Маргааш ОХУ-ын байлдааны онгоцны үзүүлэх тоглолт Хүй долоон худагт болно

Халх голын 80 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдах ОХУ-ын байлдааны онгоцны үзүүлэх тоглолт наймдугаар сарын 28-ны өдөр 13:00-15:00 цагийн хооронд болно.

Үүнтэй холбогдуулан Төв цэнгэлдэх хүрээлэн, Офицеруудын ордон, Таван шараас их багтаамжийн хоёр автобус 10.20, 10.30 цагуудаас Хүй долоон худаг руу явах юм байна. Тоглолт хүн бүрт нээлттэй.