МЭДЭЭ НЭМЭХ  

Дарвинизмыг эсэргүүцэх нь - I хэсэг

  • 14,530 уншсан
  • 44
  • 2014/12/24

Чарльз Дарвины хичээл зүтгэлээр хүн бүр өөрийгөө сармагчингийн сайжруулсан загвар гэж боддог болсон. Хэрвээ бид сармагчин юм бол энэ төрлийнхөн дотроо хөл нь гарнаасаа урт цорын ганц зүйл нь бололтой. Бас үсэн бүрхүүл багатай боловч өөхөн давхраа ихтэй, маш том тархитай, соёо нь бусад шүдтэйгээ адил хэмжээтэй. Дээр нь усан дотор автоматаар зүрхний цохилт удааширдаг эмгэгтэй. Бид амьсгалаа ухамсартайгаар жолоодож, төрөл бүрийн авиа гаргах чадварынхаа хүчинд ярьдаг болсон. Бид үсэрхэг хамаатнууд шигээ тодорхой нэг хугацаанд үржилд ордоггүй, бас урагш төвийж гарсан хөх, уртавтар бэлэг эрхтэнтэй байдаг. Хүний бэлэг эрхтний энэ онцлог бидний өвөг дээдэс газар уснаа амьдарч байсныг нотолдог. Харин сармагчных шал өөр бүтэцтэй.

Усанд амьдрагч ХОМО САПИЕНС

Саяхнаас эмэгтэйчүүд усан дотор хүүхдээ төрүүлдэг мода гараад байна. Ингэж төрөх нь хамаагүй хялбар байдгаас гадна усан дотор төрсөн хүүхэд өвчин эмгэгт гойд тэсвэртэй байдаг гэнэ. Хүн усанд сайтар зохицолдсон болоод л ийм үр дүнтэй байгаа нь ойлгомжтой. Тэгвэл хүн төрөлхтөн нэгэн цагт усанд амьдардаг байсан гэдэг таамаглал бодит үндэслэлтэй байж болох юм. 

Бас нэг зүйл: хуурай газрын аль ч амьтны яс биднийхээс барагцаалбал 3 дахин бат бэх байх ёстойг эрдэмтэд тооцоолон гаргажээ. Харин усанд амьдрагсдад тийм яс хэрэггүй гэнэ. Иймээс л бид байнгын яс хугарах, бэртэх аюулд өртдөг байж магадгүй еэ?


Хархны амьдрал

Сармагчинтай хамаатан гэдэгтээ эргэлзсэн эрдэмтэд өөр амьтдыг хайж эхэлжээ. АНУ-ын эрдэмтэд хүний эд эсүүд саарал хархны эд эстэй генетикийн хувьд маш адилхан байгааг олж илрүүлсэн байна. Бүр дэндүү адилхан байсан учир хүн харх хоёр үндэс сурвалж нэгтэй байж магадгүй гэсэн дүгнэлт хийхэд хүрчээ! Үнэхээр ч хархнууд яг хүн шиг ухаантай, мэдрэмжтэй, хурдан суралцдаг. Нэг харх хордуулсан хоол идэж үхэхэд л сүргийн бусад гишүүд хэзээ ч түүнийг идэхгүй рефлекстэй болчихсон байдаг. Сүрэг бүр маш хязгаарлагдмал, зөвхөн өөрийнхнөө л хүлээн зөвшөөрнө, гаднын буюу төөрсөн нэгнийг зүгээр л тасдаад хаячихдаг. Үржилд орохдоо ч тодорхой дэгтэй, захиргаадалтын, бараг фашист дэглэм үйлчилнэ. Сүргийн манлайд хамгийн хүчтэй эрэгчин байх бөгөөд түүнд эмэгчний бүхэл бүтэн гарем, өөрөөс нь арай бага хүчтэй хэд хэдэн орлогч байна. Хамгийн доод түвшинд эрх чөлөө дутмаг шоовдорлогдогсод байдаг. Тэд тусдаа үүр ноохой засах эрхгүй. Эмэгчинтэй эвцэлдэх эрхийг «удирдлагаас» шагнал болгон өгнө. Толгойлогч өөрийн эрх мэдлийн төлөө тэмцэлдээ хэт улайраад заримдаа эмэгчинтэй ойртох ч завгүй байдаг. Иймээс тэднийг хээлтүүлэх ажил орлогчдод оногдох ажээ.


Хориотой АРХЕОЛОГ

Генетикчдийн баталж буйгаар хүн орчин үеийн төрхөөрөө дэлхий дээр 200 мянган жилийн өмнө бий болсон байх ёстой гэнэ. Энэ нь албан ёсны шинжлэх ухааны хугацаатай арай тохирохгүй байгаа биз? Тэд оюун ухаант хүн-хомо сапиенс л 200 000 жилийн өмнө үүссэн гэж үздэг шүү дээ.

Гэхдээ бидэнд бүр эртний мартагдсан түүх байдгийг нотлох хангалттай үндэслэл байдаг ажээ. Генетикчдийн яриад байгаа 200 мянган жил гэдэг нь хүн төрөлхтний “салаа мөчир” өөр нэгэн, бүр эртний оюун ухаант “амьтдаас” салж тасарсан тэр үе юм.

Орчин үеийн шинжлэх ухааны үзлээр тайлбарлаж болохооргүй хачирхалтай олдворуудыг багтаасан “хориотой археолог” гэсэн ойлголт байдаг. Энд чулуужсан хөрснөөс олдсон хэдэн арван сая жилийн настай аварга хүмүүсийн араг яс, хүн дүрст ер бусын хачирхалтай амьтдын яс, байгалийн бүтээгдэхүүн биш, хиймэл эд болох нь тогтоогдсон, хэдэн сая жилийн настай олдворууд гээд л олон юм бий.

Албан ёсны шинжлэх ухаан эдгээр олдворыг авч үздэггүйн учир нь тэднийг нийтээр хүлээн зөвшөөрсөн онолуудын алинаар нь ч тайлбарлах боломжгүйд байгаа юм. Тэгсэн хэдий ч дараах таамаглал улам эрч хүчээ авсаар байна: нэгэн цагт Галактикийн төвд эх гараг оршин тогтнож, түүн дээр хүн төрөлхтөн үүссэн нь хожмоо амьдарч болохуйц бусад гарагуудад шилжин суурьшжээ. Дараа нь тодорхойгүй шалтгаанаар шилжин ирэгсэд соёл иргэншлээ алдан, доройтон зэрлэгшсэн байна. Одоо тэднээс үлдэж хоцорсон, маш их өөрчлөгдсөн хойч үе нь дахин соёл иргэншлээ бий болгох шатандаа явж байгаа нь энэ.


Урвуу тооцоо

Эртний Шумерийн бичээсэн дотор нисдэг объектууд, хүн-шувууд, Нарны системийн дүрс зураг олонтаа тааралддаг. Дуран авай харьцангуй саяхан гарсан тул сүүлийнх нь бүр сонин байгаа биз? Түүнээс гадна хүний харь гарагийн гарлын тухай санаа нь шинэ зүйл биш, түүнийг түүхийн янз бүрийн эрин үед янз бүрийн байдлаар хэлсээр иржээ. Үүнийг оргүй хоосноос үүдэлтэй гэж бодвол дэндүү гэнэн хэрэг болно. Энэ таамаглалаас үүдэн хүн сармагчнаас биш, харин сармагчин хүнээс үүссэн гэвэл тийм ч галзуу сонсогдохгүй биз. Өөрөөр хэлбэл, сармагчин бол хүний бүрэн доройтож зэрлэгшсэн, өөр нэг салаа мөчир байж болох юм. Энэ онолыг баримтлагчид нотолгоо олжээ.

Эхийн гэдсэн дэх ураг хөгжлийнхөө явцад хувьслын бүх шатыг туулдаг гэдгийг бид мэднэ. Ингэхэд хүний үр хөврөл ”сармагчин төлөвт” хэзээ ч ордоггүй байна. Харин сармагчны үр хөврөл хүнтэй маш адилхан болох үе байдаг гэнэ.

Өнөө үед хүний гарал үүслийн талаар Дарвинизм болон Библээс гадна өөр хэд хэдэн онол бий.

Гэхдээ тэд бүгд л хүн бол харь гарагийн бүтээл гэсэн нэгэн санааг агуулдаг юм. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дарвинизмыг эсэргүүцэх нь - I хэсэг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

44 Сэтгэгдэл


  • CHirbe Khorchi 2015/05/23
    ulamjal bvhen baharhal bish

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/24
    Huniig bur han buteesen yum shuudee

    1 7 Хариу бичих
  • Зочин 2015/02/14
    Дарвины онол анх үзэж эхэлж байхдаа багш аа хүн сармагчингаас үүсээгүй сармагчин сармагчин сармагчингаасаа , хүн ухаант амьтнаас л үүссэн гэж боддог гээд хэлчихсэн чинь тэнэг мангар гэж зөндөө загнуулаад хоёр тавиад амьтан судлал дээр урд улирлуудад нь онц гардаг байсан тавигдаад жилийн эцэст сайн болчихсон. Хүн яавч сармагчингаас үүсэхгүй. Дарвины онол хэзээ нэгэн цагт эрс шинэчлэгдэнэ.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/03
    Мөнгө олох хамгийн амархан арга олсон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 450 доллар авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх линкээр http://TheWeeklyJob.com/?id=333863 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/01/29
    sonin shan zuil ih bna

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/31
    Hun sarmagchnaas uuseegui.hun sarmagchin hoyor neg garaltai niitleg ovog deedestei gevel zohino.ternees bish neg sarmagchin avchirchaad hun bolohiig ni tavan jil huleegeed boldoggui l yum bn sh dee hudlaa gedeg ni batlagdlaa gevel boginohon bodoltoi humuus l itgeh baihdaa.heden saya jil boldog processiig tavan jiliin dotor arvan jiliin dotor zuun jiliin dotor myangan jiliin dotor bolohgui bolohoor ni hudlaa yum bn gej boloh uu.tegeed ch hun uussen ni tsag agaar zereg olon huchin zuil noloolsnii ur dund bii bolson zuil.ternees bish zailshgui boloh estoi zuil bgaagui.medeej cholootei setgej bolno l doo.hun dinosauraas uussen chononoos uussen modnoos uussen esvel had chuluunaas uussen geh meteer.gehdee eruul uhaand ali ni iluu boditoi sanagdaj bn ve dnkgiinh ni heden huvi ni sarmagchniih huntei iluu adilhan bn uu chononiih iluu oirtoj bn uu gdg ni bodoh l estoi asuudal.hervee hari garigiinhnaas garaltau gevel yadaj ehleed hari garigiinhan bdag ene bn ene ni enentei ni iim adilhan l bgaa bizdee geed batlah heregtei l dee.heden say jiliin omno hun ondor soyoltoi bgaad zerlegshsen yum bol yadaj ter ertnii soyol irgenshliinh ni uldegdel bh ectoi.tiim zuil bdaggui bizdee.avarga humuusiin yas bol photoshop gdg ni batlagdaad hiisen hun ni unenee huleesen bhad odoo boltol tailagdaagui onisogo heveeree bgaa gej meden budilj medeegui dur uzuulj Bn.hervee aav chini chamtai adilhan bol aav chini turuulj torson yum chini chi aavaasaa uussen aaviigaa duuraisan bn gej yamar ch eruul uhaantai hun setgene.ternees bish urvuu tootsoo hiij uzlee aav chini chamaas uussen yum shig bn gevel hun itgeh uu.

    5 2 Хариу бичих
    • Зочин 2015/03/23
      ДНК-аараа ярьвал хүн бананаас ч үүссэн байж болно, битий тэнэгтээд бай.

    • Зочин 2015/02/10
      Yum olon taltai shde ene bol zuvhun chinii bodol. Chi heterhii materialist hun bn.

  • Зочин 2014/12/30
    Darvinii esreg notolgoonuud ni zovhon bolovsrol nimgente arvan jild uzsenee hooltoigoo holiod idchihsen mergejliin bish humuust zoriulsan bogood akademik shinjleh uhaanii erdemtdiin anhnii nyatsaaltiig ch daadaggui tul tooj harahaq ch bolison.

    3 5 Хариу бичих
    • Зочин 2015/03/04
      ooriigoo uhaantai gej bodoh n zarimdaa teneglel baij magadgui shuu naiz min

    • Зочин 2014/12/31
      Hooltoigoo holij ideegui, zuzaan bolowsroltoi, mergejliin hun saihan yumoo

  • Зочин 2014/12/30
    Darvinii neelt 150 Jiliin omno garsan bolohoor odoo hotsrogdson yum bol delhi booronhii gdgiig batalsan kopernikiin neelt 500 jiliin omnoh yum uchraas odoo buur ch ih hotsrogdson bh ni ee.medeej hun yunaas uussen gedegt itgeh ni hunii erh.gehdee shinjleh uhaanii gol tulguur neeltuud heden zuun jiliin omno neegdej tuun deer suurilaad odoogiin hogjild hureed bgaa.hervee tsahilgaaniig neegeegui bsan bol computer gesen oilgolt bhgui.getel computeriinhee ard suuchaad tsahilgaan yamar ch hereggui tuhai terniig yamar teneg ni needeg bn aa gej chalchih ni eruul uhaand ul niitsene.horiotoi archelog ene ter bol ochood sudlah geheer gart barigdahgui tegsen mortloo shar medeen deer bainga humuusiin anhaarliig tataj ih unshuulah gd baij bdag zuil.tiimerhuu yumiig buuri suuritai erdemted tooj hardag ch ugui.

    2 0 Хариу бичих
    • Зочин 2015/05/08
      Gehdee delhii buurunhii helbertei bish shuudee..... ecvatorluugaa tsulhiisen hoid hagas umnud hagsaasaa arai shombgorduu helbertei....

  • Зочин 2014/12/28
    ер нь сармагчингаас үүссэн гэдэг чинь дэндүү явцуу ойлголт шдээ

    4 0 Хариу бичих
  • HO 2014/12/27
    uuriin bodol uurtuu zuv bi huvidaa hari garigiinhand itgedeg ted bidniig buteesen odoo ch harj bga gej boddog ingej bodoh sarmagchingaas uussen gedegees arai deer tsaashaa urguulan bodoh sedel bolj ugj bgan bitii busdiin bodloor tarhia ugaalguulaarai

    1 0 Хариу бичих
  • --- 2014/12/27
    Дарвин энэ нээлтэй хэдэн онд гаргалаа одоо ямар цаг үе билээ. Анх хүмүүс сармагчингаас үүсэлтэй гэхэд Дарвинд итгэх нь бус шоолж тэрс үзэлтэн гэж байсан гэх юм байна лээ. Нүдээр үзээгүй байж хэт туулшрах юмаа. Доор бичсэн тэр зөгнөлт зохиол бишүү

    0 2 Хариу бичих
  • Nana 2014/12/27
    hun ch sarmachin ch bur anhnii uusel n usnaas l uussen shude, usand bichil organizmuud uusch daraa n olon est bolj tomorson zarim n usand ch gazart ch ywdag bolod teged gazriin amitad n uussen. darwin gantshan hun sarmagchin 2iin tuhai yridaggu shde. Hunii 2 gar n gazar tulj ywahgu bolohoor bogino bolson, huwts omsdog bolson bolohoor usgui bolson tehde ternii ul mor jijig usnuud bdag bzde

    1 0 Хариу бичих
    • Зочин 2014/12/27
      7r angiin biologiin hicheel deer zaadi shd. Surguulid sursan hun bolgon naadhi chin medne. End zugeer l uur huwilbar baij boloh tuhai l yariltsaj baina l da.

  • Зочин 2014/12/26
    Шар мэдээ шиг л нийтлэл санагдлаа. Бурхан хүнийг үүсгэсэн гэдэг шашинтай Католик сүм хүртэл Дарвинизмыг хүлээн зөвшөөрдөг болсон үед нэг иймэрхүү мэдээнүүд боловсрол муутай хүмүүсийн толгойг эргүүлэх юм даа. Бурханаар бөөлждөгтэй төстэй санагдлаа.

    3 2 Хариу бичих
  • Зочин 2014/12/26
    hunii ur tol l gantsaaraa torsniihoo daraa biy daaj amidrah chadvargui bdag shu de. Hun sarmagchnaas uuseegui ee. Zuger l sarmagchintai tostei zuil l bii. Hun bol hari garigiin buteel esvel zuger l baigal ehiin gots buteel

    0 3 Хариу бичих
  • Зочин 2014/12/26
    Дарвины онолыг судалж үзээгүй, номыг нь ч сөхөж хараагүй байж ингэж цээжний бангаар бурж болохгүй л дээ. Ядаж номыг нь сөхөж хараад, дарвины намтрыг нь уншиж үзсэн хүмүүс энэ дунд байна уу.

    2 4 Хариу бичих
    • Зочин 2014/12/26
      Ганцаараа хүний уншдаггүйг уншцан юм шиг юу гээд тэнэгтээд байгаам бээ. Дарвин марвин уншсан гэж чам шиг өвчигнөхгүй ч ядахдаа байгалийн шалгарлын хууль, хувьсал мэтийн юмаа бүгд гадарлаж байгаа. Энд зүгээр л ийм байвал яах уу гэж санаа дэвшүүлж байгаа болохоос, хүн яг л ингэж үүссэн гэж номлоогүй байна тэнэг минь!

  • A 2014/12/25
    Kutsoo kuts yadaj eh survaljaa bolgoson nom linkee bichchihguidee

    0 3 Хариу бичих
  • Зочин 2014/12/25
    Yamar ch batalgaa notolgoogui zuilsiig tegsen ingesen geed buudaad baih yum, binoav iim balai onoluudiig haanaas ch sonsoj bgaaagui yum bna

    4 1 Хариу бичих
    • Зочин 2014/12/25
      Чамайг итгэчих гээд гуйж гувшсан юм байхгүй байгаа биз дээ. Нотолгоогүй ч гэсэн ийм сэдэвт сонирхолтой, итгэхийг хүсдэг олон хүн байдаг юм. Заавал ийм дэмий юм бичиж бусдын урмыг хугалж яадаг байна? Энэ хүн цаг заваа гаргаад, сэтгэлээ зориулаад биднийг сонин содон юм уншиг гээд нийтлэсэн байна, юу нь болохгүй байна?

    • ym-unsh 2014/12/25
      DARVINISMIN ESREG OLON NOTOLGOO BAIDAG...

  • qq 2014/12/25
    sonirholtoi yum

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/25
    Хуурай газрын дийлэнх амьтад хээр юу ч нөмрөлгүй хонож чаддаг бол хүн л чаддаггүй. Өтгөнөө гадагшлуулсны дараа зөвхөн хүн л анусаа арчиж цэвэрлэх шаардлагатай тулгардаг. Тэгэхээр хүн нэг бол лабораториос гаралтай, нэг бол уснаас гаралтай.

    3 3 Хариу бичих
    • Зочин 2014/12/25
      haha hun l bugsuu archij chaddag bhku yu daa, busad amitad utgunuu uurtuu nyaldaggui geh geed bna uu, oromjind honodog bolsnoosoo hoish l gadaa honoj chadahaa bsan

  • BNL 2014/12/25
    Дараагийн нийтлэлийг нь тэсэн ядан хүлээе сонирхолтой л юм

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/24
    Гоё сэдэв байна хүмүүс ч гоё гоё сэтгэгдэл бичсэн бн

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/24
    Би нэг сонсч байсан таамаглалаа зүгээр л биччихье. Үнэн худал эсэх нь хамаагүй зүгээр л хүмүүст сонин байж магадгүй гэсэн үүднээс. Урьд нь дэлхий дээр асар өндөр хөгжсөн оюун ухаан, соёл иргэншилтэй хүмүүс амьдарч байсан гэдэг. Тэдгээр хүмүүс оюун ухаан, сэтгэлийн хөгжлийг нилээн чухалчилдаг, маш энэрэнгүй үзэлтэй, их аз жаргалтай улс байдаг байж. Ер нь билиг талыг баримтладаг хүмүүс гэсэн үг л дээ. Аа тэгээд тэд нараас бас маш цөөхөн шилэгдмэлүүд нь тусгай сургуульд орж үндсэндээ мөнхийн хутгийг олдог байсан гэж байгаа юм. Тэр үед дэлхийнхэн Ангараг гарагийнхантай худалдаа наймаа хийдэг, харилцан зорчдог нилээн сайн холбоотой байсан гэх. Ангараг гараг дээр амьдрагсад нь оюун ухаан, сэтгэлийн хөгжлөөс илүү материаллаг зүйл, техник технологийг чухалчладаг, ер нь арга талыг баримтладаг хүмүүс байж л дээ. Тэгээд дэлхийтэй тогтоосон дипломат харилцааныхаа ачаар дэлхийнхний оюун санааны ертөнцөд олж нээсэн гайхалтай технологиудын нэг болох тэнгэр, тамын орон зэргээр зорчдог технологийг гартаа оруулж авсан байгаа юм. Одоогийн пирамид нь үндсэндээ тийшээ нэвтрэх хаалгыг бий болгодог төхөөрөмж юм байх. Ингээд Ангарагчууд өөрсдийн гараг дээрээ пирамид барьж дуусгаад хаалгаар дээд ертөнцүүд рүү нэвтрэх гэж оролдож л дээ. Гэвч тэдгээр ертөнцүүд рүү нэвтрэхийн тулд сэтгэлээ дээд зэргээр ариун байлгаж, жолоодож сурсан байх ёстойг мэддэггүй байснаас ч юм уу Ангарагчууд бүтэлгүйтээд байж, ингээд тийшээ заавал нэвтрэхийн түүс болсон тэд төхөөрөмжийнхөө тохиргоог өөрчилчихөж л дээ, удалгүй төхөөрөмж нь бүр хяналтаас гарч сүйд болсон юм байх. Ангарагчууд удалгүй энэ төхөөрөмж төрөлх гарагийг нь сүйрүүлнэ гэдгийг ойлгоод иргэдээ дэлхий рүү нүүлгэн шилжүүлсэн гэдэг. Дэлхийнхэн ч энэрэнгүй сэтгэлийн үүднээс тэдэнтэй зэрэгцэн оршихыг зөвшөөрч л дээ. Гэвч энх тайван удаан үргэлжилсэнгүй, Ангарагчууд дэлхий дээр өөрсдийн пирамидыг байгуулж эхлэснээс нилээд зөрчил үүсэх болж. Удалгүй Ангарагчууд пирамидыг зэвсэг болгон ашиглах технологийг бодож олжээ. Ингээд пирамид зэвсгийг ашиглаж эхлэтэл олон ертөнц хоорондоо огтлолцон жинхэнэ гамшиг нүүрлэх нь тэр. Биегүй сүнснүүд энд тэндгүй тэнүүчилж, амьтай бүгд рүү бөөнөөрөө шургалж байв. Энэ бол өмнөх иргэншлийн хувьд "их сүйрлийн үе" байсан бөгөөд тусгай сургууль дүүргэн мөнхийн хутгийг олсон шилэгдмэлүүд л эндээс амьд үлдсэн гэдэг. Ингээд тэд оюун ухааныхаа хүчээр газар доор хот байгуулсан нь өнөөгийн бидэнд "Шамбалын орон" гэх нэрээр яригддаг хот байж болох юм. Их сүйрлийн ул мөр арилсны дараа шилэгдмэлүүд ангараг болон дэлхийн хүний аль алиний генийг агуулсан боловч харьцангуй дорой төрлийг бүтээж байгальд тавьсан нь өнөөгийн хүн төрөлхтөн юм гэнэ. Тэгэхээр арга билиг хоёрыг хослуулж амьдарна гэж ярьдаг нь 2 өөр гарагийн өвөг дээдсийнхээ аль алины чадварыг ашиглах гэсэн утгатай болж байгаа юм. Ингээд оюунт хүн үүссэний дараа шилэгдмэлүүд үе үе тэднийг эргэж газар тариалан, усжуулалт, барилга зэрэг технологиудыг зааж өгч байсан гэдэг. Эртний Египетийн бурхад нохой, шувууны толгойтой байдаг нь шилэгдмэлүүдийг дүрсэлсэн байж болох юм. Мөн Озирис бурхныг ах нь хөнөөгөөд биеийг нь хэдэн хэсэг болгож хаясныг эгч дүү хоёр ирээд буцааж нийлүүлэн тавьтал хоорондоо нийлэн эдгэж амь орон босч ирсэн тухай домог байдаг нь ч үүнийг батлаж байгаа юм.

    20 1 Хариу бичих
    • Зочин 2014/12/26
      Aztec, Maya, Incuud bugd manai irgenshild tootsogddog. Tegj yariwal aztecuud 500-aad jiliin umnu amidarj bsn.

    • Зочин 2014/12/25
      Ацтекийн пирамидын оройд хүн гардгү ч гэжаах шиг. Хүн гарахаар барах уу, 4 талдаа шаттай орой дээрээ дотогшоо ордог хаалгануудтай байдын. Өмнө н жуулчид байнга гардаг бсн. Одоо харин сүйтгээд байна гээд дээшээ нь хүн гаргахаа байцан

    • Зочин 2014/12/25
      Haha end Meso-Americaas hamaagui umnu orshij bsn irgenshliin tuhai taamaglal bichtsen baihad doorh zochin 16-r zuund Ispanchuudiig ireh hurtel orshin togtnoj baisan Aztecuudiin tuhai yariad yawchihiimaa. Manaihan neeree alna alna. haha

    • Зочин 2014/12/25
      Домог домгоо батлана ч гэж юу байх вэ хө. Наадах чинь Марвелийн кинотой л төстэй юм болж. Гэхдээ өөртэй чинь санаа нийлж байгаа 1 зүйл нь өмнө нь өөр иргэншил байсан гэх. Манай иргэншил үүсэхээс өмнө 2 иргэншил мөхсөн гэж үздэ. Түүний нэг нь ацтекуудын иргэншил. Энэ ацтекүүд биеийн хэмжээ том, оюун ухаан өндөр хөгжсөн, оюуны хүчээр юм өргөх чадвартай байсан гэж үздэг. Ацтекүүдийн сүм болох пирамид өнөө хүртэл байдаг. Гол нь тэр пирамидын орой луу ямарч хүн гарч чаддаггүй, дээшлэх тусам биеэ даах чадваргүй болдог ба үүнийг өнөөгийн шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй хэвээрээ байгаа. Тэр иргэншлийн хүмүүсийн аврага хүмүүс гэж нэрлээд олсон архилогийн олдворууд маш олон байдаг ч одоо хэр нь тайлбаргүй, тайлалгүй хэвээрээ байсаар л байдаг.

    • hehe 2014/12/25
      uneher kino shig yum boljee herew unen bol kkk

    • Зочин 2014/12/25
      Бас л сонирхолтой мэдээлэл байна

    • Зочин 2014/12/25
      Доор хариу бичсэн хүүхдэд: Destiny гэж юугаа яриад байгааг чинь ах нь ерөөсөө ойлгохгүй байна. Хоёрдугаарт Destiny гэж ямар гээчийн тоглоом болох, тэр тоглоомонд юу гардгийг сайн мэдэж байгааг бодоход ахын дүү өөрөө тоглоом тоглож, дэлгэцний цаанаас том том юм бичихээс өөр хийх ажилгүй нусгай байна хаха.

    • Зочин 2014/12/25
      destiny (tawilan) geeed togloom togloson chine tendeel bdag yum bgaa biz ter togloomnii zohioliig shuud ooriin oilgosnoor bicheed tawidag bnshdee pc nd dontonson hyyhed bna hicheelee sain hii bitgii pc christiin tsuglaand bitgii ochood bai

  • Зочин 2014/12/24
    сайн нийтлэл болжээ.дараагийн нийтлэлийг хүлээе

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/24
    Za bidnuus ch sarmagch chin doo. tegeed ch Sarmagchintai tustei nuhuud mongoloor duuren bn

    0 0 Хариу бичих
  • - 2014/12/24
    Бид дэлхийн яг оршин суугчид биш гэж боддог. Хүнээс гарсан бүх ялгадас дандаа байгаль дэлхийд хортой байдаг. Хүний хийсэн бүх үйлдэл. Бас бид бие халхлах зүйлгүйгээр амьдарч чадахгүй. Дэлхийн бүх амьтад ямар ч хувцасгүй амьдарч, дээр нь хүчтэй нь хүчгүй -гээ гэсэн байгалийн хуулиар дэлхийг тэнцвэртэй хоргүй аюулгүй байлгадаг. Бид бол гаднаас ирсэн зочин юмуу гадныхны хийсэн туршилтын биетүүд байх.

    13 1 Хариу бичих
    • zochin 2014/12/25
      bi bas yag ene tuhai sonsoj baisan yum bn. oor garag deer amidardag hvmvvs bdag. harin delhiin hvmvvs bid zgr l tedni zohioson hiimel orchind amidardag tvr zuuriin biyt gesen


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох