2019-2020 хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-ний өдөр буюу Ням гарагт болно

2019-2020 хичээлийн шинэ жилийн нээлт улсын хэмжээнд есдүгээр сарын 1-ний өдөр буюу Ням гарагт болно. Тиймээс хичээлийн шинэ жилийн нээлт улсын хэмжээнд есдүгээр сарын 1-нд болж, 2-ны Даваа гарагаас эхлэн хичээл хэвийн үргэлжилнэ хэмээн БСШУСЯ-наас мэдээллээ.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагааны хуваарийг замын хөдөлгөөний ачааллыг харгалзан боловсруулахыг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан холбогдох албаныханд үүрэг болгосон.

Үүний дагуу өнгөрсөн амралтын өдрөөс дугаарын хязгаарлалт үйлчлээд эхэлсэн байгаа билээ. Тухайлбал, 

Улсын дугаар нь ТЭГШ тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 24, 31-ний бямба гарагт замын хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаар нь СОНДГОЙ тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин наймдугаар сарын 25, есдүгээр сарын 01-ний ням гарагт замын хөдөлгөөнд оролцоно.

Дашрамд дурдахад 2019-2020 хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 644,140 сурагч суралцах тооцоолол гаррсан бөгөөд энэ нь өмнөх оноос 8.6 хувиар буюу 50,990 сурагчаар нэмэгдсэн үзүүлэлт юм.