МЭДЭЭ НЭМЭХ  

Хүнд өвчтэй ч, уужим сэтгэлтэй залуу

  • 5,358 уншсан
  • 2
  • 2014/12/31

Их Британы иргэн, 30 настай Йоно Ланкастер гэх залуу Тричер Коллинзын синдром гэдэг хүнд өвчтэй нэгэн ажээ. Энэ өвчин нь маш ховор тохиолддог боловч ясны эсүүдэд сөргөөр нөлөөлдөг тул хүний нүүр, толгойн ясанд гажиг үүсч, аймшигтай эрэмдэг төрхтэй болдог байна. Эмч нарын хэлж буйгаар ийм өвчин 50 000 хүүхдэд 1 тааралддаг гэнэ.

Йоно хүнд өвчнөөр насан турш шаналж яваа боловч, эрүүл саруул зарим хүмүүсээс ч илүү зорилготой, идэвхтэй байж, сайхан амьдарч яваа нь үнэхээр бахархууштай.

Саяхан Йоно өөртэй нь адил өвчтэй Закери Уолтон гэгч хүү алсын Австралид байгаа талаар сонсож мэджээ. Ингээд түүнтэй уулзахын тулд Англиас Австрали хүртэл хол замыг туулсан байна. Хүүгийн эх Сара Уолтон ч Йоног ирэхэд маш баярлажээ. Аймшигт өвчинд нэрвэгдсэн ч сайхан амьдарч болдгийн жишээг Йоно бяцхан Закерид нотлон харуулж чадсан байна.

Энэ явдал Йоногийн амьдралд ч эргэлт гаргасан гэнэ. “ Намайг бага байхад яг над шиг өвчтэй мөртлөө сайхан амьдарч, ажил хийж, мөрөөдлийнхөө бүсгүйтэй учирсан хүн тааралдаагүй юм. Хэн ч намайг зоригжуулж, зөвлөж байгаагүй. Гэтэл бидэн шиг өвчтэй хүмүүст ганцаардал л хамгийн аюултай дайсан байдаг юм. “Чи бүхнийг ялан дийлж, хүссэн амьдралаараа амьдарч чадна. Өвчин бол юу ч биш гээд хэлээд өгөх хүн хажууд байх нь ямар чухал гэж санана! “ хэмээн тэр өгүүлж байна.

Йоно Ланкастер, бяцхан Закери нар 11-р сарын 17-нд уулзжээ. Йоно өөрийнхөө цахим хуудсанд тэдний хамтдаа авахуулсан гэрэл зурагнуудыг тавиад "Дараачийн 2 өдрийг би өөрийн бяцхан найз болон түүний гайхалтай сайхан гэр бүлийн хамтаар Австралийн үзэсгэлэнт Аделаида хотод өнгөрүүлэхээр төлөвлөж байна" гэж бичжээ.

Ланкастер ажлынхаа хажуугаар бас загвар өмсдөг гэдгийг хэлэх хэрэгтэй. Мөн өвчтэй хүүхдүүдэд туслах буянтай үйлийг байнга хийдэг аж.

Закери бол Йоногийн туслаж байгаа анхны хүүхэд биш. Тэрээр "Хүүхдэд амьдрал хайрлацгаая" ("Life For a Kid") буяны байгууллагын ивээн тэтгэгчдийн нэг юм байна. Энэ байгууллагынхан хүнд өвчинд нэрвэгдсэн хүүхдүүдийг эрж олоод тусалдаг ажээ.

Харин өөрт нь тусламж хэрэгтэй баймаар хүн ийм сэтгэлийн тэнхээтэй, уужим ухаантай байж чадаж байгаа нь гайхмаар. Йоно Ланкастер хэзээ ч амьдралдаа гутарч, гомдоллож байсангүй.

Тэрээр эрүүл саруул олон хүнээс ч илүүгээр амьдралыг өөдрөг харж, шинэ өдөр бүрийг хувь заяаны бэлэг хэмээн угтдаг гэнэ. Йоно Ланкастер бол хүний сэтгэлийн тэнхээ хичнээн агуу байж чадахыг харуулсан амьд жишээ мөн. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүнд өвчтэй ч, уужим сэтгэлтэй залуу
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • gaixaltai- 2015/01/31
    unexeer saixan medremj amidraliin uram avlaa saixan medee bn

    0 0 Хариу бичих
  • wonder 2015/01/08
    gaixaltai medee baina.sxn erch xuch avlaa

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох