МЭДЭЭ НЭМЭХ  

Шинэ технологи: Босоо чиглэлийн метро

  • 2,199 уншсан
  • 2
  • 2014/04/11

Лондон, Нью-Йорк зэрэг томоохон хотуудын метро уламжлалт хэв загвараар баригдсан байдаг. Тэгвэл шинэ төслийн дагуу метро нь тэнгэр баганадсан өндөр байшингуудыг дагаж босоо чиглэлтэй болох бөгөөд үүнийг дагалдан  метроны  ер бусын станцууд ч баригдах юм байна.

Энэ нь зорчигчдын урсгалыг ашигтайгаар хуваарилж, хотын тээврийн ачааллыг багасгах чухал ач холбогдолтой технолог болох нь тодорхой.

Hyper Speed Vertical Train Hub “ гэж нэрлэгдэх энэхүү сонирхолтой төслийг Кристофер Кристофи, Лукас Мазарраса нар санаачилсан байна.

Ажиллах зарчим нь энгийн: галт тэрэг өндөр барилгад ойртож очмогц хэвтээ байдлаас босоо чиглэлд шилжиж, барилгын гадна ханаар дээш өгсөх аж.

Вагонууд нь чөтгөрийн дугуйтай адил эргэлтийн зарчмаар ажиллах учир зорчигчид шилжилтийн үед хэвийн байдалтай байх боломжтой. Галт тэрэгний 2 талаар вагонуудыг татан барьж байх зориулалттай тусгай соронзон байгууламж байна.

Ингэснээр заавал төмөр зам байх шаардлагагүй болж, галт тэрэг шууд цамхаг руу гарах боломжтой болно. Зорчигчид эхлээд гол танхим руу орж тэндээсээ гүүрэн тосгуурын тусламжтайгаар тусгайлан зассан тавцан дээр гарч очно.

Энэхүү төслийн гол зорилго нь 2075 оны үед томоохон хотуудад зайлшгүй тулгарах асуудлыг зохицуулж, ирээдүйн хотын тээврийн зарим нэг асуудлыг үр ашигтайгаар шийдвэрлэх явдал юм.

Босоо чиглэлийн метро нь хагас цагт 480 км зайг туулах хүчин чадалтай бөгөөд дэлхийн ямар ч  хотод  ашиглаж болохоор бүтэц хийцтэй байх юм байна.

Төслийг хэрэгжүүлснээр барилга, байгууламжийн талбайн зай хэмнэгдэхээс гадна ер бусын өндөр хурдтай учир эдийн засгийн хувьд ашигтай. Нөгөө талаас өндөр байшингийн фасадаар дээш хурдлах босоо метро нь хотын өнгө үзэмжийг нэмж, уран зөгнөлийн зураг мэт харагдуулах нь лавтай. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Шинэ технологи: Босоо чиглэлийн метро
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • mehcas 2014/05/27
    Дур хүргэж өдөөгүй бол би секс хийхгүй л байсан Дургүй хүргэж уурлуулаагүй бол би зодохгүй л байсан Хүсэл татаж сээтэгнээгүй бол би хүчиндэхгүй л байсан Хүн шиг надтай харьцсан бол би хайрлах л байсан. Ингээд бодхоор хүүхнүүдэд асуудал их байна шүү!!!!!!!!!!!!!!!...

    0 0 Хариу бичих
  • mmm 2014/04/11
    ih huntei gazar heregtei l ed bna, ajliin gazar, oirhon barilga deeree buuhiim bna l daa humuus

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох