МЭДЭЭ НЭМЭХ  

2014 оны “Экологийн хамгийн хариуцлагатай улс гүрнүүд”-ийг тодрууллаа

  • 2,800 уншсан
  • 0
  • 2014/12/25

The Climate Change Performance Index-ийн рейтингийг маш олон хүчин зүйлийг үндэслэн шалгаруулж тогтоодог. Гол шалгуурууд нь хүлэмжийн хийн асуудал (ялгаралтын хэмжээ, өсөлт ба бууралтын хурд), эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хөгжил зэрэг үзүүлэлтүүд байдаг.

Агаар мандалд цацагдаж буй нүүрстөрөгчийн давхар ислийн 90%-д нь хариуцлага хүлээх учиртай 58 орныг авч хэрэгжүүлж буй экологийн бодлогоор нь жагсаахад эхний 3 байр хоосон гарчээ. Энэ нь дэлхийн нэг ч орон уур амьсгалын эрчимтэй өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх талаар хангалттай санаачлага гаргаж, далайцтай арга хэмжээ аваагүй гэсэн үг юм.

Харин улс тус бүрийн байгаль орчныг хамгаалах талаар хийсэн ажил, хэрэгжүүлсэн арга хэмжээг нэгтгэн авч үзвэл Дани улс гурав дахь удаагаа тэргүүн байранд орж байна. Мөн Швед, Их Британ, Португаль, Кипр улсууд шилдэг 5-дбагтжээ.

Хамгийн доод буюу хангалтгүй байруудыг Иран, Канад, Казахстан, Австрали, Саудын Араб эзэлсэн байна. Ялангуяа Австрали шиг өндөр хөгжилтэй орон ийм хандлагатай байгаа нь саяхнаас төр барих болсон консерватив засгийн газрын буруу бодлого гэж маш их шүүмжлэл хүлээж байгаа гэнэ.

Канадын байр хэнийг ч гайхашруулсангүй, энд жилээс жилд байдал улам дордож байгаа бөгөөд засгийн газар экологийн асуудлыг огт сонирхдоггүй аж.

Хойд хөрш Орос маань сүүлээсээ 6-р байранд буюу жагсаалтын 56-рт явж байгаа нь тун ч хэцүүхэн байдлыг харуулж байна. АНУ 43-р байранд жагссан нь их гүрнүүд юу сонирхож суудаг юм бол гэсэн асуултыг төрүүлнэ.

Харин зарим орнууд, жишээ нь, Хятад өмнөх үзүүлэлтээ ахиулсан сайн тал харагдаж байгаа аж. Мөн Марокко улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн асуудал дээр сайхан амжилт гаргаж шилдэг 10-т багтаж чаджээ. Мексикийн засгийн газраас хэрэгжүүлж буй байгаль хамгаалах хариуцлагатай бодлогын ачаар энэ улс ТОП 20-д орсон байна.

Ерөнхийдөө Европын орнууд рейтинг өндөртэй байгаа ч Польш (40-р байр), Болгар (41-р байр) улсуудын аж үйлдвэрлэл Европ тивийн шалгуурт нийцэхгүй гэмээр үзүүлэлттэй байгаагаас ихэд хойш татсан байдал харагдаж байгаа гэнэ.

Шинжээчдийн дүгнэлтээр: байдал иймэрхүү явцтай үргэлжилвэл НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтаас дэвшүүлсэн зорилгод 2020 онд, бүр 2030 онд ч хүрч чадахааргүй болж, дэлхийн байгаль, уур амьсгалын нөхцөл эргэлт буцалтгүй сүйрлийн замд орох хандлагатай болох ажээ. Үүнээс сэргийлэхийн тулд дэлхийн улс орнууд 2020 он гэхэд эрчим хүчний хэрэглээг наад зах нь 20% багасгах, сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэр олох, байгаль орчныг хамгаалах асуудалд том алхам хийх хэрэгтэй байгаа гэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
2014 оны “Экологийн хамгийн хариуцлагатай улс гүрнүүд”-ийг тодрууллаа
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох