МЭДЭЭ НЭМЭХ  

Ирээдүйд бий болох ер бусын 6 мэргэжил

  • 9,841 уншсан
  • 3
  • 2014/04/09

Саяхан Орост хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, томоохон компаниудын стратегийн зорилго болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг үндэслэн 2020 он ба түүнээс хойш бий болох 100 шинэ мэргэжлийн тухай өгүүлсэн Атлас гарчээ. Эдгээрийн зарим нь “ өнөөгийн түвшинд “ нилээд хачирхалтай санагдаж байгаа юм.

 

«Сити-фермер»

Хотжилт хөгжиж, ХАА-н зориулалтаар ашиглах газар хомсдож ирэхийн хирээр ийм төрлийн мэргэжилтэн эрэлт хэрэгцээ ихтэй байх бололтой.


«Кибер цэвэрлэгч»

Цэвэрлэгч гэхээр одоогийн бидэнд ийм л дүр зураг төсөөлөгддөг. Харин Кибер цэвэрлэгч бол олон нийтийн сүлжээн дэх хувь хүний тухай таагүй мэдээллийг устгах юм байна.


«Шинээр мэндлэх хүүхдийн дүр төрхийг тогтоогч»

Жаахан эвгүй сонсогдож байгаа биз? Гэхдээ энэ хүн үнэхээр эцэг эхийн хүсэлтийн дагуу хүүхдийн гадаад төрхийг өөрчлөн тогтоож өгөх юм байна.


 «Гэр бүлийн хөгжлийн төлөвийг чиглүүлэгч»

Зарим хүмүүст таалагдахгүй л байх, гэхдээ яваандаа хэрэгтэй л зүйлийн нэг байхаа.


«Кибер протезийн мэргэжилтэн»

Ирээдүйд маш их хэрэгтэй мэргэжил. 2 гараас 3 гар илүү бүтээнэ шүү дээ. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст  ийм өндөр хөгжилтэй технолог нэн сайхан боломжийг нээж өгөх болно.


«Стартап-ээж»

Энэ нь шинэ мэргэжил гэхээсээ бүтээлч хөдөлмөрийн нэг хэлбэр юм байна. Эмэгтэйчүүд жирэмсний амралт, хүүхэд харах чөлөө гээд л олон сар жилээр ажил төрлөөсөө хөндийрдөг. Энэ үедээ өөрт ашигтай ямар нэгэн хөнгөвтөр ажил эхлүүлэхийг хэлж байгаа юм. Одоо үед ч гэсэн олон залуу ээж ийм хөдөлмөр сонгоод эхэлчихсэн байгаа гэнэ.

Хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн хандлаганд нөлөөлөх олон хүчин зүйлс байдаг учир эдгээр мэргэжил хир зэрэг хүчээ авч хэрэгцээтэй болохыг одоогоор тааварлах аргагүй юм. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ирээдүйд бий болох ер бусын 6 мэргэжил
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2015/01/03
    ireeduid bish yag odoo bga mergejluud bn da

    0 0 Хариу бичих
  • Orj 2014/08/25
    Сити фермер энд тэнд байж л байдаг, тэгхээр олон нийт хүлээн сайн мэдээгүй ч бараг эхэлцэн мэргэжил байна

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/04/10
    «Кибер цэвэрлэгч» бараг эхэлцэн

    3 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох