09 дүгээр срын 03-ны өдрийг бүх нийтээр амрах өдөр болгов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Халх голын байлдааны ялалтын 80 жилийн тэгш ой тохиож байгаатай холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 03-ны ажлын өдрийг  бүх нийтээр амрах өдөр болгов. Тухайн ажлын өдрийг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны бямба гаригт шилжүүлэхээр шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.