МЭДЭЭ НЭМЭХ  

ДуваСохор ухаалаг камер монголд

  • 3,772 уншсан
  • 3
  • 2014/12/30

Хэрэглэгч та бидний өдөр тутам хэрэглэж дадсан цахилгаан бараа, бүтээгдэхүүнүүд болох гар утас, компьютер, цахилгаан зуух, бугуйн цаг гэх мэт электрон бараанууд өдөр ирэх тутам ухаалагжиж байгаа билээ. Тэгвэл таны гарт багтах хэмжээний жижигхэн ухаалаг камер Монголын зах зээлд худалдаанд гарчээ. Энэ мэдээг сонсоод та ямар учиртай, юу хийдэг болохоор ухаалаг гэсэн бодол таны толгойд шууд л төрж байгаа байх. Тэгвэл энэ нийтлэлдээ бид та бүхэнд ДуваСохор ухаалаг камерийг танилцуулж байна.

Орчин цагийн хүмүүс ажил төрөл гээд тэр болгон гэртээ суугаад өвгөд хөгшид, бага насны хүүхэд, гэрийн тэжээвэр амьтдаа харж хандаж чаддаггүй. Тэгвэл бид энгийн бөгөөд хэрэглэхэд маш хялбар энэхүү камерийн тусламжтайгаар өөрсдийн ажлаа тайван хийх боломжтой боллоо. Учир нь та ДуваСохор камерийг гэртээ байрлуулсанаар дэлхийн хаанаас ч, хүссэн үедээ, өөрт байгаа дурын төхөөрөмжөө ашиглан гэрт болж буй агшин бүрийг дуу дүрсний хамт хүлээн авах боломжтой. Өөрийн ажлын байр, болон өөрийн үйлчилгээний газар гэх мэт хүн ер нь хүн өөрийн хүссэнээр ашиглах боломжтой юм байна.

Мөн энэхүү камерийг ухаалаг гэсэн гол шалтгаан нь та гэрээ эзгүй орхисон тохиолдолд камерны дуу болон хөдөлгөөн мэдрэгчийг идэвхижүүлэхэд, камер таны гэрийн найдвартай хамгаалагч болно. Учир нь эзгүй гэрт аливаа дуу болон хөдөлгөөн илэрсэн тохиолдолд таны ухаалаг камер тань тэр даруй и-мэйл болон анхааруулах дохиог таньд илгээх боломжтой юм байна.

Энэхүү камерны энгийн хэрэглэгч та бидэнд чиглэгдсэн хамгийн гол давуу тал бол ҮҮЛЭН технологид суурилсан бичлэг архивлах үйлчилгээ юм. Бусад төрлийн хяналтын камер суулгахад та компьютер эсвэл бичигч төхөөрөмж болох DVR/NVR зэргийг тусгайлан авч ашиглах шаардлага гардаг байсан бол одоо таньд зөвхөн утасгүй интернэт байхад хангалттай болжээ. Ингэснээр таньд эдийн засгийн хувьд ч хэмнэлтийн давуу тал болж чадна. ДуваСохор хяналтын камерыг тохируулахад таниас ердөө л 3-хан минут шаардана. Ингээд таны шинэ үнэнч анд ажиллагаанд орно.

Энэхүү камер болоод үйлчилгээг та бидэнд LiveUB.mn сайтын хамт олон санал болгож байна. Шинэ үеийн Монгол залуус маань технологийн дэвшилттэй та биднийг хөл нийлүүлэн алхахыг уриалж байна. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягуудаар холбогдоорой.

Цахим хуудас: www.liveub.mn

Facebook хуудас: www.facebook.com/www.liveub.mn

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
ДуваСохор ухаалаг камер монголд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2015/01/03
    goedoo

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/03
    Manai Mongolchuud yum hiij surah geed l baigaa yum baina. Ireedui ch gereltei haragdaj baina shuu.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/03

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох