МЭДЭЭ НЭМЭХ  

Химийн хортой бодисуудын оронд хэрэглэж болох энгийн зүйлс

  • 3,218 уншсан
  • 0
  • 2014/12/25

Ахуйн хими үнэ ихтэйгээс гадна хүний эрүүл мэндэд тийм ч сайн биш. Ялангуяа гэрт жаахан хүүхэд байдаг бол бүр ч авалтгүй. Тэд чинь юу ч байсан ам руугаа л явуулж байдаг улс. Харин боломжийн үнээр олддог, хор шаргүй энгийн бодисуудыг ашиглаж болно.

Хоолны давс

Аливаа гадаргууг цэвэрлэх, ариутгах зэрэгт ашиглаж болно.


Эфирийн тос

Өрөө тасалгааг ариутгах, таагүй үнэрийг дарахад хэрэглэдэг.


Уушгин чулуу

Үрж жижиглэсэн чулууг гуужуулагч болгон хэрэглэж болно. Бас ноосон хувцасны бөөгнөрсөн хэсгийг авах, зэв арилгахад хэрэглэдэг.


Бура

Энэ бол угаалгын нунтаг бүрийн найрлагад ордог бодис. Бохирдсон гадаргууг маш сайн цэвэрлэнэ. Харин бээлий өмсөж ажиллаарай.


Барааны саван

Хир толбо арилгана.


Устөрөгчийн хэт исэл

Үүгээр толбо, хөгц арилгаж, ариутгалд хэрэглэж болно.


Зөгийн лав

Мебель өнгөлж, шал зүлгэж болно.


Жимсний хальс (жүрж, нимбэг)

Агаар цэвэршүүлэгч болгон хэрэглэж болохоос гадна, махны мод, сав суулганы эвгүй үнэрийг дарахад ашиглана.


Цагаан цуу

Цонх угаах усандаа цуу нэмбэл гялалзсан өнгөтэй болно. Цагаан хэрэглэл зайлах усандаа хэдэн дуслыг хийхэд  өнгө нь цайрдаг. Мөн зэв арилгана. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Химийн хортой бодисуудын оронд хэрэглэж болох энгийн зүйлс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох