МЭДЭЭ НЭМЭХ  

Ер бусын тээврийн хэрэгслүүд

  • 1,951 уншсан
  • 0
  • 2014/04/11

Дор өгүүлэх санаануудын зарим нь хэзээ ч биелэгдэхгүй байж болох ч, анхааралдаа авахад илүүдэхгүй бизээ

Дугуйт хот

Унадаг дугуйн туннель байгуулах төслийг Канадын Торонто хотынхонд зориулан бүтээжээ. Энэ нь унадаг дугуйг жилийн турш хэрэглэх боломж олгож байгаа юм. Зардал хэмнэж, бүтээн байгуулалтыг хөнгөвчлөхийн тулд уг туннелийг одоо байгаа метроны зам дээгүүр шууд барихаар төлөвлөжээ.


Next

Зохиогчдын санаагаар, энэ бол ирээдүйн өөрөө явагч автомашины Facebook хувилбар юм. Ирээдүйд автомашинууд нь бие даасан, модульчлагдсан нэгж болж тусгай програмаар сүлжээнээс гадуур явах чадвартай байх ба заримдаа бусад тээврийн хэрэгсэлтэй холбогдон модульчлагдсан хэлхээс үүсгэж хөдөлгөөнт байшингийн үүрэг гүйцэтгэх юм.


Хил хоорондын автобус

Өнөө үед Хятад улсад хэрэглэгдэж буй "3D Express Coach" автобус нь дээрх ангилалд хамгийн их дөхөж очсон хувилбар юм. Ялангуяа хүн ам шигүү суурьшсан районуудад ийм автобус маш хэрэгтэй байгаа боловч, зураг төслийг нь харвал амьдралд хэрэгжитлээ удах байх гэж санагдана.


Нисдэг галт тэрэг

Нисэх онгоц, галт тэрэгний аль алины нь давуу талуудыг агуулсан тээврийн хэрэгсэл. Агаараар нисэх зориулалттай тул ирээдүйд биелэлээ олж чадах магадлалтай төслүүдийн нэг болжээ.


“ Ringway “ тээвэр

Туйлын хачирхалтай загвар бүхий энэ тээврийн хэрэгсэл нь 2 янзаар явах юм байна. Эхнийх нь цөмийн хөдөлгүүрээр, хоёр дахь нь гинжин урвалын хүчээр хөдлөх гэнэ.


Kolelinio

Энэхүү ер бусын аппаратын тусламжтайгаар та хот дээгүүр нисэж болно. Ингэхийн тулд аккумулятортой үүргэвч үүрээд олсон замыг санагдуулам лифтэнд холбогдох хэрэгтэй. Үнэхээр бүтээлч санаа боловч эрсдэл ихтэй.


Нисдэг үүл

Үнэн хэрэгтээ энэ нь үүлэн хэлбэрт дирижабль бөгөөд олноор нь тээвэрлэх зориулалттай ажээ. Нисдэг үүл онц сонрхолтой санаа боловч зорчигчдыг хүчтэй салхинаас яаж хамгаалах юм бол ?


Hydrogenase

Дэлхий дээр нефть үгүй болохын цагт энэхүү агаарын хөлөг аминд орох юм байна. Биологийн түлшээр ажиллах бөгөөд олон янзын зориулалтаар ашиглаж болно. Харамсалтай нь, технологийн өнөөгийн түвшинд хэт алсын мөрөөдөл юм шиг байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ер бусын тээврийн хэрэгслүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох