МЭДЭЭ НЭМЭХ  

Эртний Секс-шоп буюу "Секс тоглоомын түүх"

  • 11,718 уншсан
  • 0
  • 2014/12/26

Өнөө үед захын секс-шоп руу ороод л худалдаад авчихаж болохоор секс тоглоомнууд нь зөвхөн манай үеийн бүтээл, өвөг дээдсийн маань бүх зүйл “ориг” байсан гэвэл том эндүүрэл.

Дур таашаалыг нэмэгдүүлж, бэлгийн амьдралыг сонин содон болгох төрөл бүрийн хэрэгслүүд эрт цагт ч байжээ. Гэхдээ ихэнх нь одоогийнхоос нилээд өөр.

Эртний хиймэл шодой

Германы эрдэмтдийн баталж байгаагаар дэлхийн хамгийн эртний секс тоглоом 28 мянган жилийн настай гэнэ. Энэхүү хагарч бутарсан зүйлийг эвлүүлж нийлүүлсэн шинжээчид нэгэн дуугаар хиймэл эрхтэн гэж хүлээн зөвшөөрсөн байна. Харин зориулалтаар нь ашиглаагүй үедээ гал асаах давхар үүрэгтэй байсан бололтой.

Эртний Египтэд алт, мөнгөөр хийсэн эрхтэн хэрэглэдэг байжээ. Булш бунхнаас олдсон эдгээр зүйлсээс үзвэл египетчүүд хойд насныхаа амьдралд маш их анхаардаг байсан нь харагдаж байгаа биз? Эртний хүмүүс иймэрхүү зүйлийг бэлтгэхдээ одоогийнхоос илүү мэдрэмжтэй байж, олон янзаар урладаг байсан гэхэд хилсдэхгүй. Хиймэл шодойг мод, зааны яс, нефритээр хүртэл хийсэн байжээ. Эртний секс-шоп ийм л сонголт сайтай байсан байна.

Эртний Энэтхэгийн бүтээл бүр ч сонгодог. Зааны яс, малын эвэр, мод, зэс, каучукаар хийсэн, ур чадварыг нь гайхаад барамгүй сонин содон хэлбэр дүрстэй байжээ. Зарим шодой нь ер бусын тахир, мөн цэцгэн хэлбэртэй, зааны хошуутай адил гээд л... дур хүсэлдээ нийцүүлэн сонгох хувилбар олонтой. 

Харин эртний Грект арьс болон шавраар хийсэн даруухан зүйлийг хэрэглэдэг байв. Харин тэднийг тосолгоог санаачлагчид байсан гэж хэлж болно. Грект чидүн жимсний тосыг ихээр хэрэглэж байжээ.

Харин хамгийн ер бусын шодойг эртний африкчууд хийсэн байна. Орчин үеийн хүнд галзуу сонсогдож болох юм, гэхдээ тэд тэмээний хорголоор хийж давирхайгаар шавсан зүйлийг хэрэглэж байжээ.


Вибраторын тухай домог

Харин Дорнын орнуудад үтрээний бөмбөлөг ихээр дэлгэрсэн байлаа. Энэхүү одоо ч түгээмэл байгаа секс-тоглоомын эх орон нь Япон юм. Япон эмэгтэйчүүд эхэлж үтрээний булчингаа чангаруулж эхэлсэн түүхтэй.

Этгээд хачин, шинэ содон бүхэнд дуртайгаараа зард гарсан Клеопатра хатан анхны вибраторыг санаачилсан гэдэг. Домогт өгүүлснээр, Клеопатра нэг төрлийн жижиг гонзгой хулууны доторхийг сайтар цэвэрлээд зөгийгөөр дүүргэжээ. Битүү саванд орсон зөгийнүүд амь тэмцэн жунгиналдахад хулуу чичирхийлэн хөдөлж байсан гэнэ.

Үүнээс цааш юу болсон нь тодорхойгүй ч энэ цагаас эхлэн вибратор гэх ойлголт бий болсон байна. Зөгийний дараагаар ууран вибратор, цаашид гар ажиллагаатай вибратор, 70-аад онд алдарт Хитачи вибромассажер, эцэст нь санах ойн төхөөрөмж бүхий инноваци вибратор гарчээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Эртний Секс-шоп буюу "Секс тоглоомын түүх"
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох