МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн хамгийн солиотой татварууд

  • 4,870 уншсан
  • 6
  • 2014/04/10

“ Зоосонд үнэр байхгүй “ гэсэн латины алдартай хэллэг хаанаас гарсныг та мэдэх үү? Иргэний дайны улмаас хоосорсон улсынхаа санг нөхөн сэргээхийн тулд нийтийн жорлонд орогсдоос татвар авах тухай зарлиг гаргахдаа Римийн эзэн хаан Веспасиан ингэж хэлсэн гэдэг. Мэргэн цэцэн, ховдог шунахай янз янзын эрх баригчдын бодож олсон эсэн бусын татвар түүхэнд бишгүйдээ л нэг бий. Дундад зууны үеэс эхлээд өнөөг хүртэл хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн балай, хамгийн солиотой гэмээр татваруудын талаар та бүхэнд сонирхуулъя.

 

Амьдарч байгаагийнхаа төлөө өгөх татвар төлнө. Дэлхийн олон орны татварын байгууллагуудын мөрөөдөл болсон энэ хуулийг 14-р зууны үед Англид гаргажээ. Хүн бүр амьд яваагийнхаа төлөө улсын санг баяжуулж байх ёстой. Гэхдээ энэ суут санаа тэр дороо бут цохигдсон юм. Нийтийг хамарсан маш хүчтэй эсэргүүцлийн хөдөлгөөн татварын энэхүү эх захгүй түрэмгийлэлд цэг тавьжээ.


1689 онд оросын Их Петр хаан сахалд татвар оногдуулсан байна. Гэхдээ хаантан нилээд үндэслэлтэйгээр ийм шийдвэр гаргасан гэнэ. Зарц, худалдаачин, түшмэдүүд өөр өөрийн зэрэг зиндаанд тохирсон татвар төлөх ёстой. Гоёж гангалах дуртай бол илүү төл, чадахгүй бол хусуулна л биз. Харин мөнгөтэй мөртлөө татвараа төлөөгүй хүмүүсийг цөллөгт явуулж шийтгэдэг байсан гэнэ.


1920-иод оны үед Төвдөд чихний тоогоор татвар төлдөг түр хууль мөрдөгдөж байжээ. Хүн ба гэрийн тэжээвэр амьтны нэг чихнээс 1 мөнгөн лян авдаг байв. Татвараа төлөөгүй хүмүүсийн чихийг огтолж шийтгэдэг байсан гэнэ. Харин огтлуулсан чихэнд татвар төлдөггүй байсан бололтой.


20-р зууны эхээр Алтайн хязгаарт цооногийн усанд дотуур хувцсаа булхвал нэг өвлийн турш 20 копейка, дамнуургаар усанд явах бүрдээ 2 копейкийн татвар төлөх хуультай байв.


 17-18-р зууны үед Англи болон Шотландын вант улсад цонхонд татвар төлдөг байв. Улсын санг дүүргэх гэсэн энэ оролдлого нь ядуучуудыг цонхоо тоосгоор таглахад хүргэж байжээ. Харин чинээлэг британчууд байшингийнхаа үзэмжийг гутаахгүйн тулд зарим газар нь цонх зурдаг байсан гэнэ. Энэ татвар гайхалтай удаан хугацаанд үйлчилж байгаад 1851-06-24-нд хүчингүй болсон гэдэг.


Саявтархан, 1993 онд Венецэд сүүдрийн татварын хууль гарчээ. Одоо асар, саравч бүхий байшингийн эзэд хотын эдэлбэр газрыг сүүдэртүүлснийхээ төлөө улсад татвар төлөх юм байна.


1784-1811 онд Их Британ улсын санд бүрх малгайн татвар чамгүй орлого оруулж байсан гэнэ. Энэ улсад өөрийгөө хүндэтгэдэг джентльмен бүр бүрх малгай өмсдөг байсан юм. Малгай бүр дээр  үйлдвэрлэгч татвар төлсөн эсэхийг заасан тэмдэг тавьдаг байв. Татвараас зайлсхийсэн оёдолчдод өндөр торгууль оногдуулдаг байсан бөгөөд тэмдгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд цаазаар авдаг байлаа.


16-р зууны үед германы Вюртемберг хотод болжморын татварыг авдаг байсан гэнэ. Эдгээр шувууд хотынхны амар тайван байдлыг алдагдуулж байсан юм байх. Өрхийн тэргүүн бүр 12 ширхэг болжмор алж, хөлсөнд нь 6 крейцер авах ёстой байлаа. Хэрвээ ингэж чадахгүй бол энэ мөнгийг 2 дахин нугалсантай тэнцүү мөнгийг улсын санд тушаана. Энэ татварын улмаас үхсэн болжморын далд наймаа хөгжин цэцэглэж байжээ.


Хулчгаруудын татварыг / бас цэргийн албанаас чөлөөлөгдсөний татвар ч гэж нэрлэдэг / эзэн хааны нэрийн өмнөөс тулалдахыг хүсээгүй хүмүүс төлдөг байв. Энэ татвар Англид 1100-1135 онд I Генрих хааны үед бий болсон бөгөөд эхлээд харьцангуй бага хэмжээтэй байсан ч Ионн / Жон / хаан түүнийг 300 хувиар өсгөж дайн тулаангүй үед ч хөлөг баатруудаасаа авах болжээ. Энэ нь Эрх чөлөөний Харти гарахад зохих нөлөө үзүүлсэн юм. Хулчгаруудын татвар 300 орчим жил үйлчилсэн байна.


Манай жагсаалтын хамгийн сүүлчийн, хамгийн зохистой татвар бол 2003 онд Шинэ Зеландад батлах тун дөхсөн үхрийн унгалтаас авах татвар юм. Агаарт метан цацаж, хүлэмжийн хийн 50 гаруй хувийг ялгаруулж буй үхэр сүрэг татвар төлөх асудалд орсон байна. Олон тооны эсэргүүцлийн улмаас уу, эсвэл эцсийн эцэст саруул ухаанаар бодож үзээд тэр үү, ямар ч байсан Лейборист засгийн газар үхрийн унгалтанд татвар ноогдуулах бодлоо орхисон байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн хамгийн солиотой татварууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • Зочин 2015/08/19
    Уг нь хамгийн их унгуулдаг нь адуу шүү дээ. Ногооны адуу бол чацгыг ч гөвнө, унгахыг ч үзүүлнэ. Зарим адуу бараг замын турш хөгжим тоглочих гээд байдаг.

    0 0 Хариу бичих
  • gangaa 2015/01/03
    UHERIIN UNGALTAND GEDGIIG YAJ OILGOH BE?

    0 0 Хариу бичих
  • 7777 2014/04/11
    манайд "эхнэргүй, нөхөргүй, хүүхэдгүйн татвар" гэж байсан. цалингийн дүнгээс 3%-р төлдөг

    1 1 Хариу бичих
    • Зочин 2015/01/03
      Улсын хүн амыг өсгөх зорилготой чухал татвар байж дээ.

    • Zochin 2015/01/03
      Chamaas tegj hudlaa tatwar awdag bsan shuu dee ahahhaha pizdaa

  • haha 2014/04/10
    balai gehdee zarim ni bol bolomjiin ym bna

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох