчээ. Зохион бүтээгчид хожим нь брэнд болсон гүйлгэх товчийг бодож олох гэж махаа идсэн гэдэг.


7. Нууцаа хадгал

«Apple» компанийн хэн боловч амаа хамхиж явдаг. Нууцыг хадгалж чадсанаар Жобсын бүтээгдэхүүн байнга сонирхлын төвд байж, шинэ зүйл гарахыг тэсэн ядан хүлээдэг хэрэглэгчидтэй болж чадсан юм.


8. Цөөхөн хүнтэй ажилла

Анхны «Macintosh» багт нь илүү ч үгүй, дутуу ч үгүй яг 100 хүн байв. Хэрэв 101 дэх хүнийг ажилд авахаар болбол өөр хэн нэг нь ажлаас чөлөөлөгддөг байлаа. Жобс өөрийгөө яг 100 хүний нэр тогтоож чадна гэж үзжээ.


9. Хүнийг аргаар, хүлгийг уургаар

Жобс нилээд хатуу босс байсан ч Apple компаний ажилтнууд түүний үлгэр жишээч байдлыг биширдэг байв. Түүний удирдлаган дор Apple компаний баг 3 жилийн турш, 7 хоногт 90 цагаар ажиллаж байж анхны домогт бүтээгдэхүүн Маc-г бий болгожээ.


10. Эх загвар дээр сайн ажилла

Жобсийн бүх бүтээл: техник, програм хангамж, бүр дэлгүүрүүд нь хүртэл эх загвартай байсан юм. Зохион бүтээгчид болон дизайнерууд жил гаран компаний төв байрнаас холгүй орших нууц агуулахад дэлгүүрийн загварыг босгож Жобст гологдвол дахиад л эхнээс нь эхэлдэг байлаа. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Стив Жобсын 10 суут зарчим
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • Зочин 2014/08/08
    Ongorson huny araas iim tiim gej tsetserhej medemhiirdeg yumnuud mundah bish dee

    0 1 Хариу бичих
  • Зочин 2014/04/18

    0 0 Хариу бичих
  • jobs 2014/04/10
    Хайр найргүй байж сур

    0 0 Хариу бичих
  • CV 2014/04/09
    Ер нь юм жижгээс эхэлдэг гэж хэлээд байгаа шүү... :))

    0 0 Хариу бичих
    • Анар 2014/04/09
      Чи тэгээд яасан юм ? :))

  • Баатарчулуун 2014/04/09
    Их сайхан мэдээ байна. Жобсын шаргуу зан чанар үнэхээр гайхалтай юм даа.

    10 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох