МЭДЭЭ НЭМЭХ  

Бэрсүүт жүрж буюу мандарины тухай сонирхууштай зүйл

  • 4,614 уншсан
  • 0
  • 2014/12/30

Шинэ жилийн баяр ойртож буйгийн нэг шинж тэмдэг бол мандарин. Дэлгүүр болгоны лангуун дээр тод шар өнгөтэй, шүлс асгам үнэр, амттай мандарин “биднийг амсаад үзээч!” гэх шиг хорхой хүргэн бөндийлдөнө. Тэгээд нэг л амсвал цөмийг дуусгаж байж л сална даа. Яагаад тэгдэг юм бол? Эхлээд «мандарин» гэж ямар жимс байдгийг нягтлая. Монгол хэлнээ бэрсүүт жүрж гэж буулгадаг ч бид мандарин гэж яриад хэвшчихжээ. Энэ нь нимбэг, жүржний адилаар цитрусын төрлийн бутанд ургадаг жимс юм. Манай дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа мандарины ихэнх нь цэвэр мандарин биш, эрлийз жимс байдаг:

  • Мандарин + грейпфрут = танжерин (хальсыг нь амархан салгаж болдог, жижигхэн жүрж )
  • Мандарин + грейпфрут = натсумикан (чихэрлэг амттай)
  • Мандарин + жүрж = тангор (дотроо тод улбар шар, чихэрлэг амттай, хавтгайдуу хэлбэртэй)

  • Мандарин + зэрлэг нимбэг = цитрандарин (маш эсгэлэн амттай)
  • Мандарин(сацумын) + ичанг = ичандарин (бас их эсгэлэн, гэхдээ жижигхэн)
  • Мандарин + кумкват = каламондин (маш жижиг мандарин)
  • Мандарин + хаан жүрж = клементин (сайхан амттай, хамгийн өргөн тархсан)

Бид яагаад цитрусын төрлийн эсгэлэн жимсэнд дуртай байдаг юм бол? Хариулт нь энгийн: ашигтай болохоор нь бидний организм шаардаж байдаг.

Ашигтай талууд:

  • Витамин С болон магнийн гойд сайн эх үүсвэр
  • Салслаг бүрхэвчийн хаван сайн дардаг (ханиад томууны үед нус гоожихыг зогсоодог гэсэн үг)
  • Цусан дахь сахарын хэмжээг бууруулна
  • Цитрусын төрлийн жимснээс гаргаж авсан эфирийн тос тайвшруулах үйлчилгээтэй
  • Халуун бууруулна
  • Мандариныг тогтмол хэрэглэхэд организм дахь бодисын солилцоо сайжирдаг
  • Хоолны дуршлыг ихээр нэмэгдүүлдэг
  • Хатгаа өвчний үед мандарины хальсыг буцалгаж уувал цэр сайн ховхордог
  • Зарим арьсны өвчний үед (мөөгөнцөр, батга гэх мэт) хэрэглэдэг
  • Мандарины тос целлюлитийн эсрэг маш үр дүнтэй бэлдмэл болдог

Гэхдээ зарим нэг зүйлийг анхааралдаа авах хэрэгтэй. Жирэмсэн эхчүүд өдөрт 1-2 ширхэгийг л идэж болно, эс тэгвэл ирээдүйн хүүхэд диатезтай төрж болзошгүй. Мөн ходоодны шарх, салслаг бүрхэвчийн үрэвсэл, бүдүүн гэдэсний үрэвсэл зэрэг ходоод гэдэсний өвчтэй хүмүүс мандариныг  их хэмжээгээр хэрэглэхээс татгалзах нь зүйтэй.

Сонирхолтой нь: 1 кг мандарин ердөө л 380 ккал (ойролцоогоор: 1 мандарин 38 ккал) байдаг тул мандарин дээр үндэслэгдсэн хоолны дэглэм улам  ихээр анхаарал татах болжээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Бэрсүүт жүрж буюу мандарины тухай сонирхууштай зүйл
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох