МЭДЭЭ НЭМЭХ  

Нүд хужирлам үзэсгэлэнт баримлууд

  • 5,492 уншсан
  • 2
  • 2015/01/02

Төгс төгөлдрийг эгэл хүн гараараа бүтээдэг гээд л бодохоор хачнаа? Тэр дундаа гантиг, шавар, хүрэл гээд л хатуу, хүйтэн бүхнээс зөөлөн, дулаан, амьд мэдрэмж төрүүлэхээр урлана гэдэг хосгүй эрдэм. Шагшин бишрээд барамгүй, нүд хужирласан зарим бүтээлүүдийг сонирхуулъя.

 

«Прозерпинаг хулгайлсан нь» баримал. Гантиг. Өндөр нь 295 см. Ромын Боргезе галерей.  Лоренцо Бернини 1621 онд, дөнгөж 23 настай байхдаа энэ гайхамшгийг урлажээ. Тэрээр дуусаад  «Би гантигийг ялж лав шиг зөөлөн болгож чадлаа» хэмээн дуу алдсан гэдэг.


Антонио Коррадинийн «Цэвэр ариун» хөшөө. Гантиг. 1752 он. Неаполь дахь Капелла Сан-Северо. Энэ хөшөөг Раймондо вангийн эхийн булшин дээр босгожээ.


Антонио Кановын «Амур, Психея хоёр» хөшөө. Гантиг. Өндөр нь 155 см. 1800-1803 он. Купидон бурхан унтаж байгаа Психеяг үнсэн сэрээж байна.


«Би үлэмж сайхан нь». Огюст Роден «Тамын хаалга». 1880 он.


Генуя хотын Стальено оршуулгын газарт байх гантиг чулуун хөшөө. Энэ газар хожим музей болсон бөгөөд олон тооны үзэсгэлэнт хөшөө, баримал, бунхан зэргээрээ алдартай.


Стальено оршуулгын газрын ихэнх баримлуудыг 19-р зууны үеийн Италийн алдартай уран барималчид болох Санто Варни, Джулио Монтеверде нар бүтээжээ.


«Гантиган гивлүүр». Охин тэнгэр Мариягийн дүрийг Джованни Страцц гантигаар урлажээ. XIX зууны дунд үе.


Микеланжелогийн «Христийн хойлго» баримал. Өндөр 174 см. Ватиканы гэгээн Петрийн дуган.  Мария дарь эх болон Христийн дүрсийг 24 настай мастер гантигаар сийлэн бүтээсэн байна.


«Үгүйсгэл» бол орчин цагийн уран барималч Филипп Фарогийн бүтээл юм. Шавар. 2008 он. Модон сийлбэрч, тавилгын дизайнер мэргэжилтэй Филипп Фаро шавар, гантиг, хүрлээр урладаг мастер ажээ.


Лоренцо Бернинийн «Лудовика Альбертонийн мансуурал» (1474–1533). Ромын гэгээн Франциска сүмийн бунхан.


«Цөхрөл». Жан-Жозеф Перро. 1868 он. Луврын музей.


«Голшиг гурав» Антонио Канов. Гантиг. Өндөр нь 182 см. 1813 — 1816 он. Санкт-Петербург, Эрмитаж.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Нүд хужирлам үзэсгэлэнт баримлууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • би 2015/10/11
    Үнэхээр тэр эрт үед уралсан гэхэд хосгүй гайхамшиг.Гантиг чулууг ямар цутгах биш!

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/01/23
    gaihaltai

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох