МЭДЭЭ НЭМЭХ  

Орон орны шинэ жилийн хачирхалтай уламжлалууд

  • 2,364 уншсан
  • 0
  • 2014/12/29

Эстонийн шинэ жил

Эстонд шинэ оныг саунд угтахыг эрхэмлэдэг. Баярын хамгийн хүндтэй зочин нь Өвлийн өвгөн биш, харин хөө тортог болсон яндан цэвэрлэгч ажээ.


Шотландын шинэ жил

Шотландад шинэ жилийг гал асааж угтдаг. Шөнө дунд болмогц урьдчилж бэлдсэн торхтой замын харыг өнхрүүлэн гаргаж ирээд шатаадаг байна. Шатаж буй торх гудамж талбайгаар өнхөрч Шинэ онд “зам чөлөөлж” өгдөг байна. Бас Стоунхэвен хэмээх жижигхэн тосгонд галт бамбарыг толгой дээрээ эргүүлэх заншил хэдэн зуун жил хадгалагдсаар иржээ. Тэд өглөө болтол галаар нааддаг байна.


Грекийн шинэ жил

Шинэ жилийн шөнө Грек даяар хэдэн мянган анар жимс хагалдаг. Гэрийн эзэн цаг дуугарахтай зэрэгцэн гарч ирээд анарыг газар шиддэг байна. Анар хагарч, үр нь тал тал тийшээ цацрах нь шинэ онд баян тансаг, сэтгэл дүүрэн, аз жаргалтай байхын тэмдэг гэнэ.


Перугийн шинэ жил

Аялал жуулчлалд дуртай хүмүүс энд сонин ёслол үйлддэг: шинэ жилийн шөнө хоосон чемоданаа бариад гудамж талбайгаар зугаалдаг. Ингэвэл дэлхий тойрон аялах хүсэл тань биелэх гэнэ.


Данийн шинэ жил

Энд их хөгжилтэй юм болдог. Шөнө дундын хонх дуугармагц бүгд сандал дээрээ гараад үсрэн бууцгаадаг. Бас найз нөхөд, хөрш, танилуудынхаа хаалганы өмнө аяга таваг хагалж хаядаг ажээ. Хичнээн их сав хагарсан байна, гэрийн эзэд төдийчинээ олон найз нөхөдтэй гэж тооцогдоно. Энэ нь шинэ онд баян тансаг амьдрахын бэлгэдэл ажээ.


Австралийн шинэ жил

Австралид шинэ жил бараг зуны дундуур болдог учир бүгд наран шарлагын газарт очиж усанд сэлэн зугаацдаг байна. Орой болоход энд тэндгүй хэдэн мянган түүдэг асч, улаан өнгийн шорт өмссөн Санта Клаус үүгээр түүгээр зочилж  шинэ оны мэнд хүргэдэг.


Болгарын шинэ жил

Нууцлаг үнсэлт бол Болгарын шинэ жилийн гайхалтай уламжлал юм. Шөнө дунд болмогц хэдэн минут гэрэл унтрааж, энэ хооронд үнсэлцдэг уламжлалтай. Энэ нь шинэ оны анхны нууц болдог байна. Сонирхолтой нь: гэр бүл болсон хосуудын 18% нь энэхүү «нууцлаг үнсэлт»-ийн дараа танилцаж гэрлэсэн байдаг.


Кубын шинэ жил

Кубад цаг ердөө л 11 удаа цохидог заншилтай. Үүний дараа бүгд цонхоороо ус цацаж амьдралаа цэвэрлэдэг.


Микронезийн шинэ жил

Эндхийнхэн шинэ жил болгоноор нэрээ сольдог уламжлалтай. Энэ нь муу ёрын сүнсийг хууран зайлуулж буй явдал гэнэ.


Чилийн шинэ жил

Хамгийн аймшигтай уламжлал нь Чилид болдог аж. Гэхдээ Талька гэдэг ганц хотод л энэ заншлыг мөрддөг байна. Энэ хотын иргэд шинэ жилийг оршуулгын газарт угтаж, нас барагсдынхаа дурсгалыг хүндэтгэдэг ажээ. Энэ уламжлалыг өнөө үед хотынхны тэн хагасаас илүү хувь нь мөрддөг гэнэ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Орон орны шинэ жилийн хачирхалтай уламжлалууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох