МЭДЭЭ НЭМЭХ  

Австралийн уугуул иргэд хэрхэн амьдарч байна?

  • 8,429 уншсан
  • 2
  • 2014/12/30

Австралийн Yolngu омгийнхон “харийнхныг” эзэмшил газраа оруулах тун дургүй. Тусгай зөвшөөрөл авч байж л тийшээ нэвтэрч болно. Ройтер агентлагийн зурагчин Дэвид Грей уугуул австраличуудын амьдралыг ажиглаж, зураг авч чадсан азтай хүмүүсийн нэг юм.

Yolngu омгийнхон Австралийн хамгийн эртний оршин суугчид бөгөөд одоо ч хуучин уламжлалаараа амьдарч байгаа хүмүүс юм байна. Энэ омгийнхон Тимор ба Арафут тэнгисийн хооронд орших Арнем-Ленда гэх хагас арал дээр амьдардаг.

Энд 1931 онд байгуулагдсан уугуул иргэдийн томоохон колони бий. 97 мянган ам/км талбайтай газар нутаг дээр 16-20 мянган хүн амьдарч байна. Дээр хэлснээр зөвхөн тусгай зөвшөөрөлтэй гаднынхан л нааш нэвтрэх боломжтой аж. Энэ ард түмний нэрийг орчуулбал «энд хамгийн эхэнд ирэгсэд» гэсэн утгатай юм байна. Эдний өвөг дээдэс Африк, Ази болон өнөөгийн Индонез, Шинэ Гвинейгээр удтал тэнүүчилсний эцэст, 40-60 мянган жилийн өмнө уг тивд ирсэн гэж үздэг гэнэ.

Омгийнхон ерөнхийдөө нүүдлийн амьдралтай, имж болон бусад амьтныг авлаж, ойгоос цуглуулсан дээрээ нэмэрлэн хоол залгуулна. 1770 онд Австралид уугуул иргэдийн 500 орчим омог тоологдож байжээ.

Австралийн уугуул иргэдийн нэг уламжлал бол матрын ан юм. Гэхдээ Арнем-Лендын иргэд зөвхөн хэрэгцээндээ л зориулж матар агнах эрхтэй. Түүнээс биш зугаацах, зарж борлуулахын тулд агнах нь хориотой гэнэ.

Хүүхдүүд намган дундах матрыг илүү сайн олж хардаг тул авын үеэр эцэг эхдээ тусална.

Матрын хайрсаар бүрхэгдсэн зузаан арьс маш хүнд тул анчид ангаа газар дээр нь өвчөөд зөвхөн махыг нь л авч явдаг.

Идэж болох л юм байвал огт хаягдах ёсгүй. Иймээс матрын гэдэс дотрыг том навчинд хуйлан хийгээд бас авч явна.

Тэд зөвхөн матар агнаад зогсохгүй бас вараны төрлийн ийм гүрвэлүүдийг ч агнана.

Бас одос үхэр агнаж уламжлалт хоолоо хийдэг. Буудаж унагасан одсын мөчийг машинд хийж байна.

Австралийн уугуул иргэд хүнд хэцүү амьдралыг туулжээ. Олон жилийн турш өвчин тахал, өлсгөлөн, цагаан арьст колончлогчидтой хийсэн мөргөлдөөн нь олон хүний амийг авч одсон байна.

Австралийн засгийн газар уугуул иргэдэд огт тусалдаггүйгээр үл барам, 20-р зууны 60-аад он хүртэл тэднийг хүчээр уусган шингээх бодлого явуулж байжээ.

Хууль тогтоогчид тэднийг «дээд ухамсаргүй» амьтад гэж тооцон хүн амын тоонд оруулдаггүй, иргэний эрх ч олгодоггүй байлаа.

Тэднийг уусган шингээх бодлогын хүрээнд Австралийн засгийн газрын шийдвэрээр хүүхдүүдийг эцэг эхээс нь салган тусгай лагерьт байршуулах, эсвэл цагаан арьст гэр бүлд хүмүүжүүлэх зэрэг арга хэмжээ авч байв.

1910-1970 оны хооронд бараг 100 мянган хүүхдийг эцэг эхээс нь салгасан ба тэд “шинэ гэртээ” зодуулж нүдүүлэхээс эхлээд төрөл бүрийн хүчирхийлэл дарамтанд өртөж байсан мэдээ байдаг.

Хэдэн 10 жил хүмүүн бусаар мөрдөгдөн шаналж байсан Австралийн уугуул иргэдээс зөвхөн 2008 онд л Ерөнхий сайд Кевин Радд албан ёсоор уучлал гуйсан юм.

Гэвч бүх улс төрчид Кевин Радд шиг санаатай бишээ. Жишээ нь, Тони Эббот «олон хүүхдийг зэрлэг бүдүүлэг амьдралаас нь салгаж, аварч тусалсан» гэж үзсээр байгаа билээ.

Yolngu омгийн 2 анчин Norman Daymirringu, James Gengi нар ангаа тосгондоо авчирч байна.

Харин Robert Gaykamangu  намгийн шувуудыг агнаж байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Австралийн уугуул иргэд хэрхэн амьдарч байна?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Чинбаа Байна Өө 2015/12/25
    Тэр гүрвэл шарж байгаа зурган дээр чихэвч нтр байхийн худлаа юм бишүү? бас омгийн хүмүүс машин хэрэглэх нь юу л бол доо бас тэр сүүлээсээ 3 дахь зураг тосгондоо ангаа авчирч байна гэсэн ёинь цаана нь хаус жийп нтр арай2 жхн бодитой юм оруулалдаа та нар аль эсвэл олигтойхон орчуулагч ажжилд аваа . !!!!!!!!

    0 0 Хариу бичих
    • Зочин 2016/09/07
      баярлалаа ч байхгүй нэг их шүүмжлэгч.


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох